Previous Page  2 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 9 Next Page
Page Background

2

№409 477

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Өдрийн сонин дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийн цуврал гарч байна. 2019 оны 4-р сарын 11-

ний дугаарт гуч шахам жилийн өмнөх нэгэн хурлын тухай тэмдэглэл нь хэвлэгджээ. Энэ тэмдэглэлд дурдсан Монголын улс

төрийн шинэ хүчнүүдийн анхны хурлыг Монголын Оюутны Холбоо (МОХ) санаачлан зохион байгуулсан юм. Миний бие тус

хурлыг хамтран удирдаж, бас тэмдэглэл хөтөлсөн тул энд түүнийгээ анх удаа уншигчидтайгаа хуваалцаж байна.

УЛС ТӨРЧДИЙН

Aнхны хурал

(1990.02.24)

“1990.02.24. БЯМБА.

08:30.

МХЗЭ-ийн ТХ-ны аппаратын мэдээлэл

-Би ОУОХ-ны өөрчлөлт, МОХ-ны тухай ярилаа.

Олон хүний асуултанд хариулсны дотор

-МХЗЭ-ийн ТХ-ны гишүүний хувьд МХЗЭ-ийн онц

их хурлыг яаралтай хуралдуулах санал тавьлаа.

10:30.

“Монгол Пресс”-ийн сурвалжлагч Л.Гантуяад

ОУОХ, МОХ-ны өнөөгийн байдлын тухай

ярилцлага өглөө.

14:30.

МОХ-ны дарга байсан (3 хоногийн өмнө МОХ-

ны тэргүүлэгчдийн хурлаар больсон), ТХ-ны НБД

Г.Ганболдтой уулзаж МОХ-ны бодит байдлыг

ярилцлаа.

16:00-21:00.

МУИС 3-р байранд (хуучин Дээд

Боловсролын хороо) дараах бүрэлдэхүүн

цугларав.

Ардчилсан хүчний хамтарсан хуралдаан:

1. МОХ: Л.Болд, Д.Жаргалсайхан, Зоригоо (оюутан),

Рэнцэнтавхай

2. Шинэ Дэвшил Холбоо: Батсүх (багш), Б.Сундуй,

Ш.Шагдарсүрэн, Ж.Бор

3. Ардчилсан Социалист Хөдөлгөөн: Ч.Лхагважав,

Р.Хатанбаатар, П.Улаанхүү, Р.Гончигдорж

4. Монголын

Ардчилсан

Холбоо:

Батсүх.Я,

Жаргалсайхан (Буян), Элбэгдорж (Улаан Од),

Төмөрбаатар

Дөрөв дөрвөн хүнтэй уулзаж, хоёр асуудлаар маш

удаан маргаж ярилцав.

1. Ямар үндсэн байр суурин дээр нийлж болох вэ?

2. 3-р сарын 4-ний бүх нийтийн жагсаалыг зохион

байгуулах талаар

Дараах асуудлаар тус тусын байр суурийг илэрхийлэх

МОХ

(ОНБ)

Шинэ Дэвшил

Холбоо

Монголын Ардчилсан

Холбоо

Ардчилсан Социалист

Хөдөлгөөн

- Намын онц их хурал, НТХ

бүрэлдэхүүнийг өөрчлөх

- АИХ – Онц чуулган. Үндсэн

хууль өөрчлөлт. Чөлөөт

сонгууль

- УТТ-г

огцруулах

- Эвслийн

Засгийн газар

байгуулах

- УТТ-г тэр чигээр нь

огцруулах. Учир нь өнгө

солино.

- Эвслийн Засгийн газар

байгуулах

- Ардын онцгой эрхэт

комисс байгуулах

- Зөвлөлтийн Засгийн

газрын бодлогод,

явуулгад автагдахгүй.

- Дугуй ширээнд

ярилцлага явуулах

- Ардын түр хурлыг

байгуулах

Хамтарсан цуглааны гол

шаардлагыг тохирвол нийтэд

мэдэгдэж МОХ-ны жагсаалын

дараа – хамтарч болно. 12:00-оос

МОХ Сүхбаатарын талбайд биш.

3-р сарын 4-ний

цуглаанд хамтрах.

13:00-д

3-р сарын 4-нд цуглааныг

орон даяар хийнэ.

Хамтарвал сайн. 13:00-д.

Заавал Сүхбаатарын

талбайд.

3-р сарын 4-нд цуглаан

хийх. 13:00-д.

Сүхбаатарын талбайд

биш, өөр газар.