Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

"ЭКО АЛТАН ЗААМАР"-ЫН УУРХАЙН ОСОЛ

Үйл явдлын товч:

10 хоногийн өмнө “Эко Алтан Заамар” компанийн

Төв аймгийн Заамар суманд байрлах ил уурхайд

осол болсон. Ослын улмаас зургаан хүн нурангинд

дарагдаж хоёр хүнийг эсэн мэнд гаргасан ч,

дөрвөн хүн амиа алдсан. Мэргэжлийн хяналтын

газраас ослын шалтгааныг тогтоосон ч албан

ёсны мэдээлэл гаргах зөвшөөрлийг прокуророос

өгөөгүй байна гэж байгаа.

Дүгнэлт тайлбар:

Үүний цаана ямар асуудал байна вэ?

Энэ үйл явдлын хувьд “Хөдөлмөрийн аюулгүй

байдал” гэдэг асуудал хурцаар тавигдах ёстой.

Шүүхэд жилдээ дунджаар 50-60 хөдөлмөрийн

аюулгүй байдал, осолтой холбоотой асуудал орж

тодорхой хэмжээнд шийдэгддэг. Зөвхөн шүүхээр

орж байгаа нь л энэ, дотроо зохицуулагдаад

өнгөрч байгаа нь хэд байгааг бид мэдэхгүй.

Шүүхийн шийдвэрийг харвал гүйцэтгэх захирал,

хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж буй

инженерүүдэд хариуцлага ногдуулдаг байна. Гэтэл

ашгийг гол хүртэж байгаа эздэд яагаад хариуцлага

ногдуулахгүй байгаа вэ гэдэг асуудал тавигдах

ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай

хуулинд эзэн хариуцлага хүлээх ёстой гэж заасан.

Гэвч практик дээр хэрэгжихгүй байна. Харин эрсдэл

гарах үед хариуцсан мэргэжилтнүүдэд хариуцлага

ногдуулдаг. Үүргээ шилжүүлж байгаа бол эрхийг нь

мөн адил шилжүүлэх ёстой.

Монголын төр засгийн зүгээс хэрхэн хандаж

байгаа вэ?

Өмнө нь Заамар сумын ИТХ, аймгийн МХГ-аас

“Эко Алтан Заамар”-ын эсрэг шийдвэрүүдийг удаа

дараа гаргаж байсан байна лээ. МХГ-аас олон

нийтэд мэдээлэл өгч байх хэрэгтэй. Тухайлбал,

монголд ийм эрсдэлтэй хичнээн компани байгаа

вэ, эдгээр компаниудад ямар арга хэмжээ авч

байгаа гэсэн мэдээллийг өгөх хэрэгтэй.

Алтны уурхайг хариуцлагатай болгох тал

дээр төр засаг юу хийх хэрэгтэй байна вэ?

Цаашдаа улс орон даяар хариуцлагатай уул

уурхай гэдгийг стандарт болгохын тулд ашиг

хүртэгчдийг тодорхой болгох хэрэгтэй. Тэдгээр

хүмүүс хариуцлага хүлээдэг, ил тод байх ёстой.

Төрөөс хяналт, шалгалтаа хийгээд явна. Мөн

компани эрсдлээс сэргийлэхийн тулд судалгаа,

мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдээлэл судалгаан

дээр суурилаад эрсдлийн менежменттэй байж,

гарцаагүй асуудал гарсан тохиолдолд арга хэмжээ

авдаг байх шаардлагатай байна. Олон улсын

стандартуудыг судлах хэрэгтэй. Гол нь энэ бүхэнд

хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Ингэснээр байгаль

орчинд ээлтэй, аюулгүй, эдийн засгийн үр ашгийг

зэрэг авч хэрэгжүүлж чадсанаар өнөөдөр хөрөнгө

зарцуулж буй хэдий ч урт хугацаандаа зардал

багатай, ашигтай ажиллах боломжтой гэдгийг

ойлгох хэрэгтэй.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE