Previous Page  8 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 10 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.03.31-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МАРГААШ ТАНЫГ Ч ЭРҮҮДЭН ШҮҮЖ ЧАДНА

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Баасан гарагт төр нийгмийн

зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт

буруутгагдан ял эдэлж байгаа Б.Содномдаржаа,

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг

200 орчим сэтгүүлчид Төрийн ордонд үзүүлсэн.

Тухайн бичлэгийг Лхагва гарагт нь УИХ-ын

гишүүдэд үзүүлсэн. Сэтгүүлчдийг камертай

орохыг хориглосон ба бичлэг нийт 27 минут

байсан гэж байгаа. Энэ үеэр Засгийн газрын

хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль

зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын

ерөнхий газрын албан тушаалтнууд байлцаж,

бичлэгийн талаар тайлбар өгч байсан байна.

Дүгнэлт тайлбар:

Нийгэм даяар хэтэрхий их эрэлт үүсгэчихлээ

л дээ. Хүн бүр л тэр бичлэгийг олоод үзчих

юмсан гэж байна. Гэтэл хууль хэрэгждэг

улсад бол хүн эрүүдэн шүүсэн бичлэгийг шүүх

танхимд үзээд буруутнуудыг нь шүүх ялладаг.

Гэтэл манайд улс төрчид нь тухайн бичлэгийг

хэнд үзүүлэх үгүйг шийдэж байна. Энэ талаар?

Монголын ардчиллын өмнө ноцтой сорилт

тулгарч байна. С.Зориг 1998 оны 10-р сарын 2-нд

гэртээ алуулсан, энэ бол факт. Харин энэ хэрэг

өнөөдрийг хүртэл улс төрийн асуудал байсаар

ирсэн.

Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар,

Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагууд

инститүцийнхээ хувьд ялзарчихсан. Энэ бүгдийг

өөрчлөх, үндсээр нь таслан зогсоох шаардлага

тулгарсаар байна. Тэгж чадахгүй бол төр хэнийг

ч эрүүдэн шүүх боломжтой, чадалтай гэдгийг

харж байна. Дараагийн ээлжинд та бид байхыг

үгүйсгэхгүй нөхцөл байна гэсэн үг. Тэр эрүүдэн

шүүж байгаа гэгдэх бичлэгийг хүн бүрт үзүүлэх

хэрэгтэй.

Энэ бүх үйл явдал үнэхээр С.Зориг агсны

хэргийг илрүүлэхэд чиглэж байгаа юм уу эсвэл

үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг нэг нөхрийнхөө

хэргээр өөрсөддөө ашигтай үед шоу хийгээд

байна уу, та яаж харж байгаа вэ?

Улс төрчид энэ хэргийг оноо авах боломж

болгож ашигласаар л өдий хүрсэн. Хууль

зүйн сайдын хэлж байгаагаар энэ бүхнийг 4-5

прокурор хийж байгаа түүний дотор хотын

прокурор Баярмагнай гэдэг хүн байгаа гэсэн.

Эрүүдэн шүүсэн, оролцсон, боломж олгосон,

хянаагүй бүх хүнийг шалгах хэрэгтэй. Анх

зохион байгуулсан хүн бол хамгийн том гэмт

хэрэгтэн нь.

Монгол улсад Хүний эрхийн үндэсний комисс

гэдэг байгууллага бий. Энэ байгууллагын дарга

Ж.Бямбадоржийн эрүүдэн шүүсэн бичлэгийн

талаарх байр суурь анхаарал татсан. Энэ

талаар?

Хүний эрхийн үндэсний комиссын дарга

Ж.Бямбадорж: “С.Зоригийн амь насыг хөнөөсөн

хэргээр ял эдэлж байгаа хүмүүс, 2015 онд

хоригдсон цагаасаа бидэнд удаа дараа гомдол

ирүүлж байсан хэдий ч ХЭҮК хэрэг бүртгэх,

мөрдөн байцаах, шүүхийн шатанд байгаа

хэргийн гомдлыг хүлээн авах боломжгүйг

хуульд заасан байдгийг дурдаад УЕП, ЦЕГ, ТЕГ,

ШШГЕГ-ын даргад бичиг хүргүүлсэн ч ганцхан

Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гарын

үсэгтэй хариу ирж байсан. Нууцын зэрэглэлтэй

хэрэг учраас энэхүү асуудлыг нийтэд зарлах

боломжгүй байсан гэж байлаа” гэж хэлсэн.

Хүний эрхийн асуудал бол монгол улсын бүх