Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

Д.ЭРДЭНЭБИЛЭГ, О.ОРХОН НАРЫН 4 ХҮНИЙГ БАРИВЧЛААД СУЛЛАВ

Үйл явдлын товч:

Хэсэг хугацаанд чимээгүй болоод байсан

Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар хуралдаж

2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас

гаргаснаар олон нийтийн анхаарлыг татсан

үйл явдлууд болсон. Улмаар Эрдэнэт үйлдвэрт

онцгой дэглэм тогтоосонтой зэрэгцээд хэд хэдэн

бизнес эрхлэгчийг баривчилсан үйл явдал

болсон. Тухайлбал Худалдаа Хөгжлийн Банкны

ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал

О.Орхон, Монголиан Коппер Корпорейшн ХХК-

ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэсэн

хүмүүсийг баривчилсан. Дараа өдөр нь эдгээр

хүЦ.Пүрэвтүвшинүзэж

суллах

шийдвэрийг

шүүхээс гаргасан. Харин Засгийн газрын хэрэг

эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр

бол эдгээр хүмүүсийг баривчилсан үндэслэл нь

мөнгө угаалт, луйврын хэрэг” гэсэн.

Дүгнэлт тайлбар:

Яагаад шүүхийн шийдвэргүй баривчлах болов?

Бид эдгээр мэдээллийг хэвлэл мэдээллийн

хэрэгслээр дамжуулан авч байгаа. Тэгэхээр

эх сурвалж үнэн эсэх нь эргэлзээтэй. АТГ,

эрүүгийн цагдаагийн газрын мэдэгдлээс харахад

баривчлах шийдвэрээ шүүхэд өгсөн, ажлын

цаг дууссан учир шийдвэр гараагүй байсан гэж

тодорхойгүй, ойлгомжгүй тайлбарууд өгсөн.

Үүнээс юу харж байна вэ гэхээр аливаа нэг

шийдвэр гаргахад хүний эрхийг дээдэлсэн,

хуулийн дагуу л байх шаардлагатай байна.

Нэг талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-тай

холбоотойгоор эдгээр хүмүүсийг баривчлан

шалгаж байна. Гэхдээ тухайн үед эрх мэдлээ

урвуулан ашиглаж шийдвэр гаргаж байсан

хүмүүсийг яагаад шүүхгүй байгаа юм бэ?

Эдгээр хүмүүсийг баривчлах болсон шалтгаан

нь “Эрдэнэт үйлдвэр” 49%-ийг Оросын талаас

Монголын талд шилжүүлсэн үйл явц нь

хууль ёсны дагуу байсан уу гэдгийг тодруулах

зорилготой. Үүнтэй холбоотойгоор Засгийн

газрын протоколуудыг ил болгосон байгаа.

Хэрэв эдгээр протоколууд үнэн зөв бол холбогдох

хүмүүс, шийдвэр гаргасан процесс тодорхой

болж, хяналт шалгалтад хэрэгтэй нотолгоо

болно.

Эрдэнэт үйлдвэр цаашдаа ямар байгууллага байх

нь тодорхойгүй нөхцөл байдалд орж болохыг

тааварлашгүй. Засгийн газраас ийм асуудал

гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ

авах талаар төлөвлөгөө бидэнд танилцуулах

ёстой. Хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх зүйл

бол эцсийн ашиг шим хүртэгчдийн тухай

тодорхойлолтыг ил болгох, улс төрийн нөлөө

бүхий этгээдүүдийн тухай тодорхой болгох,

ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн

хэрэгжилтийг чангатгах, нийтэд ил тод байх тал

дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Цаашдаа“Эрдэнэтүйлдвэр”-ийнүйлажиллагаа

хэвийн явагдах уу?

Засгийн газраас хийсэн мэдэгдлээс үзвэл

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд саад

учрахгүй, санхүүгийн шалгалт хийнэ гэсэн

байгаа. Харин өмнө нь болж байсан үйл явдлыг

аваад үзвэл тодорхойгүй байдлууд үүсч байсан.

Тухайлбал ажилчдын зүгээс эсэргүүцэл гарч

байсан. Тэгэхээр үйл ажиллагаанд асуудал үүсч

болохыг үгүйсгэхгүй юм.