Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

Тэгвэл хүн төрөлхтөн 1955 онд Америк

эрдэмтэн Жонас Салкийн зохиосон саагийн

эсрэг вакцины ачаар энэ аймшигт вирусын

дэгдэлтийг зогсоож, 1988 оны ДЭМБ-ын 41-р

чуулганаар энэ өвчнийг 2000 он хүртэл устгах

зорилт тавьж байжээ. Харин өнөөгийн байдлаар

дэлхий даяар 3 голомтоос бусад бүх газарт

бүрэн устгаж чадсан билээ. Манай улс 1970-аад

оноос халдварт саагийн эсрэг вакциныг хийж

эхлэн 2001 он гэхэд Монгол улсад полиомиелит

өвчнийг устгасныг баталгаажуулсан гэрчилгээг

авч байсан нь эрүүл мэндийн салбарынхны үе

үеийнхний түүхэн ололт, ялалт байсан юм.

Хүүхдийг бүх насаар нь тахир дутуу болгодог

полиомиелит хэмээх аюулт өвчний дараагаар

вакцины тусламжтайгаар устгах өвчний тоонд

улаан бурхан өвчин, харин сүүлийн жилүүдэд

умайн хүзүүний хавдар орж байна.

Вакцин буюу халдварт өвчнөөс сэргийлэх

ерөндөг, хүн төрөлхтний түүхэн ололт амжилтын

нэгийг эсэргүүцэж худал үнэн мэдээлэл тараадаг

хүмүүст вакцин байхгүй байхад хичнээн саяараа

хэрхэн өвдөж, нас барж, амьдралынхаа туршид

тахир дутуу болж байсныг ганц өвчний жишээн

дээр харуулахад энэ. Полиомиелит эсвэл улаан

бурхан өвчнийг устгасныг батлаж өгч буй

гэрчилгээ нь тухайн өвчин дахин гарахгүй гэсэн

үг хараахан биш. Вакциныг эсэргүүцдэг, бусдыг

турхирдаг хүмүүсийн уршгаар устгасан гээд

тайвширсан өвчний дэгдэлт гарвал хичнээн

хүний амь нас хохирохыг хэн ч таашгүй.

2019 оны 4-р сар

ЭРҮҮЛ МЭНД