Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголын уул уурхайн салбарыг нүүрсгүй

төсөөлөх аргагүй. Илч багатай хүрэн нүүрсийг

зөвхөн цахилгаан дулааны чиглэлээр ашигладаг

бол, илч өндөр буюу коксждог нүүрсийг төмөр

хайлуулахад ашигладаг. 2018 онд манай улсын

экспортын 88.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн

эзэлсэн бол түүний бараг талыг буюу 45 хувь нь

коксждог нүүрсэнд ногдож байна.

УУХҮ-ийн яамны мэдээлснээр, 2018 оны эцсээр

улсын нүүрсний нийт нөөц 32.8 тэрбум тонн

болж, 179 компани нийт 317 олборлолтын лиценз

эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд

МУ 50 сая тонн нүүрс үйлдвэрлэж 36 сая тонныг

нь экспортлоод байна. Нүүрсний нийт нөөцийн 7.4

тэрбум тонн нь Таван толгойн орд газарт ногддог.

Үүний 5.1 тэрбум тонн нь коксждог нүүрс бөгөөд

түүний 3 тэрбум нь төрийн өмчийн ЭТТ компанийн

Цанхи нэртэй хэсэгт ногдож байна. ЭТТ компани

2018 онд 11.1 сая тонн нүүрс олборлож, 800 сая

долларын борлуулалт хийжээ. ЭТТ нь дангаараа

Хятадын коксждог нүүрсний импортын тавны

нэгийг нийлүүлжээ.

ЭТТ олборлолтоо 2010 оноос эхэлж, 8 жилийн

хугацаанд 40 сая тонн нүүрс гаргажээ. Ирэх 4 жилд

70 тонныг олборлох, хүчин чадлаа хоёр дахин

нэмэхээр зорьж байна. Олборлолтын 85 хувь

нь коксждог нүүрс байх ажээ. Хүчин чадлаа тэгж

нэмэхийн тулд Гашуун сухайтын боомт хүртэл авто

болон төмөр зам шинээр барих, хил нэвтрүүлэх

чадвараа нэмэгдүүлэх, нүүрс боловсруулах болон

химийн үйлдвэрүүд, цахилгаан станц барих,

усны хангамжаа шийдэх, Сайншанд, цаашаа

Ханги хүртэл төмөр зам барих зэрэг 20-оод

том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр

төслүүдийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум долларын

хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг

хувьцааныхаа 30 хувийг олон улсын зах зээл

дээр гаргах замаар босгохыг Засгийн газар зорьж

байна.

Маш том нөөцтэй, сайн чанарын коксжих

нүүрстэй, хамгийн том хэрэглэгчийн хаяанд

байгаа учир хамаг дэд бүтцээ барьж байгуулсны

дараа олборлолт жигдэрч борлуулалт өснө гэж

хөрөнгө оруулагчид хүлээж байна. Гэхдээ ЭТТ

төрийн өмчийн компани тул удирдлага нь үргэлж

солигддог, ТУЗ-д нь иргэддээ тарааж өгсөн 15

хувиас нь сонгосон хараат бус гишүүн байхгүй

нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

Тэгээд ч 30 хувийн хувьцаа нь шийдвэрт нөлөөлөх

хүч бага ажээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал

татаж буй өөр нэг зүйл бол ЭТТ-н нийгмийн болон

экологийн хариуцлага. Таван толгойн орд газраас

нүүрсийг машинаар ачаад боомтоос 20 км-ийн

наана Цагаан хад нэртэй газар буулгаж овоолон,

дахин ачиж байгаа нь экологийн сүйрэл дагуулж

байна. Хар тоосонд олон мянган машин хэсэг

бүлгээрээ жагсан, хил гарах дугаараа хэдэн долоо

хоногоор хүлээж зогсох жолооч нар машиныхаа

кабинд “амьдарч” байна.

Тэдэнд нүүрс тээвэрлэх эрхийг Зам, тээврийн

хөгжлийн яам олгодог. Улс төрийн холбоотой

учир 3500 машин хангалттай байх ажилд 15

мянган машинд эрх олгочихсоноос, хил нэвтрэн

өнгөрүүлэх чадвараас олон дахин давж Цагаан

хадны “гацаа” үүсчихсэн байгаа. Энэ зам дээр

өдөр бүр авто тээврийн осол гарч, амь насаа

алдаж байна. Замын осол, Цагаан хадны гацаагаа

арилгахгүй компанийн аль нэг хувьцааг гадаадын

ч, дотоодын ч хөрөнгийн зах зээл дээр авахгүй нь

тодорхой. Таван толгойн хувьцааг Торонтогийн

бирж дээр зарахын тулд хийх ажил их байна.

2019.03.13

ЭТТ ХӨРӨНГИЙН ЭРЭЛД

Уул уурхай бол монголын ДНБ-ий 23.6, аж

үйлдвэрийн 72, экспортын 88.5 (6.2 тэрбум ам.

дол), гадаадын хөрөнгө оруулалтын 74 хувийг

эзэлдэг эдийн засгийн амин чухал салбар учир энэ

салбараас монголын хөгжил шууд хамааралтай.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН МЭДЭЭЛСНЭЭР 2018 ОНД МОНГОЛ УЛС

50 сая

тонн

нүүрс

1.3 сая

тонн

зэсийн

баяжмал

20.6

тонн

алт

109

мянган

тонн

жонш,

7.7 тонн

төмрийн

хүдэр

9.6 сая

тонн

төмрийн

баяжмал

5.4 мянган

тонн

молибдений

баяжмал

14.2

мянган

тонн

катодын

зэс

182

мянган

тонн

жоншны

баяжмал

88 мянган

тонн цайрын

баяжмал

үйлдвэрлэжээ