Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ТОЙМ

ДеФакто

ТАНХИМЫН ШИНЭ ЖАРАН

Үйл явдлын товч:

2020 онд Монголын Үндэсний Худалдаа Аж

Үйлдвэрийн Танхимын 60 жил болно. Монголын

бизнесийн хамгийн хүчтэй дуу хоолой байх ёстой

танхимын ээлжит 20-р их хурал болж UFC группын

төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Амартүвшин

Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Дүгнэлт тайлбар:

Монголын бизнесийн дуу хоолой байх ёстой

худалдааны танхим олон улсын жишгээр үйл

ажиллагаагаа явуулж, төрд нөлөөлж чадаж байна

уу?

Зах зээлийн эдийн засагт зохицох, шинээр үүсч буй

олон зуун хувийн компаниудад үйлчлэхийн тулд 1995

онд

танхимын тухай хууль

тусгайлан батлуулсан. 2009

онд өмнөд хөршийн буцалтгүй тусламжаар оффисын

байшинтай болсон. Эдүгээ бодлогын нөлөөлөл

явуулж, бизнесийн үйлчилгээ үзүүлдэг энэ танхимд

150-аад хүн ажиллаж байна.

Энэ удаагийн хуралд Танхимын гишүүн ААН, орон

нутаг дахь салбар танхимуудын төлөөлөл нийт 820

гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд МҮХАҮТ-ын дүрэмд

өөрчлөлт оруулах, Танхимын Удирдах зөвлөлийг

шинэчлэн сонгох, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд

Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж

шийдвэрлэсэн.

Энэ асуултад хариулах үүднээс Танхимын жилийн

үйл ажиллагааны тайлантай танилцлаа. Тайландаа

хэрэглэгчийн буюу гишүүдийн сэтгэл ханамж ямар

байна, санал өгөхдөө гишүүдээ хэр оролцуулдаг,

судалгаа нотолгоонд хэр суурилдаг, хийсэн ажил нь

ямар өөрчлөлт, үр дүн авчирсан талаар дурдаагүй

байсан. Мөн 2018 оны зорилтууд, бодлогын чиглэлтэй

танилцаж үзэхэд ямар өөрчлөлт, үг дүнг авчрах гэж

байгаа вэ гэдэг талаар нэгдсэн ойлголт, зорилго биш

харин ямар үйл ажиллагаа явуулах вэ, хэдэн хуульд

санал өгөх вэ гэдэг жагсаалт байна.

Танхимын эрх зүйн статус нь их сонин л доо. Одоо

бол хуультай төрийн бус байгууллагын статустай.

Зөв зохицуулалт нь ямар байх хэрэгтэй вэ?

Танхимын засаглалыг юуны өмнө удирдах болон

гүйцэтгэх менежментийн зааг ялгааг тодорхой

болгохоос эхлэх хэрэгтэй байна.

Удирдах засаглал:

МҮХАҮТ нь бусад орны сонгодог танхимууд шиг олон

танхимуудын шүхэр байгууллага биш, харин өөрийн

салбаруудтай (аймаг хотуудад 20-оод), хэвтээ бүтэцтэй

ажээ. Аж ахуйн нэгжүүд орон нутгийн танхимын

харьяанд давхар бүртгэлтэй ч, танхимтайгаа шууд

харьцаж болдог ажээ.

Танхим нь Их хурлаа дөрвөн жилд нэг удаа хийж

буй нь гишүүдтэйгээ холбогдохыг нь сулруулж

байна. Жирийн гишүүддээ тайлагнах боломж бага,

гишүүдийн оролцоог бууруулж байгаа учир их хурлаа

хоёр жил тутам хийх нь илүү өгөөжтэй.

Гишүүдийнхээ тархалт, орон нутгийг тооцоод,

тэднийг төлөөлсөн 75 гишүүнтэй удирдах зөвлөл (УЗ)

эдүгээ ажиллаж байна. Аймаг бүрийг төлөөлсөн нэг

нийт 21, бусад Их хурлын гишүүдээс 51, үлдсэн 3 нь

гүйцэтгэх удирдлагаа сонгож байна. УЗ дотроосоо

даргаа сонгодог. УЗ жил бүр хуралддаг. УЗ-ийн

гишүүдийг 51 болгож бууруулах, талыг нь хоёр жил

тутам солихоор сонгууль явах нь оновчтой. Олон

гишүүнтэй байх тусмаа үр дүн нь илүү байдаггүй.

УЗ-ийн дотроос 25 Тэргүүлэгчийг сонгож, УЗ-ийн

даргыг Ерөнхийлөгч болгодог. УЗ-ийн дарга ба

Ерөнхийлөгч нь нэг хүн болдог. Гэхдээ тэргүүлэгчдийг

4 жилээр сонгож байгаа нь бусад УЗ-ийн гишүүдийн

оролцоог нь хэт бууруулж буй учир хоёр жил болгох

нь оновчтой. Шинэ тэргүүлэгчид шинэ эрч хүч

болж, шинэ нөхцөлд илүү соргог ханддаг. Уг нь

тэргүүлэгчдийн тоог цөөлж 15-17 хүнтэй, хоёр жил

тутам солигдохоор болговол шийдвэр гаргах хурд,

бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Харин

УЗ-ийн

дарга,

Ерөнхийлөгч

(дэд

Ерөнхийлөгчид) нь сайн дурын үндсэн дээр буюу