Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

цалингүй байх нь зүйд, олон улсынжишигт нийцэхюм.

Энэ бол хагас цагийн ажил учир албан томилолтоор

явах зардал, хурал удирдсан, ажилласан цагийн

тодорхой урамшуулал байх нь зүйтэй.

Ерөнхийлөгч нь бизнес эрхлэх нөхцлийг сайжруулах

талаар төрд нөлөөлөх үүрэгтэй учир аль нэг улс

төрийн намын харьяалалгүй байх нь тохиромжтой.

Бизнест сөргөөр нөлөөлж болохуйц төрийн бодлого,

ялангуяа аливаа татварын тоо, хувийг нэмэхийн эсрэг,

авлигын эсрэг байр сууриа тод илэрхийлэх учиртай.

Бизнесийн санхүүжилтийн зардлыг бууруулах,

гадаадын банк оруулахыг дэмжих шаардлага гарлаа.

Улсын төсвийн болон бизнест холбогдох аливаа

хуулийн хэлэлцүүлэгт Танхимын дүгнэлт чухал

үүрэгтэй. Эдгээр ажлыг зөвхөн улс төрөөс хараат бус

Ерөнхийлөгч л хийж чадна.

Ерөнхийлөгч нь танхимыг гадаадад төлөөлдөг учир

англи хэлийг ажлын түвшинд эзэмшсэн, чөлөөтэй

ярьж, бичдэг, олон улсын харилцааны ёс жаягийг

чанд сахидаг хүн байхыг цаг үе шаардаж байна.

Гүйцэтгэх засаглалын шинэ жишиг

Саяхан МҮХАҮТ гишүүний жилийн татвар,

үйлчилгээний үнийг ялган, гишүүнчлэлээ очир, цагаан

алт, алт болон сонгодог гэж ангилсан нь үйлчилгээний

чанарт сайн нөлөө үзүүлэх юм.

Танхим дээр байгаа 30-аад зөвлөлийн тоог цөөлж,

чанар, хүртээмжид нь төвлөрсөн хороод болгон

өөрчилж, хороо бүрийн ажлыг орлого зарлагаар нь

харьцуулж, үйл ажиллагааны үр дүнг хэмждэг индекс

(KPI) ашиглан, цалин урамшуулалтай нь холбодог

олон улсын танхимуудын туршлагыг нэвтрүүлэх нь

зүйтэй.

Мөн Танхим гадаадын хөрөнгө оруулалт татахад

төвлөрч, гадаадын болон хамтарсан компаниудыг

гишүүнээр элсүүлэхэд түлхүү анхаарах цаг болжээ.

Танхим бас мэргэжлийн боловсролын хосолсон

хөтөлбөр боловсруулж, сургалт ба дадлагыг нэгтгэх,

компаниуд хэрэглэсэн сав баглаа, боодлоо хянах,

хог хаягдлыг дахин боловсруулах, нийгмийн болон

экологийн хариуцлага хүлээхэд чиглүүлэх хэрэгтэй

байна.

Салбарын холбоодуудтай хамтран ажиллаж,

бодлогын нөлөө болон бүтээмжийн зөвлөгөө өгч

чаддаг, ялангуяа бизнесийн цахим платформыг

оновчтой ашиглах, шинэ програм, аппликэшн,

яваандаа хиймэл оюун ухаан, роботыг яаж ашиглах

тухай сургалт явуулахшаардлага гарчбайна. Гадаадын

ямар зах зээлд монголын компани гарч болох мэдээ,

мэдлэг, сургалтын хэрэгцээ бий болж байна.

Энэ бүхнийг удирдаж зохион байгуулж чадах

мэдлэг чадвартай гүйцэтгэх захиралтай байх ёстой.

Гүйцэтгэх захирал, түүний орлогчийг одоогийнх шиг

УЗ-өөс сонгодог биш, УЗ-ийн дарга нь Тэргүүлэгчдийн

зөвшөөрөлтэйгээр томилдог болвол, удирдах ба

гүйцэтгэх засаглалын зааг ялгаа тодорхой болж

ажлын үр дүн нэмэгдэнэ. Ерөнхийлөгч танхимын өдөр

тутмын ажилд оролцохгүй байх нь оновчтой.

Гүйцэтгэх захиралтай 4 жилээр гэрээ байгуулж, жил

бүр Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан бизнесийн

төлөвлөгөөний дагуу ажлыг нь дүгнэж, урамшуулал

олгох нь зохистой.

Ирж буй шинэ жарныг дээрх хоёр чиглэлийн

шинэчлэлээр угтах хариуцлагатай үүрэг Танхимын

гишүүд, шинэ удирдлагын өмнө тулгарлаа. Барууны

орнуудын түүхэнд худалдааны танхим үргэлж л

бизнесийн хамгийн хүчтэй дуу хоолой болж иржээ.

Учир нь танхимын гишүүн бүрт алдах өмч хөрөнгө

байгаа.

МҮХАҮТанхим бол монголын бизнесийн хамгийн

хүчирхэг дуу хоолой байх ёстой.

Танхим монголын бизнесийн хүчтэй дуу хоолой

байж чадахгүй байгаа учраас Крони капитализм

монголд хөгжөөд байгаа гэж үзэж болох уу?

Өнөөдөр капитализмыг хоёр хэсэгт хувааж болно.

Нэг нь шударга өрсөлдөөн бүхий чөлөөт зах зээлийн,

нөгөө нь шударга бус өрсөлдөөн буюу төрийн

“мотортой” эдийн засаг. Сүүлийнхийг нь крони (crony)

капитализм гэж нэрлэдэг. Крони капитализмтай

зөвхөн хувийн бизнесийн холбоод, юуны өмнө

хуулиар хариуцсан үүрэгтэй Худалдаа Үйлдвэрийн

танхим идэвх санаачилгатай тэмцэж чөлөөт

өрсөлдөөнийг бүрдүүлэх цаг болсон. Оройтвол

биднийг Венесуэлийн хувь заяа хүлээж байгаа.

ТОЙМ

ДеФакто