Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

Б.ЦЭЦЭГСАЙХАН

Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын гүйцэтгэх

захирал, анагаах ухааны доктор

НИЙТЛЭЛ

ВАКЦИНЫГ ЭСЭРГҮҮЦДЭГ ХҮМҮҮСТ

Х

үмүүс бид аливаа зүйлийг хурдан

мартах юм. Вакциныг эсэргүүцдэг

хүмүүст өмнөх зууны гашуун түүхээс

сануулан хуваалцъя. Энэхүү зурган дээр байгаа

төхөөрөмжийг ямар учиртай гэдгийг олон хүн

асуух нь лавтай. Тэгвэл энэ бол 20-р зууны эхэн

үед хүн төрөлхтнийг хамгийн их айдаст автуулж

байсан өвчний нэг болох “полиомиелит” буюу

халдварт саагийн хүндрэлийн улмаас үлдсэн

амьдралаа өнгөрөөдөг байсан “төмөр уушиг”

гэгддэг төхөөрөмж юм. 1900 оноос эхэлсэн

халдварт саа өвчин, 1940-өөд оноос эхлэн дэлхий

даяар дэгдэж жилд хагас сая хүн өвдөн, хэдэн

зуун мянган хүүхэд насан туршдаа хөгжлийн

бэрхшээлтэй болж үлддэг байжээ. Дэлхийн

хэмжээнд 20 гаруй сая хүн энэ өвчний улмаас

тахир дутуу болсон байдаг байна.

Хамгийн аюултай нь халдварт саагийн вирус

амьсгалын булчинг ажиллагаагүй болгох

тохиолдол байсан бөгөөд амийг нь аврахын тулд

“төмөр уушиг” буюу эерэг даралттай төмөр камер

дотор насан туршид нь амьдруулдаг байлаа.

1950-аад онд эмнэлгүүд ийм л дүр зурагтай,

саагийн тасаг тэр чигээрээ уг өвчнөөр өвдсөн,

“төмөр уушиг”-нд амьдардаг өвчтөнүүдээр

дүүрэн байж.

2009 онд Австралид нас барсан эмэгтэй

хамгийн олон жил буюу 83 насныхаа амьдралын

60 жилийг ийм “төмөр уушиг” дотор өнгөрөөсөн

хүнээр тодорч Геннисийн номонд орж байсан.

Харин өнөөдрийн байдлаар Америкийн Далласт

амьдарч буй 72 настай Пол Александр бол

“халдварт саагийн улмаас насан туршдаа “төмөр

уушиг” дотор амьдарч буй, амьд үлдсэн цөөн

хэдхэн хүний нэг юм. Тэрээр энэ өвчин дахиж

битгий гараасай гэдэг бодол тээн өөрийн туулж

өнгөрүүлсэн амьдрал, түүхийн талаар дурдатгал

ном бичиж, хойч үедээ энэ аймшигт өвчний

талаар хуваалцаж буй аж.

ДАЙХ ҮГ

ЭРҮҮЛ МЭНД