Previous Page  9 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 10 Next Page
Page Background

9

ТОЙМ

ДеФакто

НИЙТИЙН ЗАСАГЛАЛЫН ЭЭЛЖИТ СОРИЛТ

Үйл явдлын товч:

Ерөнхийлөгч

Х.Баттулгын

өргөн

барьсан "Шүүгчийн эрх зүйн байдлын

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төсөл болон хамт өргөн

мэдүүлсэн бусад хуулийн төслүүд"-

ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар

баталчихсан. Гэтэл энэ хуулийн төсөл

нь бие даасан, хараат бус шүүх эрх

мэдлийг үгүй болгох боломжтой байгааг

хуульчид эсэргүүцэн 1000 хүний гарын

үсэг цуглуулан Үндсэн хуулийн цэцэд

хандахаар ажиллаж байна.

Дүгнэлт тайлбар:

Энэ хууль батлагдсанаар засаглалын гурван

мөчрийн нэгийг нь хугалаад хаячихлаа гэж

үзэж болох уу?

Үгүй. Яагаад гэвэл энэ 3 мөчир чинь аль хэдийн

тасарчихсан байсан. Нэгэнт хугарсан мөчрийг

ахиж хугална гэж байхгүй. Харин засах ганц арга

нь өнөөдөр энэ л болоод байна.

Уг нь монгол улс парламентын засаглалтай

улс. Гэтэл Ерөнхийлөгч нарын (одоо байгаа

болон өмнө нь байсан) оролцоо чухал

салбаруудад хэтэрхий их байгаад байх юм.

Ерөнхийлөгчийн институт монголд байх нь

хэрэгтэй юу?

Уг нь хоёр танхимтай парламент байх талаас нь

ажиллавал хамгийн боломжтой хувилбар. 2020

оны сонгуулиар гарсан хүмүүс Үндсэн хуулиндаа

өөрчлөлт хийж, 2 танхимтай болгоод, өөрсдөө

тараад дахин сонгууль явуулвал их зүгээр.

хуулиас дээгүүр байдаг. Гэтэл энэ комисс зүгээр

нэг захиа бичээд, мэдэгдэл гаргаад сууж байх

нь хангалтгүй. Ингэж хүний эрхийг хамгаалах

ёстой хүн нь ажлаа хийхгүй байснаараа тухайн

хүмүүсийг эрүүдэн шүүж, тамлан зовоох ажлыг

чимээгүйгээр дагасан гэсэн үг. Комиссын дарга

олон улсын комиссаруудыг дуудаад Монгол

улсыг өөрийг нь шүүхэд өгөх тийм хүлээлттэй

хүн байхгүй юу. Тийм учраас энэ байгууллага

хариуцлага хүлээх ёстой.

Хууль зүйн сайд Нямдорж би уучлалт

гуйдаггүй хүн шүү гэж тодотгож байгаад л 2

удаа уучлалт гуйлаа. Түүний уучлалт гуйлтаас

илүү дахин ийм асуудал гаргахгүй байлгахын

тулд хийх ажил уг нь чухал. Юу хийх гээд

байгааг нь та ойлгосон уу?

Хувь хүний хувьд уучлалт гуйсан, тэр ч нэг их

баатарлаг явдал биш. Монгол улсын сайдын

хувьд байх ёстой наад захын л зүйл.

Бичлэгийг олоннийтэд дэлгэе гэхээр гадаадад

улсын нэр хүнд унана гэж тайлбарласан?

Иргэдээ тарчлаан зовоочихоод, одоо улсын

нэр хүнд бодож ичнэ гэдэг хоосон асуудал.

Үргэлж агуулгаасаа давсан хэлбэрдэлт хөөдгийн

жишээ. Ахиад ийм явдал давтагдахгүйн тулд хүн

бүр мэдэх ёстой, дэлхий ч мэдэг л дээ.