Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НОМЫН ХЭСГЭЭС...

АДАГТ ҮЛДСЭН ТЭРБУМ (2007)

Пол Коллер

А

нглийн эдийн засагч Пол Коллер 1949

онд мэндэлжээ. Коллер Дэлхийн Банкны

Хөгжлийн судалгааны группын захирлаар

ажиллаж байсан. Одоо бол Оксфордын их сургуульд

багшлахаас гадна Олон улсын хөгжлийн төвд захирал,

мөн Африкийн эдийн засгийн судалгааны төвд давхар

ажилладаг. Түүний судалгаанууд нь ихэвчлэн засаглал,

эдийн засгийн өсөлт, иргэний дайн, ядуурал зэрэг

сэдвүүдийг хамардаг.

Пол Коллер “Адагт үлдсэн тэрбум” нэртэй ном2007 онд

бичсэн нь олныг шуугиулсан. Номынх нь нэрнээс шууд

харж болох санаа бол дэлхийн 7 тэрбум хүнээс 1 тэрбум

нь адагт үлдсэн буюу ядуурлын балчигт байна гэсэн үг.

Ядуурлын балчигт орсон нь мөн л Саксын хэлдэг шиг

занганд орчихсон хэрэг. Түүнийхээр 4 төрлийн занга

байдаг гэнэ. Эхнийх нь, мөргөлдөөний занга, (иргэний

дайн); хоёрт байгалийн баялагийн занга; гуравт тааруу

хөршүүдтэй далайд гарцгүй орны занга; дөрөвт жижиг

улсын муу засаглалын занга юм.

Пол Коллерын тодорхойлсон 4 зангыг ядуурлыг

тойрон эргэлдэж байдаг спиннер тоглоом гэж төсөөлж

болно. Эдгээр зангууд нь бие биенээсээ харилцан

хамааралтай. XX зуунд даяарчлалын нөлөөгөөр Хятад,

Энэтхэг зэрэг орнуудад мянга мянган хүмүүс өлсгөлөн,

ядуурлаас гарсан. Гэтэл нөгөө талд нь адагт үлдэгсдийн

орлого тэр үеийнхээс 5 хувиар буурчээ. Буурай орнууд

5 жилийн дотор иргэний дайнд нэрвэгдэх магадлал

14 хувь байдаг гэнэ. Залуус, насанд хүрээгүй хүүхдүүд

зэвсэгт босогчдын армид дайчлагдаж байгаа шалтгаан

нь мөн л ядуурал юм. Нэг төрийг цэргийн эргэлтээр

унагасны дараа бүр том зантгар төр гарч ирдэг

шалтгааныг тэрээр цөөхөн хэдэн улс төрч эсвэл хэсэг

бүлэг элитүүд биш ердөө ядуурал гэж үзсэн байна. Тийм

учраас эдгээр орнуудад төр солигдоод байдал дээрдэх

бус дорддог байна.

Их хэмжээний байгалийн баялаг нь эрх мэдлийн

төлөөх тэмцэл, сул хяналтын тогтолцооноос

үүдэлтэй зангыг бий болгодог. Байгалийн

баялагийг хувьдаа завших, үүнтэй холбоотой

авлига нь зөрчил мөргөлдөөнд ч хүргэх шалтгаан

болдог байна. Зөвхөн нөөцөөс үүдэлтэй орлого

нь эдийн засгийн бусад салбарыг өрсөлдөх

чадваргүй болгодог байна. Үүнийг Голланд өвчин

гэж нэрлэдэг.

Урт хугацаанд муу засаглалтай байх нь үр

ашиггүй, хүртээмжгүй эдийн засгийн бодлого

хэрэгжих шалтгаан болдог байна. Муу засаглалын

уршгаар зөвхөн адагт үлдэгсдийн өртгөөс гадна

хөрш орнуудын өртгийг ч нэмэгдүүлдэг болохыг

тооцоолжээ. Байгалийн баялаг буюу олборлох

салбарын орлого тогтворгүй байдаг нь 2 дахь

занганы шалтгаан болдог. Байгалийн баялаг,

түүхий эдийн үнэ өндөр байх үед орлого өсөхөд

дагаад төсвийн зарлага нэмэгддэг, харин эргээд

түүхий эдийн үнэ унахад төсвөө танах нь амаргүй.

Жишээ нь өсөлт өндөр байх үед өндөр албан

тушаалтнуудын гадаад айлчлал нэмэгддэг. Мөн

богино хугацаанд үр ашгаа өгдөггүй дэд бүтцийн

салбаруудад их хэмжээгээр хөрөнгө оруулдаг.

Эргээд өсөлт буурахад зөрүүг эмзэг давхаргад

үзүүлж буй тусламж, халамжийн бодлогоос эхлэж

танадаг байна.

БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН ЗАНГА

МУУ ЗАСАГЛАЛЫН ЗАНГА