Previous Page  6 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 10 Next Page
Page Background

6

БОЛОВСРОЛ

Хичээлийн ихэнх цаг сурах үйл ажиллагаанд

зориулагдаж байвал түүнийг “сайн хичээл”-д тооцдог.

1970-аад оноос хойш 30 гаруй жилд хийгдсэн

сургалтын үйл ажиллагааны судалгааны үр дүнд

тулгуурлан Столлингс, Найт нарын (Stallings and

Knight, 2003) боловсруулсан шалгуурын дагуу сайн,

үр өгөөжтэй сургалтын нэг онцлог нь багшийн үйл

ажиллагаатай холбоотой бөгөөд тэднийг сургалтын

бус үйл ажиллагаанд хичээлийн цагийг зарцуулахгүй

байхыг шаарддаг. Хичээлийн нийт цагийн 85%-ийг

сургалтын аливаа үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд

хичээл/ангийн зохион байгуулалтад зарцуулах цаг

15%-аас илүүгүй байна. Мөн хичээлийн цагийн

50-70% нь “идэвхтэй” үйл ажиллагаанд, харин

“идэвхгүй” үйл ажиллагаа нь 35%-аас бага байхыг

зөвлөмжилсөн байдаг. Сурагчдын хувьд хичээлийн

цагийн дийлэнх хувьд өөрөө оролцож, даалгавар

гүйцэтгэх ба сургалтын бус үйл ажиллагаанд нийт

цагийн 6% ноогдох нь зохимжтой гэж үздэг байна.

Багш сурагчийн үндсэн ажил болох багшлах, суралцах

үйл явцыг хүндэтгэн хамгаалж, сургалтын орчин,

хэрэглэгдэхүүнийг сайжруулж, мэргэжлийн дэмжлэг

үзүүлж зөвлөн тусалснаар хөтөлбөр амжилттай

хэрэгжинэ.

2019 оны 4-р сар

СУРАГЧИЙН АЧААЛАЛ ИХ, БАГА

САЙН ХИЧЭЭЛ

Салбарын сайд нь “сурагчдын ачааллыг багасгахад

анхаарлаа хандуулна...” хэмээн зарлаж байна. 2005

онд ЮНЕСКО-оос зөвлөмжилснөөр бага ангийн

сурагчдын суралцах хугацааг жилд 850-1000 цаг эсвэл

170–200 өдөр байхаар тогтоосон. Эдийн Засгийн

Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-

ын гишүүн орнуудад бага ангийн сурагчид дунджаар

800 цаг хичээллэж байна (OECD, 2017). АНУ-д

бага ангиуд дунджаар 180 өдөр буюу 740-900 цаг

хичээллэдэг. Монголд 1-2 дугаар ангийн сурагчдын

суралцах албан ёсны хугацааг 32 долоо хоног буюу

160 сургалтын өдрөөр, 3-5 дугаар ангид 33 долоо

хоног буюу хичээллэх өдөр нь 165 байна. Хөгжиж

буй ихэнх оронд бага боловсролд ноогдох хугацааг

илүү тодорхой болгон тогтоосон байдаг. Тухайлбал,

Пакистан, Непал зэрэг оронд 180, Замби улсад 190,

Бангладеш болон Энэтхэг улсын хэд хэдэн мужид 200

болон түүнээс олон өдөр байх жишээтэй. Монголын

бага ангийн хичээлийн цаг ашиглалтыг олон улсын

жишиг, туршлагатай харьцуулахад хичээллэх хугацаа,

тодруулбал албан ёсоор тогтоосон сургалтын өдөр,

цаг нь олон улсын жишгээс доогуур байгаа.

Нэг хичээлийн жилд сургалт, үйл ажиллагааны 160-

165 өдөр ноогдож байгаа тохиолдолд энэ цагийг үр

өгөөжтэй ашиглах явдал маш чухал. Харамсалтай нь

олон нийтийг хамарсан амралтын өдрөөс хамааран

жилдээ дунджаар 7-8 хичээлийн өдөр алдагддаг.

Хэдийгээр суралцах, багшлахуйн үйл ажиллагаанд

жилдээ ойролцоогоор 151-154 өдөр байгаа ч 105-110

өдөр болон буурч байна. 2016-2017 оны хичээлийн

жилд дунджаар 155 өдөр буюу төлөвлөгөөт цагийн

69%-д сурагчид хичээллэсэн. Ийнхүү сургалтын

өдөр болон хичээлийн цагийн алдагдал нь гэрийн

даалгавар их байхад хүргэж, улмаар боловсролын

чанар, сургалтын үр дүнд нөлөөлөх тул үүнд онцгой

анхаарах шаардлагатай.

Саяхан 2019 оны 3-р сард 21 аймаг 9 дүүргийг

төлөөлсөн багш, мэргэжилтнүүд цуглаж багш,

сурагчийн ачааллыг хэрхэн бууруулах талаар

хуралджээ. Энэ үед багш нар нийт ажлын 37.5%-ийг

сургалтанд, 62.5%-ийг бусад ажилд зарцуулдаг гэсэн

дүгнэлт гарчээ. Ачааллын ихэнх буюу 62.5%-ийг эзэлж

буй ажлууд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг

дарга нарын мөрийн хөтөлбөрийн дагуух ажлууд,

олон төрлийн олимпиад, уралдаан тэмцээн, олон

шатны хяналт шалгалт, тайлан мэдээ системд оруулах,

ямаа самнах зэргээр “нохойд барьдаг мод шиг” бүхий

л зүйлд багш, сурагчдыг хамруулдаг болсонтой

холбоотой.

бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиг

хандлагыг мэдэхгүйгээр шийдэл гаргахад хүндрэлтэй.

Хөтөлбөр бол судалгаанд суурилж боловсруулдаг

шинжлэх ухааны судалгааны бүтээл. Цөм хөтөлбөр

нь чадамж буюу мэдлэг, чадвар, хандлага эзэмшихэд

төвлөрөн агуулгаа тодорхойлсон. Үүгээрээ цагаар

хэмждэг хөтөлбөрөөс ялгаатай. Цөм хөтөлбөрийн

хүрэх үр дүн, агуулгын хүрээнд баримжаалан тухайн

сургуулийн онцлогийг тусган, нийт багш нарын

оролцоотойгоор сургуулийн хөтөлбөр боловсруулах

ажил 2016 онд Засгийн газар солигдсонтой

холбоотойгоор зогсонги байдалд орсон учраас олон

хүндрэл гарч байгааг үгүйсгэх аргагүй.