Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

Нэгдүгээрт

алдартай брэндийн нэр, тэмдэг (лого

гэхмэт) ньМонголулсадурьдчилжбүртгүүлсэнэсвэл

тус улсын нутаг дэвсгэр дээр ийм нэр, тэмдэгтэй

бараа, үйлчилгээ худалдаанд нэгэнт гарсан

эсэхээс үл хамаарч хамгаалалт эдлэх ёстой байдаг

(Парисын конвенцын 6

bis

-р зүйл, 1-р заалт, ТРИПС-

ын хэлэлцээрийн 16-р зүйл, 2-р заалт). Одоогийн

Барааны тэмдгийн хуулиар тухайн нэр, тэмдгийг

“нийтэд түгээмэл болсон (алдартай)” гэж МШК

зарлана гэж байна. Энд анх дээрх хоёр олон улсын

гэрээнээс санаа авч, шаардлагыг нь биелүүлэх гэж

баталсан Барааны тэмдгийн хуулиа буцаагаад энэ

хоёр гэрээгээ зөрчиж хэрэглэх эрсдэл гарч байна.

Аливаа нэг “хийсвэр” жагсаалт нь бүтээлч сэтгэлгээ,

хөдөлмөрийг хамгаалах бус харин ч “боомилох”

хэрэгсэл болох нь бий. Ийм эрсдлийг бодолцож

үзвэл 32.1.4-р зүйлийг одоогийн хуулиас нэг мөсөн

хасвал зохилтой.

Хууль зүйн яам, Хууль тогтоогч нь МШК-т

“алдартай тэмдэг” гэж тодорхойлох эрх заавал өгч

байж санаа амармаар байна гэж байгаа бол 5.5-ын

жагсаалт нь жинхэнэ утгаараа “алдартай” тэмдгийг

хамгаалахад саад болохгүй байх ёстой. Алдартай

тэмдгийн хамгаалалт нь ямар нэг бүртгэлгүйгээр

үүснэ, алдартай тэмдгийн өмчлөгч нь энэ эрхээ

хамгаалуулахаар ямар нэг улсын бүртгэл байхгүй

байсан ч ОӨГ, Гаалийн байгууллага, шүүхэд хандаж

эрхийн зөрчил таслан зогсоох ажиллагаа явуулах,

өөрт учирсан хөрөнгө мөнгөний хохирлоо нөхөн

төлүүлэх эрхээ эдэлнэ гэж хуульдаа маш тодорхой

зааж өгөх хэрэгтэй байна.

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

НИЙТЛЭЛ

“Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон

барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны

байгууллага батлаж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан

ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.” гэж, 32.1.4-т

нийтэд түгээмэл болсон гэж хүлээн зөвшөөрүүлэхийн

тулд ОӨГ-ын дэргэдэх “Маргаан шийдвэрлэх комисс

(МШК)” гэдэгт хандаж хүсэлт гаргана гэж тус тус

заажээ. Одоо олон нийтээр хэлэлцүүлж байгаа Хууль

зүй, дотоод хэргийн яамнаас санал болгож буй төсөлд

ийнхүү МШК-оор “алдартай брэндийн нэр, лого,

тэмдэг мөн” гэж хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргахад

хураамж төлөх зохицуулалт нэмж оруулжээ.

Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр (ТРИПС-ын хэлэлцээр) болон Аж үйлдвэрийн өмчийг

хамгаалах тухай Парисын конвенц (Парисын конвенц) гэх Дэлхийн Худалдааны Байгууллагын бүх гишүүд даган

мөрдөх ёстой олон улсын гэрээнүүдэд Монгол улс нэгдэн ороод даруй хоёр, гурван арваныг өнгөрөөж.

Энэ хоёр олон улсын гэрээний наад захын шаардлагыг хангахын тулд:

Хоёрдугаарт

, хуулсан, дуурайсан нэр, лого, тэмдгийг

ОӨГ бүртгэсэн тохиолдолд алдартай тэмдгийн эзэн

бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргах эрхийг

эдлэх ёстой байдаг. Ийнхүү хүчингүй болгуулах хүсэлт

гаргах эрхийг Парисын конвенцын дагуу алдартай

тэмдгийн эзэн “эрх зөрчсөн” бүртгэлийн тухай Оюуны

өмчийн мэдээлэл сэтгүүлд нийтэлснээс хойш таван

жилийн дотор эдэлдэг (Парисын конвенцын 6

bis

-р зүйл,

2-р заалт). Ингэхдээ дээрх жишээнд дурдсан овсгоотой

энтрепренер маань ямар ч интернет хэрэглэдэггүй,

Facebook гэж огт мэдэхгүй, саяхан уулнаас бууж ирсэн

тул “нүүрном” гэдэг үгийг би өөрөө зохиосон гэдгээ

нотлож чадаж байсан ч түүний энэ нотолгоо хэрэгт ямар

нэг ач холбогдолгүй байх олон улсын хууль, дүрэмтэй

юм (Парисын конвенцын 6

bis

-р зүйл, 2-р заалт).

“Нүүрном” гэсэн үгийг монголын хамгийн алслагдсан

цэгт ч малчны хотхонд ч мэднэ. Ингэхээр “нүүрном”

гэсэн нэрийг бүртгүүлсэн нь Facebook брэндийн нэрийг

шударга бусаар ашиглах, шударга бус сэдэлтэй болж

таарах тул гэж Facebook Inc.-ийн эрх нь таван жилээр

бус ямар нэг цаг хугацааны хязгааргүйгээр бүхий

л хугацаанд хүчинтэй байх юм (энэ талаар өмнөх

нийтлэлийг харна уу: Дефакто Газет № 5 (97). Иймээс

Facebook Inc. нь “шударга бус сэдэлтэй (in bad faith)”

гэдгийг нотлох бараг шаардлагагүйгээр (энтрепренер

маань уулнаас саяхан бууж ирээгүй нь тодорхой бол)

эхний таван жилийн хугацаанд гомдол гаргаагүй

байсан ч “нүүрном” гэсэн нэрийн бүртгэлийг хүчингүй

болгуулах эрхийг эдэлнэ (Парисын конвенцын 6

bis

зүйл, 3-р заалт).