Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

ЭРХ ЗҮЙ

1

Монгол улсын Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөний заалтуудыг олон улсын гэрээний

заалтыг харгалзаж тайлбарлах Үндсэн хуулийн зарчим бий шүү. Тас өөр гэж хадуурав, та минь.

2

Пактад “эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон харьцаа буюу шийтгэл” гэсэн ойлголтод 3 түвшний, 7

төрлийн үйлдлийг (эрүү шүүлт, хэрцгий харьцаа, хүнлэг бус харьцаа, нэр төрийг доромжилсон харьцаа, хэрцгий шийтгэл, хүнлэг

бус шийтгэл, нэр төрийг доромжилсон шийтгэл) ялгасан. Үндсэн хуулийн заалтаас эрүү шүүлт, хүнлэг бус хандлага, хэрцгий

хандлага, нэр төрийг доромжлох гэсэн 4 үйлдлийг ялгаж болохоор харагдаж байна. Хэрэг шийдвэрлэхдээ эрүү шүүлт, төсөөтэй

үйлдэл бүрийг ялгах практикийн хувьд олон улсын шүүх, НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороонууд харилцан адилгүй. Жишээлбэл,

Хүний эрхийн хороо үйлдлүүдийг нарийвчлан ялгадаггүй бол Европын хүний эрхийн шүүх нэг бүрчлэн тогтоодог.

3

Олон улсын эрх зүйн үүднээс эрүүдэн шүүх үйлдлийн босго өндөр, хууль зүйн болон ёс зүйн үр дагавар нь ноцтой. Иймээс олон

улсын шүүхүүд аливаа тохиолдлыг эрүү шүүлт гэж тооцохдоо маш болгоомжтой ханддаг. Хохирогчид маш хүнд, ноцтой зовлон

шаналал учруулсан тохиолдлыг эрүүдэн шүүсэн гэж үзэх бөгөөд үүнийг тогтооход хохирогчийн хувийн байдал хамаатай. Хүний

эрхийн хороо, Европын хүний эрхийн шүүх бие махбод, сэтгэл санааг зовоосон үйлдлийг хохирогч насанд хүрсэн эрэгтэй хүн, балчир

хүүхэд, өндөр настан хэн байхаас хамаарч ялгаатай шийдвэрлэжээ.

4

Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь хэсгийн заалтыг харна уу.

5

Хөдөлмөрийн, эрүүгийн эрх зүйн зарим эрхүүдийг хүний эрх хэм хэмжээ, олон улсын

гэрээгээр баталгаажуулсан. Гэвч давхцсан заалтуудын цар хүрээ хязгаарлагдмал.

6

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Хүний эрхийн

Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус харна уу.

7

Олон улсын эрх зүйд хүний эрхийг хүндэтгэх сахих (respect), хамгаалах (protect), нөхцлийг бүрдүүлэх (ensure/fulfil) төрийн гурван

үндсэн үүргийг тогтоосон. Хамгаалах үүргийн хүрээнд хүний амь насыг хохироох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, гэмт

хэргийг мөрдөн шалгах тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй боловч иргэн А, иргэн Б-ийн амь насыг хохироосон талаар төр шууд

хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлгүй.

Төсөөтэй

төдийгүй

ижил

нэр

томьёогоор

илэрхийлэгдэх ойлголтууд ч эрх зүйн өөр тогтолцооны

хувьд ялгаатай агуулга илэрхийлж болно. Олон улсын

эрх зүйд хүний бие махбодь, сэтгэл санааг маш хүчтэй

шаналган зовоосон үйлдлийг эрүү шүүлт гэж үздэг.

Харин хүний биед халдсан, үг хэлээр доромжилсон,

айлган сүрдүүлсэн үйлдэл хохирогчид тэсвэрлэшгүй

бэрх шаналал учруулаагүй бол хэрцгий харьцаа юм уу

шийтгэл гэж үзэх практик тогтжээ

3

. Манай улсын хувьд

учруулсан зовинол, шаналлын хэр хэмжээ нь эрүүдэн

шүүсэн мөн эсэхийг тогтооход хамаагүй

4

.

Хуулиар баталгаажуулсан учраас хүний эрх, үндсэн

эрх нь хууль зүйн эрхийн (legal rights) төрлүүд юм.

Гэхдээ хууль зүйн эрх нь өмчлөгчийн эрх, гэрээний

эрх, хэрэглэгчийн эрх, хөдөлмөрлөх эрх зэрэг эрх

зүйн бусад салбаруудыг багтаасан өргөн ойлголт.

Хүний эрх, үндсэн эрхийн хууль зүйн бусад эрхүүдээс

үүрэг хүлээгчээрээ ялгаатай. Хүний эрхийн эрх зүй

бол нийтийн эрх зүйн төрөл, хүний эрхийн хууль

тогтоомжюуныөмнө төрд үүрэг оногдуулдаг. Иргэний,

хөдөлмөрийн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах,

оюуны өмчийн эрхүүд засагт гэхээсээ хувь хүн,

хуулийн этгээдэд үүрэг хүлээлгэдэг учраас өрнөдийн

улс орнуудад эдгээр салбар эрх зүйн эрхүүдийг хүний

эрх, үндсэн эрхээс тусгаарладаг

5

. Харин манай улсын

хуулиар төрөөс гадна байгууллага, аж ахуйн нэгж,

хувь хүн ч хүний эрхийн талаар шууд үүрэг хүлээгч

байх тул хүний эрхийг бусад хууль зүйн эрхээс ялгах

боломжгүй

6

.

Иргэний эрх (civil rights) гэдэг нэр томьёо зарим

үед үндсэн эрхийг хэлэх боловч АНУ-ын эрх зүйн

түүхтэй холбоотой ойлгогдох нь түгээмэл. Цагаан

арьст эрэгтэйчүүд л зөвхөн иргэнд тооцогдож,

өмчлөх, үзэл бодлоо илэрхийлэх, хууль зүйн хүчинтэй

гэрээ байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуульд

оролцох, гэмт хэрэгт сэжиглэгдсэн тохиолдолд эдлэх

эрхүүдийг хүлээн зөвшөөрч байсан эрх зүйн уламжлал,

тогтолцооныэсрэг харарьстнууд, эмэгтэйчүүд, нутгийн

уугуул хүмүүсийн явуулсан тэмцэл, иргэний дайнуудын

үр дүнд АНУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт

өөрчлөлтүүд, бие даасан хуулиудаар баталгаажуулсан

эрхүүд бол иргэний эрх юм. “Иргэний эрх” нь чөлөөт,

ардчилсан дэглэмтэй салшгүй холбоотой ойлголт

бөгөөд хувь хүн өөрийнхөө амьдрал, хувь заяаг

толгой мэдэн шийдэх эрх (private autonomy), төрийн

хэрэг, нийтийн шийдвэрт хэнээс ч хараат бус оролцох

эрх (public autonomy)-ийг чухалчилсан философид

суурилдаг. Манай хуульчид энэ ойлголтыг Иргэний,

улс төрийн эрхийн пакттай хамаатуулж ойлгох нь

түлхүү юм шиг санагдсан шүү.

Аа тийм, хүн амины хэрэг хүний эрхийн асуудал

мөн эсэх талаар хуульч найз бид хоёрын хэн

хэн нь зөв л дөө. Мань хүн Монгол улсын хууль

тогтоомжийн үүднээс, би олон улсын эрх зүйн

үүднээс ярьсан хэрэг

7

.

2019 оны 6-р сар