Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

БАГШИЙН ХӨГЖИЛ - УЛСЫН ХӨГЖИЛ

Үйл явдлын товч:

4-р сарын 11-12-ны хооронд монголын багш

нарын 7-р их хурал Төрийн ордонд болсон.

Нийслэл, аймаг, орон нутаг дахь цэцэрлэг,

сургуулийн багш нар, төрийн бус байгууллага,

мэргэжлийн

холбоод

зэрэг

боловсролын

салбарын төлөөлөгчдийг өргөн хамруулсан

хурал болсон. Хурлын гол зорилго бол багш

нарын дуу хоолойг өргөн хүрээнд хүргэх. Нөгөө

талаас харьяалах яамнаас салбарын гол бодлого,

ажлаа салбарын төлөөлөгчид болон багш нарт

танилцуулах.

Дүгнэлт тайлбар:

Хорин гурван жил завсарлаад багш нар их

хурлаа хийж байна. Хүн ам зүйн нэгэн үе болох

энэ хугацаанд боловсролын салбарын хүрээ,

хууль эрх зүйн орчин, бүтэц тогтолцоо, сургалтын

хөтөлбөр ихээхэн өөрчлөгдөж ирлээ. Монголын

хүн ам нэг саяар нэмэгдэж 3.2 сая болов.

Боловсролын тухай хуулиа бид сүүлийн 16 жилд

24 удаа өөрчилж, 300 заалтыг шинэчилсэн нь

салбарын бодлого ямар савалгаатай явж ирснийг

харуулж байна. Одоо нэг тогтож, өнгөрснөө

дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх цаг ирлээ.

Юуны өмнө Монгол улс боловсролын салбарт

оруулж буй хөрөнгө оруулалт, зардлаа яаралтай

нэмэх, төсвийн сургуулиудынхаа материаллаг

баазыг сайжруулж багш нарынхаа суурь цалинг

өсгөх, түүний дотор бага ангийн, сургуулийн

өмнөх насны багш нарын цалинг түлхүү нэмэх

цаг болжээ.

Боловсрол бол нийгмийн тэгш бус байдлыг

арилгаж, тэнцвэржүүлдэг хэрэгсэл. Тийм учраас

улсорондаяарижилхөтөлбөрөөрсургах, төсвийн

хөрөнгийг хувийн сургуульд зарцуулахыг

царцааж, төрийн өмчийн сургуульд шилжүүлэх,

гуравдугаар ээлжийг яаралтай халах, яваандаа

2 ээлжээ ч болих бодлого барих хэрэгтэй байна.

Энэ чиглэлийн ажилд туслаж, ЕБС-д хөрөнгө

оруулсан компаниудын зарцуулсан хөрөнгийг

зардалд нь тооцох, татвараас чөлөөлж болох

юм. Улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогыг

сэргээж, бүсийн төвүүдэд санхүүгийн эрх

мэдлийг шилжүүлж, багш нарыг бэлтгэх төв, их

дээд сургууль, салбарыг байгуулах шаардлагатай

байна. Зөвхөн тэгж л хүн амын төвлөрлийг

сааруулна.

зээлийг төлүүлэх байдлаар иргэдийн мөнгийг

өгнө. Энэ хооронд тэр зээлүүд нь хувьцаа

эзэмшигчидтэй нь холбоотой байна уу гэдэг нь

гол асуудал. Хэрвээ холбоотой байвал тухайн

компанийн эзний хөрөнгө рүү орно гэсэн үг. Энэ

банкны хувьд хамгийн том хувьцаа эзэмшигч

нь өөрөө гүйцэтгэх захирал хийж байсан учраас

тухайн эзний хөрөнгө рүү орох эрсдэл өндөр.

Капитал банк банкны системдээ 1.1 хувийн

активыг бүрдүүлдэг учраас банкны системээ тэр

чигээр нь хамрахгүй гэсэн үг. Харин хуулиар

тогтоосон бүх дүрэмжурмыг заавал чанд мөрдөж

ажиллах ёстой гэсэн мессеж бусад арилжааны

банкуудад очиж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Улс

ДНБ-д Төсвийн зарлагад

Эстони

5.2

13.0

Финланд

7.1

12.5

Израиль

5.9

15.0

Монгол

4.2

12.4