Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.04.14-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЦААНА

Үйл явдлын товч:

Монголбанк өнгөрсөн Даваа гарагт “Капитал

банкыг татан буулгах” шийдвэр гаргасан.

Ийнхүү 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164

хадгаламжийн данс эзэмшигчтэй банкны үйл

ажиллагаа зогссон. Капитал банк бол банкны

системдээ 1.1 хувийн активыг бүрдүүлдэг жижиг

банк. Гэхдээ манай санхүүгийн салбарын 90

гаруй хувийг банкны салбар бүрдүүлдэг.

Дүгнэлт тайлбар:

Монголд гурван жилийн хугацаатай ОУВС-ийн

хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжих

хугацааны тал нь өнгөрөөд явжбайгаа. Өнгөрсөн

хугацаанд банкуудын активын үнэлгээг хийлгээд,

өөрийн хөрөнгө дутуу байна үүнийгээ нэм

гэсэн шаардлага тавьсан. Капитал банк өөрийн

хөрөнгөө нэмж чадахгүй явсаар ирсэн ба үүссэн

доголдлыг нь Монголбанк мэдэж байсан.

Их хэмжээний нийтийн мөнгө энэ банкинд

байсанньСангийн сайдынмэдээллээрилболсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Үндсэндээ банкны

үйл ажиллагаа доголдоод 4 орчим жил болоод

байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Үүнтэй

холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн

газарт үүсч байгаа. Тэтгэврийн даатгалын 104

тэрбум төгрөг тэнд байршиж байсан. Мөн

эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг.

Энэ хоёрыг нийлүүлэхэд 240 орчим тэрбум

төгрөг нь даатгалын мөнгө байсан. 2007 оноос

эхлэн бага хэмжээтэй байршиж байгаад 2013,

2014 онд 100, 100 тэрбум төгрөгөөр нэмэгдээд

одоогийн хэмжээндээ ирсэн. 2016 оноос хойш

энд ямар нэгэн мөнгө нэмж байршуулаагүй. Мөн

Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг. Хөгжлийн

банкны захирлаар Мөнхбат гэдэг хүн ажиллаж

байх үед 2014-2015 онд дамжуулан зээлдэхээр

гаргасан мөнгө. ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг

мөн байсан. Эдгээрийг нэмэхээр 340 гаруй

тэрбум төгрөг болж байгаа. Дээр нь АШУҮИС-ийн

4, Боловсролын их сургуулийн 2 тэрбум төгрөг

Капитал банкинд байсан.”

Энэ үйл явдал Монгол улсын төрийн мөнгө

хаана байрших вэ гэдэг асуултыг гаргаж байна.

Уг нь Монгол улсын төр Төрийн сан гэдэг нэртэй

өөрийн банктай. Энэ нь арилжааны банк шиг

биш, зөвхөн харилцах дансны үйл ажиллагаа

явуулдаг. Нийтийн хөрөнгийг арилжааны

банкуудад байршуулахдаа ямар дүрэм, журам

баримтлах ёстойг тодорхой болгох хэрэгтэй.

Тэгэхгүй бол арилжааны банкууд өндөр хүү

амлаж төрийн мөнгийг өөр дээрээ байршуулах

гэж “зодолдож” байна. Нийтийн, том хэмжээтэй

мөнгө арилжааны банкууд руу орж байгаа л бол

Монголбанк шалгаж байх ёстой. Гэтэл шалгаагүй

өнгөрсөн байна. Ингээд явж явж төрийн бүх

алдагдлыг Должин эмээ авч байгаа талхнаасаа

төлөөд байгаа байхгүй юу.

20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг

Хадгаламжийн даатгалын корпорациөгнө, энэ нь

Капитал банкны нийт хадгаламж эзэмшигчдийн

99.5 хувь. Үлдсэн 20 саяас дээш төгрөгийн

хадгаламжтай иргэд 60 хоногийн дотор

өргөдөл өгнө, түүнээс хойш 90 хоногийн дотор

Монголбанкны томилсон эрх хүлээн авагч нь

татан буугдсан банкны хөрөнгийг зарж, хуучин