Previous Page  5 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 10 Next Page
Page Background

5

Баавгайн

НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

ЦӨМ ХӨТӨЛБӨР ЗӨВ, БУРУУ- II

Монголын ерөнхий боловсролын үе үеийн

тогтолцооны өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэл нь

олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрмэлзэл,

зорилготой байсан хэдий ч санхүү, удирдлага зохион

байгуулалт, хүний нөөцийн бэлтгэл, төлөвлөлт

хангалтгүй, сонгуулийн үр дүнгээс хамаарсан

тогтворгүй байдал зэргээс хамааран хэрэгжилт

тууштай бус, үр дүн нь тодорхойгүй байсаар иржээ.

1990 оноос хойш боловсролын салбарт сонгуулийн

үр дүнгээс хамаарч 29 жилийн хугацаанд 16 сайд

томилогдон ажиллажээ.

Орчин цагийн боловсролын хөтөлбөрт агуулгаас

илүүтэй оюуны болон үйлийн танин мэдэхүйн аргыг

эзэмших буюу чадамж илүү чухал болж байна. Чадамж

буюу мэдлэг, чадвар, хандлага хэрхэн эзэмшиж,

суралцахад хэрхэн суралцсан нь бүтээлч хүний суурь

чадвар болно. Жишээ нь Байгалийн шинжлэх ухааны

түүхэнд хэн, хэдэн онд, ямар нээлт хийснээс илүүтэй,

тухайн эрдэмтэн ямар арга хэрэглэж нээлт хийсэн,

энэхүү нээлт нь хүн төрөлхтний хөгжилд ямар хувь

нэмэр оруулсан тухай танин мэдэж, ач холбогдлыг

ухаарах нь хүүхдэд хэрэгтэй. Мөн эрдэмтдийн ёс зүй,

зорилго, хариуцлага, хичээл чармайлтаас суралцах,

өөрт нь ч гэсэн ийм боломж байгаа гэдгийг мэдэрч

ойлгох, шинжлэх ухаанд дурлан суралцах нь хамгаас

чухал юм. Эрдэмтэн Вайнарт (Weinert,F.E) “Чадамж

буюу мэдлэг, чадвар, хандлагыг асуудал шийдвэрлэхэд

хэрэгтэй, хувь хүний сурч болохуйц бүтээлч, ямар ч

нөхцөлд өөртөө хариуцлага хүлээн, амжилттайгаар

чадвараа хэрэглэх эрмэлзэл, тэмүүлэл бүхий бодит

байдал, нийгмийн чадвар юм” гэж тодорхойлсон

байдаг.

Иймд ажиглах, таамаглал дэвшүүлэх, турших,

загварчлах.... гээд олон аргаар мэдлэг, чадвар,

хандлагыг насны онцлогт нь тохируулан эзэмших

боломжийг цөм хөтөлбөрт тусгасан. Цөм хөтөлбөр нь

өмнөх сургалтын хөтөлбөрөөс ялгаатай нь агуулгад

төвлөрөх бус сурагчид таамаглах, бодож эргэцүүлэх,

эргэлзэх, хэлэлцэх, турших, алдаа гаргах, алдаагаа

засах үйл явц, боломж олгохыг зорьсон. Мэдээж цөм

хөтөлбөрийг төгс төгөлдөр гэж хэлэх боломжгүй.

Тасралтгүй явагдах хүний хөгжлөө дагаад сургалтын

хөтөлбөр ч мөн тасралтгүй сайжирч байх учиртай.

Сүүлийн үед салбарын сайдаасаа эхлээд олон

нийтийн дунд “…цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж

харах, тодорхой чиглэлээр багасгах, ачааллыг

багасгахад анхаарлаа хандуулна...” гэсэн яриа нэлээн

газар авч байна. Боловсролын сайд нь ирээдүйг

ХӨТӨЛБӨР АГУУЛГА-Д ТӨВЛӨРӨХ ҮҮ?

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

Монгол улсын ерөнхий боловсрол олгох тогтолцоо 2005 онд 10 жилээс 11 жилийн тогтолцоонд шилжих

буюу бага боловсролыг 5 жилээр, суурь боловсролыг (5) +4 жилээр, бүрэн дунд боловсролыг (5+4) +2 жилээр

олгох, сургуульд хүүхэд 7 настайдаа элсэх шийдвэрийг хуульчилсан байна. Мөн 2008-2009 оны хичээлийн жилд

11 жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд 6+3+3 гэсэн бүтэцтэйгээр, хүүхэд 6 настайдаа сургуульд элсэх

шилжилтийг 5 жилд багтаан хийх зохицуулалт хийгджээ. Гэвч 3 жилийн дараа буюу 2012 оны 5-р сарын 8-ны

өдрийн хуулиар ерөнхий боловсролын тогтолцоог 5+4+3 гэсэн бүтэцтэйгээр шинэчлэн баталжээ.