Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

НОМЫН ХЭСГЭЭС...

дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 10-аас дээш хувийг

гадаадын зээл, тусламж эзэлж байна. Хүн амаасаа

мөнгө босголгүйгээр ОУ-ын байгууллагуудаас олон жил

дотоодын орлогоо бүрдүүлж байгаа орнууд байсаар

байна. Ард иргэдээсээ орлогыг бүрдүүлээгүй учраас

төр-засаг нь тэдэнд зориулж санаачлага гаргадаггүй

гэж дүгнэсэн.

Ангус Диатоны уг бүтээлийг Билл Гэйтс гайхалтай

бүтээл гэхдээ нэг том алдаа байна гэж бичжээ. Гэйтс

түүний зээл тусламжийн талаар бичсэнийг алдаатай

гээд зээл тусламжийн талаар ганцхан энэ номыг унших

юм бол буруу ойлголт авахаар байна гэжээ. Ялангуяа

зээл тусламж авснаар улс орнуудын төр засаг, иргэд

хоорондын холбоос үгүй болдог гэдэг үндэслэлээ

тодруулсан баримт нотолгоо хангалттай байхгүй гэж

тэр шүүмжлэв. Билл Гэйтсийнхээр вакцин авахад өгч

байгаа зээл тусламжийг зэвсэг авахад нь туслаж байгаа

тусламжтай адилтгаж болохгүй гэнэ.

А.Бат-Оргилын “Хөгжлийн тухай онолууд:

Монголын хөрсөнд” номын хэсгээс ...