Previous Page  9 / 9
Information
Show Menu
Previous Page 9 / 9
Page Background

9

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

ТӨМӨР ЗАМАА ЭХЛЭЭД ХААШАА ТАВИХ ВЭ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит

хуралдаанаар Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн

414.6 км төмөр замыг барих шийдвэр гаргасан.

Энэ ажлыг хийхийн тулд монголын төмөр зам

компани бонд гаргаж, 750 тэрбум төгрөгийн

санхүүжилтийг Эрдэнэс Таван толгойн 2018

оны цэвэр ашгаас гаргахаар боллоо. Харин

төмөр замыг барих ажлыг Монгол улсын зэвсэгт

хүчний жанжин штаб хийнэ гэлээ. Ингэснээр

3 дахин хямд өртгөөр буюу 1 км замыг 1.2 сая

ам.долларын өртгөөр барина гэсэн тайлбарыг

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан

өглөө.

Дүгнэлт тайлбар:

Уг нь бид нар урагшаа төмөр зам бариад

эхэлчихсэн шүү дээ. Дуусгаагүй л болохоос.

Эхэлсэн ажлаа дуусгаагүй байж одоо өөр чиглэлд

барина гэж юу ярина вэ. 280 сая доллараар яг юу

хийсэн бэ?

Монгол улс төмөр замын холимог царигийг

тавьж чадвал дэлхийн худалдаанд эзлэх ач

холбогдлоороо 1869 онд нээгдсэн Суэцийн,

1914 онд нээгдсэн Панамын суваг шиг түүхэн

шинэ “суваг” болох гайхамшигт боломж байгаа.

Оросын болон Хятадын галт тэрэг монголын

нутагт орж ирээд дугуйгаа солихгүй буцаад

гараад явж болдог “Ж” хэлбэрийн төмөр замын

тээврийн сүлжээг бид байгуулж, хөндлөн төмөр

замаа “холимог царигаар” барих хэрэгтэй.

Зөвхөн монголын өмч байх хөндлөн тэнхлэгийн

төмөр замаа нэг дэр модон дээр дөрвөн шугам

байх буюу өргөн, нарийн царигийн аль ч

галт тэрэг чөлөөтэй явахаар хийх юм. Яг ийм

холимог төмөр замыг Швед, Финландын хил

дээр Хапаранда болон Торнио хотын хооронд

хоёр км зайд гүүрэн дээгүүр бариад олон жил

ашиглаж байна. Олон улсын худалдааны транзит

тээврийг хурдан, хямдхан, аюулгүй өнгөрүүлж

чаддаг болчихвол биднээс юу ч гарахгүй бөгөөд

хураамж нь дангаараа монголыг баяжуулна.

Тэгж чадвал бид газрын баялгаа өөрийн

хэрэгцээнд зориулж олборлон, үнэ цэнэ нэмж

боловсруулан хамгийн ашигтайгаар борлуулж

чадна. Тэгээд ч бид хөршүүдээсээ биш хөршүүд

биднээс хамаардаг цаг ирнэ. Бид хоёр хөршийн

сонирхлыг тэнцүүлж чадах сайхан боломж бий

болно.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

Баатарчулууны Анударь