Previous Page  2 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 9 Next Page
Page Background

2

№409 472

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Т

оронто хотноо PDAC 2019 (Prospectors and

Developers Association of Canada буюу Канадын

хайгуулчид ба олборлогчдын холбоо) ээлжит

чуулга, үзэсгэлэн худалдаа болов. Энэ холбоо нь дэлхий

даяар хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх

зорилгоор техник, үйл ажиллагаа, байгаль орчин,

аюулгүй ажиллагааны болон нийгэмд эерэгээр яаж

нөлөөлөх талаар мэдээлэл солилцож, тэргүүн туршлага

хуваалцах боломжийг 8000 гаруй гишүүд, оролцогчдод

олгодог учир нэр хүнд нь улам бүр өссөөр байна.

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог энэ

үйл ажиллагаанд 130 орны 25.8 мянган хүн, 3500

хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, уул уурхайн

хайгуул, олборлолт, ложистикийн 1000-аад компани

үзэсгэлэнгээ дэлгэж Торонто хотын эдийн засагт 70 сая

доллар оруулжээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

тэргүүтэй монголын Засгийн газар, уул уурхайн

компаниудын төлөөлөл 3-р сарын 3-нд гадаадын

хөрөнгө

оруулах

боломжийг

танилцуулсан

Mongolia@PDAC 2019

уулзалт, хүлээн авалт зохион

байгуулав. Мөн Торонто, Австрали, Монголын

хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд туршлагаа

хуваалцаж, 250-аад оролцогчдын санал, асуултад

хариулав. УУХҮ-ийн сайд Эрдэнэс Таван Толгой (ЭТТ)

компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн

зах зээл дээр гаргах тухайд энэ удаа төвлөрч Канадын

уул уурхайн, олон улсын худалдааны, байгалийн

баялагийн, Чилийн уул уурхайн сайд болон хөрөнгө

оруулагчидтай уулзав.

2018 онд дэлхий даяар төмөрлөг бус металлын

(хөнгөн цагаан, алт, зэс, цайр гэх мэт) хайгуулд 10

тэрбум ам. доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 4

хувиар өссөн гэж S&P Global Intelligence мэдээлэв.

Энэ хөрөнгийн тал нь алт, 22 хувь нь зэсэнд

ногджээ. Ам. доллар чангарахаар, сулардаг алтны

үнэ оны эхэнд унц нь 1318 дол, оны эцэст 1283

болж буурсан ч дахин онц өөрчлөгдөхгүй ажээ.

Харин 2017 оны эцэст тонн нь 6173 дол байсан

зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр эдийн

засгийн өссөн, нийлүүлэлт буурсан хоёроос болж

6527 дол болж өссөн, 2019 онд дунджаар 6824 дол

байх төлөвтэй гэжээ.

Нөгөө талаас, цахилгаан машины үйлдвэрлэл

нэмэгдэхийг дагаад зайн металл: зэс, литиум болон

кобалтын хайгуулын төсөв огцом өсч байна. 2018

онд литиум хайгуулд дэлхий даяар 247 сая доллар

зарцуулсан нь өмнөх оноосоо 58 хувиар, кобалт

хайхад 95 компани нийт 110 сая доллар зарцуулсан

нь 2017 оныхоос 3 дахин тус тус нэмэгджээ.

Гэтэл Монгол улсад ашигт малтмалын хайгуулын

ажил зогсонги байдалд оржээ. Хайгуулын

зөвшөөрөл хэт замбараагүй олгож явсаар 2010

онд олгохыг бүр мөсөн зогсоосон боловч төдөлгүй

ил, далд олгож эхлэв. Эдүгээ уул уурхайн 3074

зөвшөөрөл олгосны 1393 нь хайгуулын, 1681 нь

олборлолтын лиценз байна. Монгол улс газар

нутгийнхаа 5.5 хувьд хайгуул олборлолт явуулж

байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад 1:50

мянгын буюу 1 см-т 500 метрийн масштабтай

геологийн зураг шаардлагатай байдаг бол манай

улс энэ зургийг газар нутгийнхаа гуравны нэгд

л гаргажээ. Уг нь хаана, ямар эрдсийн уурхай

байгаагаа улс орон бүр мэдэж хэзээ, яаж ашиглахаа

ухаалаг төлөвлөдөг. 2017-2018 онд төсвөөс

хайгуулын судалгаанд зориулж 13.3 тэрбум төгрөг

төлөвлөсөн ч 11.3-ыг нь л (5.3 cая дол) гаргажээ.

Гэтэл эрдсийн баялаг олдох өндөр магадлалтай

төслийн хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татах

боломж олон улсын зах зээлд их байна.

ЭРДСИЙН ОЛБОРЛОЛТЫН ДЭЛХИЙН ТӨЛӨВ

ТАВАН ТОЛГОЙ

ТОРОНТОД