Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

НОМЫН ХЭСГЭЭС...

ГАЙХАЛТАЙ ОРГОЛТ:

ТЭГШ БУС БАЙДЛЫН

ЭХ СУРВАЛЖ (2013)

Ангус Диатон

Диатон ядуурал, тэгш бус байдал, эдийн засгийн

хөгжил зэрэг чиглэлээр судалдаг эдийн засагч. Түүний

гол бүтээлүүдийг үнэлж эдийн засгийн ухааныНобелийн

шагналыг 2015 онд өгсөн.

Ангус Диатон 1945 ондШотландын Эдинбургт төрсөн.

Кэмбрижийн их сургуулийг төгссөн бөгөөд бакалавраас

доктор хүртэлх зэргээ авсан. Англид профессороор

ажиллаж байгаад Принстоны их сургуульд шилжсэн.

Ангус Диатоны бичсэн “Гайхалтай орголт: Тэгш

бус байдлын эх сурвалж” бүтээл нь хөгжлийн онолд

томоохон хувь нэмэр оруулсан бүтээл. Диатон дэлхийн

ядуурлыг олон жил судалсан. Түүнийхээр хүн төрөлхтөн

хөгжиж дэвшсэнээр хүчирхийлэл буурч, боловсролын

түвшин дээшлэж, засаглал сайжран (ардчилал), хүмүүс

урт наслаж, амьдралын чанар сайжирсан. Гэвч энэхүү

дэвшил нь хүн төрөлхтний ердөө тодорхой хэсгийг л

хамарсан. Олон хүн эдгээр дэвшлийн гадна үлджээ.

1750-1850 оны хооронд баруун Европын эдийн засаг

тогтвортой өссөн. XVIII зууны дунд үеэс Их Британид

эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд дундаж

наслалт нэмэгдэж амьдралын чанар дээшилжээ. Аж

үйлдвэрийн хувьсгалтай зэрэгцэж Англид язгууртнууд

болон энгийн ард иргэд хоорондын дундаж наслалт эрс

ялгаатай болж эхэлсэн байна. Энэ үйл явдал дэлхийн

бусад хэсгүүдэд адил байсангүй. Аж үйлдвэрийн

хувьсгалаас бий болсон энэ зөрөө өнөөг хүртэл

байсаар байна гэж Диатон бичжээ. Норвеги, Япон

зэрэг орнуудын дундаж орлого, наслалт өндөр байхад

Африкийн орнууд харин эсрэгээрээ байна. Гэхдээ АНУ

өндөр орлоготой хэдий ч дундаж наслалт нь хангалттай

өндөр биш. Хамгийн гол нь тэгш бус байдал өндөр

түвшинд байна. Дундаж наслалтаас гадна түүний авч

үзсэн өөр нэг хэмжигдэхүүн нь эмэгтэйчүүдийн дундаж

өндөр ба орлогын хамаарал байв. Европт өнгөрсөн

хагас зууны турш эмэгтэйчүүдийн дундаж өндөр 10 см-

ээр нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь мөн л эрүүл

мэндтэй холбогддог. Хэрвээ бага насандаа өвчин эмгэг

их тусдаг байсан бол энэ нь зөвхөн тархины хөгжлөөс

гадна хүний өндөрт ч нөлөөтэй байдаг гэнэ.

Диатоны зөвлөгөө нь Дэлхийн Банк зэрэг олон улсын

байгууллагууд зээл олгож мөнгө тараахаас илүүтэй

зөвлөгөө өгөхөд л анхаарах хэрэгтэй. Сургууль, эмнэлэг,

цэцэрлэг барьж өгөх шаардлагагүй. Учир нь эдгээр

ядуу орнууд мөнгө байхгүй учраас асуудалтай байгаа

юм биш. Тусламж өсөлтийг бий болгодоггүй гэж тэр

мэтгэв. Түүний үзэж байгаагаар ядуу орнуудад төр-засаг

нь эрүүл мэндийн үйлчилгээ, чанартай боловсролыг

зохицуулах чадавх байхгүй байна.

Гадаадын тусламж хэрэгтэй л дээ. Гэхдээ тухайн төр-

засаг, ард иргэд нь л үр ашгийг бий болгодог. Түүний

үзэж байгаагаар татвар төлж үйлчилгээ авах гэж байгаа

тал болон төр-засаг хоорондын хамаарлыг гадаадын

зээл тусламж сулруулж байна. Африкийн олон оронд