Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ОНЦГОЙЛЖ

ТЭМДЭГЛЭВЭЭС:

Монголын Ардчилсан Холбооны

Б.Жаргалсайхан (Буянт Хоршоолол):

- Содном бол Цэдэнбал шиг орос

авгайтай, Зөвлөлт талын хүн.

Бидэнд тэр гарын үсэг зурсан

нууц баримт байна. ЗХУ-аас 1,3

миллиард долларын өр тавьж,

ахиад монголыг худалдсан.

- Өчигдөр Зөвлөлтийн элчин

сайдын яаман дээр элчин

Ситнихов хэвлэлийн бага хурал

хийж “яахав бид танай малчдад

25 сая рубль лаа, ахуйн

хэрэглээний юм өгнө” гэлээ.

- Одоогийн намын удирдлага

гэмт хэрэгтнүүд учир тэдэнтэй

нэг ширээний ард суухгүй.

Монголын Ардчилсан Холбооны

Элбэгдорж (Улаан Од сурвалжлагч):

- МОХ-г 3-р сарын 4-ний Бямба

гарагт бүх нийтийн хичээл

хаяхыг уриалав. (зохиохыг)

- Хэрэв хичээл хаяхгүй бол

материал үйлдвэрийн салбарт

ажил хаяхыг зохионо гэлээ.

- 3-р сарын 3-4 бол Хувьсгалын

өдрүүд, цус ч урсаж болох

юм.

Монголын

Ардчилсан

Холбоо Улаанбаатарт гэхэд 102

салбартай.

- Бид

одоохон

улс

орныг

өөрчлөхгүй бол зун гадаадын

оюутнууд ирээд чемодантайгаа

жагсах байх.

Эцэст нь Монголын Ардчилсан

Холбоо (Элбэгдорж) Шинэ Дэвшил

Холбоо

(Батсүх)

Ардчилсан

Социалист Хөдөлгөөн (Гончигдорж)

МОХ (Жаргалсайхан) нар ажлын групп

болон дараах баримтыг боловсруулж

ороход, хамтран баталсан болно.

Үүнд:

1. Хамтарсан мэдэгдэл БНМАУ,

АИХ, МАХН-ын ТХ, СНЗ-д

гаргалаа.

2. Уриалга

БНМАУ

батлан

хамгаалах зэвсэгт хүчний нийт

бие бүрэлдэхүүнд, НАХЯ-ны

нийт бие бүрэлдэхүүнд.

Хамтарсан мэдэгдэлд:

1. МАХН-ын Онц их хурлыг

3-р сард хуралдуулж НТХ

бүрэлдэхүүнийг

өөрчлөх,

нам төрөөс үйл ажиллагаа

тусгаарлах.

2. АИХ-ын

онц

чуулганыг

хуралдуулж

Ардын

түр

их хурлыг байгуулах, улс

төрийн бүх хүч тэгш эрхтэй

оролцож чөлөөт сонгуулиар

Ерөнхийлөгч сонгох.

3. Төрийн тусгаар тогтнол, улс

үндэстний эв нэгдэл, ард түмний

аюулгүй байдлыг эрхэмлэх.

Уриалгад:

1. Дээрх хоёр яамны нийт бие

бүрэлдэхүүнд ямар ч нөхцөлд

ард түмнийхээ эсрэг зэвсэг үл

хэрэглэхийг уриалсан.

Шийдвэр:

1. 3-р

сарын

3-нд

09:00

цагаас Сүхбаатарын талбайд

төлөөлөгчид цуглаж, 10:00

цагт

Батмөнх

даргад

хамтарсан мэдэгдэл гардуулах

(оюутан хичээл хаяхыг МОХ

зөвшөөрөөгүй)

2. 3-р сарын 4-нд 13:00 цагт

цуглаан

хийх.

Хамтарсан

мэдэгдлийн хариугаа Батмөнх

даргаас авах.

3. Сүхбаатарын талбайд хийхийг

тохироогүй.

Монголын

Ардчилсан Холбоо шаардсан

боловч энэ талаар 2-р сарын

27-нд 18:00 цагт Залуус танхимд

ахиж уулзаж ярилцах.

21:30-22:10.

МУИС Оюутны

зөвлөл дээр ирж 20 гаруй

оюутнуудад хамтарсан цуглааны

үр дүнг танилцуулахад өндөр

сэтгэгдэлтэй хүлээж авч, бид

дөрөвт баяр хүргэв.

22:10-23:00.

Л.Болдын өрөөнд

бид хоёр уулзаж МОХ-ны онц IV

бага хурлыг зохион байгуулах

тухай ярилцав”

Жич:

Би Олон улсын оюутны холбоонд МОХ-г төлөөлж

Прага хотод ажилладаг байсан. Улаанбаатарт

ирж 1990.02.18-ны Ням гарагт Монголын Ардчилсан

Холбооны анхдугаар их хуралд оюутан П.Цэнгүүний

(одоо Алтан Тариа компани) хамт төлөөлөгчөөр ирж

оролцсон.

Би өдрийн тэмдэглэлээ шөнө нь сууж, эрээчсэн

цаасаа эмхлэн, буулгадаг байлаа. Улс төрийн хүчин гээд

өөрсдийгээ нэрлэсэн байгууллагуудыг оюутнууд маань

олж уулзан, тэднийг урин, яаж хамтарч, хүчээ нэгтгэх

тухай ярилцах шаардлага тулгараад байлаа.

Энэхүү анхны уулзалтад олон хүмүүс ирж, зохион

байгуулалт муу, хүн бүр үг хэлэх гээд зүтгэж байсан тул,

Гончигдорж багшийн саналаар дөрвөн байгууллагаас,

дөрөв дөрвөн хүн суугаад, дөрвөлжин хэлбэрээр ширээгээ

байрлуулан хэлэлцэх болж бусад нь тарснаар, уулзалт

жигдэрсэн билээ.

Ямар ч гэсэн шинэ монголын төр засгийг яаж өөрчлөх

тухай удтал хэлэлцсэний эцэст анхны албан мэдэгдлийг

гаргасан юм. Түүнийг хожим нь МУ-ын Их хурлын дарга,

Ерөнхийлөгч болох хувь тавилантай хоёр эрхэмтэй

хажуу өрөөнд орж, цаасан дээр буулгасан түүх ийм юм.

Энэ дөрвөн байгууллагаас албан ёсны, төрд

бүртгэлтэй, өөрийн тамга, бичгийн машинтай ганц

байгууллага нь Монголын Оюутны Холбоо байсан.

Монголын Ардчилсан Холбоо тэгэхэд нам болоогүй

байсан ч, эвслийн Засгийн газар байгуулна гэж байлаа.

Ардчилсан дөрвөн хүчний дараагийн уулзалт

1990.02.27-д 18:30-аас болсон. Тэмдэглэл нь бас бий. Энэ

өдөр билгийн тооллын XVII жарны төмөр морин жилийн

шинийн хоёрон байлаа.

2019.04.17