Previous Page  3 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 10 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Геологи хайгуул, уул уурхайн олборлолт ийнхүү

гацах болсон хоёр суурь шалтгаан бол ашигт

малтмалын нөөц ашигласны татвараас (АМНАТ) нь

газар нутгаа ашиглуулсан, сум, иргэдэд нь хүрдэггүй,

төр засаг нь авлигад идэгдсэнээс байгалийн баялагийг

цөөн хэдхэн этгээд хуйвалдан завших болсон явдал

юм.

АМНАТ-аас улсын төсөвт 2013 оноос хойш

орсон орлого, түүнээс Орон нутгийн хөгжлийн

нэгдсэн сангаар (ОНХНС) дамжуулан аймаг, сумдад

хуваарилсан хүснэгтээс харахад орон нутгийн ард

иргэд, ялангуяа бэлчээрийн талбайгаа хураалгасан

иргэд яагаад уул уурхайг эсэргүүцээд буйг ойлгож

болно.

МУ-ын төсөвт АМНАТ-аас орсон орлого, ОНХНС-д шилжүүлсэн нь:

Сангийн Яам. (cая төг.)

ҮНДСЭН ХОЁР ШАЛТГААН

2013

2014

2015

2016

2017

2018

2019 төл

Орлого 503

617

612

289

848

1,046

1,265

ОНХНС 22

19

19

14

17

40

63

Бусад

*

25

22

19

19

39

17

40

63

Хувиар 4.4

3.1

3.1

13.5

2.0

3.8

5.0

* мега төслөөс бусад АМНАТ

Холбогдох хуулиудын дагуу АМНАТ-ын орлогоос

гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнийг

тэнцвэржүүлээд тодорхой хэсгийг Тогтворжуулалтын

санд, 5 хувийг ОНХНС, үлдсэнийх нь 65 хувийг

Ирээдүйн өв санд хуваарилдаг ажээ. ОНХНС-д мөн

газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын

30 хувийг /Төсвийн тухай хуулийн 59.1.5/ хуваарилах

ёстой ажээ.

Харин ашигт малтмалын хайгуулын тусгай

зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019

оноос, 100 хувь 2020 оноос ОНХНС-д хуваарилах

гэнэ. Энэ төлбөрийн талыг тухайн орон нутагт

хуваарилахаар төсвийн тухай хуульд заажээ. Канадад

энэ төрлийн орлогын 40 хувийг тухайн орд газар

байгаа орон нутагт нь үлдээгээд, үлдсэнийг нь бусад

мужуудад хүн амын тоог харгалзан хуваарилдаг.

АМНАТ-ын орлогыг манай засаг төр том тогоонд

холиод, бүх аймаг сумдад “хувааж” олгож байгаа учир

тухайн уурхайн ойролцоо иргэд бараг юу ч хүртэхгүй

байхад, төр засгийн зарим түшмэд бөөн бөөнөөр

нь хумсалж иржээ. Үүнийг хайгуул, олборлолтын

лицензийн олон хэрэг тод харуулдаг.

Газрын тосны газрын хэлтсийн, газрын даргаар

(2003-2012) ажиллаж байсан Д.Амарсайхан тэргүүтэй

төрийн албан хаагчид “Петрочайна Дачин Тамсаг”

компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний

дагуу улсад ногдох 24 хувиас нэг хувийг нь завшиж

байжээ. 40 орчим сая долларын газрын тос сох

дутсанаар гэмт хэрэг илэрчээ. Петрочайна Тамсаг

компаниас Хонконгийн “Sun Wang” гэх компанийн

Шанхай банкны данс руу их хэмжээний ам.доллар

шилжүүлдэг байсныг Хятадын төр бас илрүүлж зарим

удирдлагыг нь баривчилжээ.

Шүүхийн, зартай 461-р ангид 5 сар хоригдож

байгаад Д.Амарсайхан 2014 оны 5-р сард нас барсан.

Талийгаач “Мигрень өвчтэй, эмийн хамааралтай

хүнийг... “дээрээс ирсэн заавар”-ын дагуу (АТГ

шалгасан) эмнэлэгт хэвтүүлээгүй. Эмийг нь өгөхгүй

байсан. Задлан шинжилгээ хийж өвчүү нь голоороо,

таван хавирга нь хугарсан гэж

дүгнэжээ

. 50 тэрбум

төгрөгийн авлигын хэрэгтэй... Д.Амарсайхан ...

шоронд учир битүүлэг илгээмж хүлээн аваад хэдхэн

минутын дараа нас барсан. Түүнийг ... намдаа (МАН)

их хэмжээний хандив өгснөө улайх гэж байхад нь хор

өглөө гэх яриа

хэвлэлээр (http://ulsturch.mn/index.php?vi

ew=article&type=item&val=16712)

нэлээн явсан ч тэгсгээд

дарагдсан.

Ямар ч гэсэн хулгайд алдсан хөрөнгөө монголын

иргэд буцааж авах эрхтэй. Ганц хоёр этгээдийг шоронд

суулгаж, авлигачин намуудаа хаацайлаад өнгөрдөг

шүүхийг хичнээн жил тэвчих юм бэ? Аймаг сумын

иргэд ч ийм шаардлага тавих, хуулиа биелүүлэхийг

төр засгаас шаардах ёстой. Монгол улс уул уурхай,

ашигт малтмалын баялагаа балаг болгочихгүй, төр

засаг нь ил тод нээлттэй, түмэн нь төрөө хянадаг

болох нэн шаардлагатай байна. Юуны өмнө төсвийн

хэт төвлөрлөө сааруулж, орон нутагт эрх мэдэл өгч

байж, энэ том уудам нутгаа аз жаргалтайгаар эзэгнэн

амьдрах боломжтой.

2019.04.03