Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 471

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Бүсчлэн хөгжүүлэх бүтээгүй оролдлогын

улмаас

монголын хүн амын хагас нь нийслэлд төвлөрч, гэр

хорооллын бүс тэлсээр байна. Гэр хороолол тэлэхийн

хэрээр нүүрсний дутуу шаталтаас үүссэн хорт утаа

агаар бохирдуулж, модон жорлонгийн халиа хөрс

бохирдуулан оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой

нөлөөлөх боллоо. Улаанбаатар хотын агаар, хөрсний

бохирдол гамшиг дагуулсаар байна.

Нийслэлд 2017-2025 онд агаарын бохирдлоос

үүдэлтэй өвчлөлд 24.8 тэрбум төгрөгийн нэмэлт

хөрөнгө зарцуулах болно гэж НҮБ-ын Хүүхдийн сан

тооцсон байна. Нийслэлийн хүн 2035 онд 2.3 сая

болох бөгөөд энэ өсөлтийг дагаад байгаль орчны

бохирдолтой тэмцэх, газар ашиглалтаа оновчтой

болгох, иргэдээ ажилтай байлгах зэрэг томоохон

сорилт хотын иргэдийг хүлээж байна.

Хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн

өгөөжтэй арга бол гэр хорооллын иргэдийг орон

сууцжуулах явдал. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

Хөдөө

орон

нутагт

амьдрах

нөхцлийг

сайжруулахгүй бол нийслэл, аймгийн төвийг зорих

шилжилтийг зогсоох боломжгүй юм. Амьдрах

нөхцлийг сайжруулахын тулд аймгийн төв, сумдад

дэд бүтэц байгуулах, орон сууц барих, улмаар

бизнес эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх

учиртай.

Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг

юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс

хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад

зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас

илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай

болоод байна. Нийслэлд хүн амын 46 хувь төвлөрч,

ДНБ-ий өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа

учир татварын орлогын тал хувь нь ногдох ёстой.

Ер нь иргэдийнхээ дуу хоолойг төр засаг нь

сонсдог, хэлэлцдэг, хамтын шийдэлд хүрч байж

л аливаа төслүүд хот, орон нутагт амжилттай

хэрэгжих юм. Өнөөг хүртэл бүх татварыг нийслэлд

нэгтгэн авч, өчүүхэн хэсгийг нь орон нутагт буцаан

олгож, заримдаа юу ч олгохгүй байгаа учир орон

нутаг хөгжихгүй, иргэд нь дүрвэсээр байна.

Орон нутгийн засаг захиргаа нь өөрийн хөрөнгө,

мөнгө байхгүй учир зөвхөн төсвийн хуваарилалтыг

хүлээхээс өөр сонголтгүй. Орон нутаг өөрсдийн

мэдлийн татварын орлоготой болмогц нийгмийн

чиглэлийн хөрөнгө оруулалтаа өөрийн бонд

гаргах буюу өрийн бичиг гаргаж санхүүжүүлж

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ГАНЦХАН АРГА

ХОТ, АЙМГИЙН

БОНД