Previous Page  10 / 10
Information
Show Menu
Previous Page 10 / 10
Page Background

10

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

УБ ХОТЫН ГАЗРЫН ТҮҮХ ХӨШИГИЙН ХӨНДИЙД ДАВТАГДАХ УУ?

Үйл явдлын товч:

Улаанбаатараас 52 км зайд Төв аймгийн

Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд шинэ

онгоцны буудал баригдаад дуусч байна. Зорчигч

авах хүчин чадлаараа шинэ нисэх буудал,

одоогийн Буянт-Ухаагаас хоёр дахин том. Шинэ

нисэх буудлыг Японы хөнгөлөлттэй, 40 жилийн

хугацаатай, 540 сая долларын зээлээр, харин

Улаанбаатараас очих замыг Хятадын зээлээр

барьж нийт ажлын гүйцэтгэл нь 96.19%-тай

болсон байна.

Дүгнэлт тайлбар:

Ямар ч байсан монголын тал замын ажлаа

дуусгахгүй байна гэсэн асуудал цэгцэрч байх

шиг байна. Одоо шинэ нисэх буудлыг тойрсон

ямар асуудал үлдэв, хэрхэн шийдвэрлэж болох

вэ?

Ерөнхий сайд наадмын өмнө шинэ нисэх

буудлыг нээ гэсэн даалгавар өгсөн. Гэхдээ

Япончуудтай менежментийг нь хийх 15 жилийн

концессын гэрээ (51% Япон; 49% Монгол)

зурагдах ёстой. Энэ гэрээ одоо л эцэслэгдэж

байгаа сурагтай байна. Тиймээс наадмаас өмнө

нээнэ гэдэг худлаа байх.

Хөшигийн

хөндийтэй

холбоотой

хэлэх

ёстой өөр нэгэн зүйл бол Буянт-Ухаагийн

хуучин онгоцны буудлын асуудал. Энэ буудлыг

Солонгостой хамтарч нислэгийн академи

байгуулах, БОИНГ-той хамтраад засварын газар,

жижиг угсралтын газар барихаар төлөвлөж

байгаа гэдгийг сайдаас нь сонсоод их баярлаж

байна.

Далайд гарцгүй, 2 өөр системтэй орны дунд

орших манай улсын хувьд агаарын тээврээр

бусад оронтой харилцана гэдэг их чухал.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

Баатарчулууны Анударь