Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.03.10-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ДЭХ ОНЦГОЙ ДЭГЛЭМ

Үйл явдлын товч:

3-р сарын6-ныөдөрбуюуЛхагва гарагтМонгол

улсын Засгийн газраас тогтоол гаргаж Эрдэнэт

үйлдвэрт 6 сарын хугацаатай онцгой дэглэм

тогтоосон. Энэ шийдвэрийн хүрээнд дотоод

бүтцийн өөрчлөлт хийх үүргийг тус үйлдвэрийн

Ерөнхий захиралд өгсөн. Улмаар тушаал гаргаж

тодорхой тооны удирдах албан тушаалтнуудыг

ажлаас нь чөлөөлж, өрөөнүүдийг битүүмжилсэн

гэж байгаа. Онцгой дэглэм тогтоосноор тухайн

байгууллагын

ажилчдын

цалин

хөлсийг

тогтоохоос эхлээд ихээхэн эрх мэдэл Засгийн

газарт шууд олгогддог. Хэрвээ шаардлагатай гэж

үзвэл онцгой дэглэмийг дахин 6 сараар сунгах

боломжтой.

Дүгнэлт тайлбар:

Онцгой дэглэм тогтоосон үндсэн шалтгаан

нь юу байв?t

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 91-ээр тогтоолыг

танилцуулж, мэдэгдэл хийсэн байгаа. Энэ

тогтоолын үндсэн шалтгааныг харвал Эрдэнэт

үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл зарчмын

дагуу хэвийн ажиллах боломжгүй болсон.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр нь монголын

эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг аж

ахуйн нэгж тиймээс Засгийн газар мэдэлдээ авч

шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн.

6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож

байгаа нь зөв үү?

Үндэслэл нь 1991 онд батлагдсан “Засгийн

газарт эрх олгох тухай хууль”-ийг баримталсан

гэж ойлгосон. Хуулиндаа төрийн өмчит

үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож, Засгийн

газар шууд хяналтандаа авах эрхтэй гэж заасан

байдаг. Мөн сонирхолтой нэг заалт нь энэ

хуулийн заалтыг ашигласан тохиолдолд бусад

нийтлэг хууль тогтоомжийг харгалзахгүй байж

болно гэсэн заалт байна. Гэхдээ ямар тохиолдолд

энэ хуулийг ашиглах, ямар тохиолдолд

ашиглахгүй байх талаар тодорхой шалгуур байх

хэрэгтэй. Тэгэхгүй бол субъектив хандлага орох

эрсдэлтэй.

Онцгой дэглэм тогтоосноор “Эрдэнэт

үйлдвэр” дээр хувийн ашиг сонирхлын зүгээс

хандах магадлал байгаа юу?

ТУЗ-д эрх мэдлээ тогтоох үзэл аль ч салбарт

байсаар ирсэн. Яагаад эрх мэдэлтнүүд өөрсдийн

хүмүүсийг томилох, мэдээлэл олон нийтэд ил тод

биш байгаа вэ гэх мэт асуудлууд байсаар байна.

Тэгэхээр ийм төрлийн хардалт байх нь зүй ёсны

хэрэг.

Тоймын 2 дахь сэдэвт хамаарах Д.Эрдэнэбилэг

болон О.Орхон нарын асуудал Эрдэнэт

үйлдвэрийн асуудалтай шууд холбоотой юу?

Миний харж байгаагаар бол мэдээж

холбоотой. Талуудын мэдэгдлүүдийг ажиглавал

хэлмэгдүүлэлт, нэр хүндэд халдсан гэх зэрэг

мэдэгдлүүд байна. Бүгдийг нь нэгтгээд харвал

холбоотой гэж үзэж байна.

Цаашдаа энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

Төрийн өмчит байгууллагын компанийн

засаглалын асуудлыг анхаарахгүй бол болохгүй

гэсэн сургамжийг бидэнд өгч байна. Өнөөдөр

Зочин тоймч:

IRIM судалгааны

төвийн зөвлөх А.Долгион