Previous Page  2 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 9 Next Page
Page Background

2

№409 488

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ашгийн төлөө бус хуулийн этгээд нь

улс төрийн намын болон шашин номлох,

дэлгэрүүлэх

үйл

ажиллагаа

явуулах,

бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд

эд хөрөнгийн болон бусад хэлбэрийн

хандив өгөхийг хориглосон байна. Мөн

терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахын

эсрэг тодорхой зохицуулалтууд оруулжээ.

Улс төрийн намууд дэргэдээ намын

залуучуудын, эмэгтэйчүүдийн гэх мэт олон

төрлийн ТББ ажиллуулж байгаа, төрийн

өндөр албан тушаалтнууд олон төрлийн

ТББ-ын

тэргүүнээр

ажиллах

болсныг

энэ

хуулиар

хязгаарлах

зорилготой

ажээ. Нийгэм хэт их улс төржих болсныг

хязгаарлахыг оролдож байгаа ч иргэдийн

холбоо, нэгдлийн яг ямар үйл ажиллагааг

хориглох нь тодорхойгүй байгаа нь хуулийн

энэхүү заалтын хэрэгжилтийн хамрах хүрээг

бас тодорхойгүй болгож байна.

ТББ-ын хамгийн чухал, тулгамдсан асуудал нь

санхүүжилт. Ашгийн бус хуулийн этгээдийн тухай

хуулийн төслийн үзэл баримтлалд ТББ-ын нийт

санхүүжилтийн 3.9 хувь нь гишүүний татвар, 21.4 хувь

нь хандив, 67.7 хувь нь олон улсын санхүүжилт, 7 хувь

нь бусад эх үүсвэрээс санхүүжиж байна гэжээ. Энэ үзэл

баримтлалд ТББ-ын санхүүжилтийн хувьд нэгдүгээрт

төрийн шууд оролцоо бага (2 хувь), хоёрдугаарт мөнгө

ТББ-УУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХ ЭРСДЭЛ

ТББ-УУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ БООМИЛОХ ЭРСДЭЛ

ГУРВАН ЭРСДЭЛ

ИРГЭНИЙ НИЙГЭМД ТУЛГАРЧ БУЙ

М

онголын төр Төрийн бус байгууллагын (ТББ) тухай хуулийг Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хууль

гэсэн нэрээр шинэчлэн батлах гэж байна. Энэ тухай би хоёр долоо хоногийн өмнө

“Бид ардчиллаас ухарч байна” н

ийтлэлдээ бичсэн. Хууль зүйн яамнаас бэлтгэсэн энэ хуулийн төсөлд монголын “Хараат

бус судалгааны хүрээлэн”-ээс (IRIM) дүн шинжилгээ хийжээ.

Шинэ хууль батлагдвал ардчиллын суурь багана болсон иргэний нийгмийн амьдралд эерэг сөрөг олон

өөрчлөлт бий болох нь дамжиггүй. Бүх өөрчлөлтийг урьдчилан тооцох төвөгтэй ч гэсэн дараах гурван эрсдэл

учрах магадлал өндөр байна.

Ингэснээр ардчилал, засаглал, хүний эрх чиглэлийн ТББ-

ын (ТББ-ын 20,3 хувь нь энэ чиглэлд ажиллаж байна, (Хараат

Бус Судалгааны Хүрээлэн, 2016) үйл ажиллагаанд тодорхой

хязгаарлалт үүсэх юм. Тэгвэл ТББ-аас төрийн үйлдэлд хяналт

тавих, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх үйл ажиллагаа хумигдах

эрсдэл гарна. Мөн төрийн эрх мэдлийг хянах, хязгаарлах, иргэдийн

улс төрийн оролцоог дэмжих, ардчиллын үнэт зүйлийг хөгжүүлэх,

сонгуулийн үйл явцад хяналт тавихад хязгаарлалт бий болно.

Түүнчлэн хуулийн төсөлд нийтэд тустай үйл ажиллагаа, түүний

төрөл, нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх, түүнд дэмжлэг

үзүүлэх зэрэг зохицуулалтууд оржээ. Тухайн ТББ нь нийтэд

тустай үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ баталгаажуулаад

татварын хөнгөлөлт эдлэх, төрийн дэмжлэг хүртэх зэрэг олон

давуу олж авах ажээ. ТББ-ууд үйл ажиллагаагаа Засгийн газраас

(ЗГ) баталсан чиглэлд нийцүүлэх, ингэснээр төрөөс дэмжлэг

авах, татварын хөнгөлөлт эдлэхийг эрмэлзэх юм. Гэхдээ

нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх журмыг ЗГ батална. Энэ

бол нийтэд тустай үйл ажиллагааны төрөл, хэлбэр, цар хүрээ

зэргийг тогтоох хянахад ЗГ шууд оролцоно гэсэн үг.