Previous Page  2 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 10 Next Page
Page Background

2

№409 475

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

М

онгол улсын эдийн засгийн дөрөвний нэг,

экспортын 85 хувийг уул уурхайн салбар эдүгээ

бүрдүүлж байна. Гэтэл энэхүү амин чухал

салбараа монголчууд удирдаж чадахгүй болох янзтай.

Орон нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцэж, хайгуул,

олборлолтын үйл ажиллагаа явуулахад улам бэрхшээлтэй

болж байна. Орон нутгийн засаг захиргаа ч зарим

тохиолдолд төр засгийн шийдвэрийг үл ойшоох, холбооны

улсын субъект мэт авирлах боллоо. Яагаад ийм байдалд

орсон шалтгааныг ялган салгаж, нарийвчлан судлах,

асуудал бүрийг ухаалаг шийдэх шаардлага тулгарлаа.

Байгалийн баялагтай ч, түүнийгээ зөв хувааж,

хөгжлийнхөө хөшүүрэг болгож чадаагүй, улс төржин

талцаж, эцэст нь иргэний дайнд хүрсэн олон улс орон

байдгийг санах хэрэгтэй байна.

w

Дорнод аймагт Степп Гоулд компанийн

алт олборлолтыг сумын зарим иргэд,

Улаанбаатараас очсон бүлэглэл эсэргүүцэж

хайгуулын өрмийн чөмөг чулуунуудыг голын

усанд хаяж, бахиралдан, бах таваа хангаж

байлаа.

w

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт

Америкийн Жени Ойл компани занар олборлох

төслөө ард иргэд, сонгуульд өрсөлдөгчдийн

дарамтаас болж орхиод буцав.

w

Дорноговьд Францын Арева компани олон

жилийн эсэргүүцлийн “түмэн давааг” давж,

эдүгээ Засгийн газартай хамтран “Бадрах

Энэржи” нэртэй болоод ажиллаж байна.

w

Ноён уулын эргэн тойронд Канадын Сентэрра

Гоулд компани алт олборлохыг эсэргүүцсэн

иргэд, бүлэглэл, нинжа нарын эрчимтэй

шахалтаар компаниа зарчихаад буцав.

w

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд

үндэсний МАКС компани газрын тосны

хайгуулаа хийхийн төлөө түмэн гүтгэлэгт өртөв.

w

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт

Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ

2010 онд байгуулсан, үндэсний Магнай Трейд

компани аймаг, сумын захиргаа, УИХ-ын

гишүүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч газрын

тосны хайгуулын ажлаа эхлүүлж, анхны өрмөө

тавьж чадахгүй гайхширч сууна. Шүүхдэж,

хөөцөлдөөд тусыг эс олж, давж заалдах хурлыг

нь хүлээж ид ажлын улирлаа алдаж, ихээхэн

эрсдэл хүлээгээд байна. Уг нь манай улс газрын

тосныхоо гадаад хамаарлаас салж, анхны нэрэх

үйлдвэрээ байгуулж ашиглахад нэмэлт газрын

тос удалгүй шаардагдах юм.

w

Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ хуралдаж

өгөхгүй зунжин хяссаар, суманд нь зам тавьж

байсан компани хайрга чулуугаа импортлоход

хүрч байлаа.

Энэ мэт олон арван компани монголын төр засгийн

шийдвэр, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа

явуулахын тулд мөнгө, хандив нэхсэн аймаг, сумын

ноёдууд, шантаажийн үйл ажиллагаа явуулж

мэргэшсэн бүлэглэлүүдтэй хэл амаа олох гэж цаг зав,

хөрөнгө мөнгөө цадиггүй ихээр алдах боллоо.

Төр засгийн түшээд нь наанаа гадаадын хөрөнгө

оруулалтыг дэмжин, гадаад дотоодод танилцуулдаг

атлаа, цаанаа иргэдийн эсэргүүцлийг улс төрийн

зорилгоор хөөрөгдөж, худлаа хоосон амлаж, балмад

нэгнийг турхирч, сонгуулийн санал авдаг аргатай

болжээ. Монгол улсад ашигт малтмал, газрын тосны

хайгуул, олборлолтын ажил үргэлж саатах, сонгуулийн

жилд бол бүр гацах нь ердийн уламжлал болчихлоо.

Орон нутгийн учрыг ойлгодог иргэд сонгууль дуустал

өрөмдлөгөө хойшлуулж өгөөч гэх болжээ.

“ПОП-РУУЛСАН” ШАНТААЖ

БАЯЛАГАА

БАЛАГ БОЛГОХ УУ?