Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Аливаа орны эдийн засгийн өсөлт зөвхөн тухайн

орных байдаггүй, хөрш орнуудад ч өсөлт нь дам

нөлөөлдөг байна. Далайд гарцгүй байх нь хөрш

орнуудаар хязгаарлагддаг бол эсрэгээрээ далайд

гарцтай орнуудад хоёр дахь, гурав дахь боломжууд

нээлттэй байдаг байна. Швейцарь, Унгар,

Люксембург зэрэг орнууд эх газраар хүрээлэгдсэн,

далайд гарцгүй орнууд. Швейцарь л гэхэд 2013

онд нэг хүнд ноогдох баялаг (санхүүгийн болон

санхүүгийн бус)-ийн хэмжээгээр хамгийн өндөрт

тооцогджээ. Гэхдээ Швейцарь Австри, Герман,

Итали, Франц гэсэн дэлхийн 4 том зах зээлийн

дунд байрладаг.

Тэгвэл газрын тос, алт, ураны баяжмал зэрэг

байгалийн баялагийн нөөцтэй, 14-15 сая гаруй

хүн ам, 1,284,000 км хавтгай газар нутагтай

Төв болон Хойд Африкийн хооронд байрладаг

Чад улсын жишээ байна. Энэ орон өмнөх зуунд

колоничлогч Францын удирдлагад байжээ. 2011

онд Муаммар Каддафигийн эсрэг Ливийн хувьсгал

дэгдсэн үймээн самуунтай хэцүүхэн хөрштэй хойд

нутгаараа бүхэлдээ хиллэх ажээ. Харин Өмнөд

болон Зүүн нутгаараа НҮБ-ын энхийг сахиулах

ажиллагаа явагдаж байсан Судан болон Төв

Африкийн БНУ-тай хиллэдэг байна. Чадын жишээ

зөвхөн далайд гарцгүй муу хөршүүдээр тогтохгүй

ба Пол Коллерын тодорхойлсон бусад 3 төрлийн

занга ч үүнд хамаарах аж.

Пол Коллер зөрчил, мөргөлдөөний занганы

хариуд

зохистой

цэргийн

интервенцийг

шаардлагатай гэж үзжээ. Хэдийгээр тодорхой үр

дүнд хүрсэн цэргийн интервенцүүдийн жишээ

байдаг ч дийлэнх НҮБ-ын энхийг сахиулах

ажиллагаа одоог хүртэл амжилт олоогүй байна.

Шалтгаан нь систем өөрөө учир дутагдалтай

буюу тоглоомын дүрэм тодорхойгүй гэдгээр

тайлбарласан. Нэгдүгээрт цэргийн интервенцийг

хэрэгжүүлэх механизм нарийн биш байна. 2006

онд НҮБ-ын гишүүн орнууд тогтоол гаргасан ч энэ

нь ердөө улс төрийн амлалт байв. Хоёрдугаарт

цэргийн интервенц нь зөрчил, мөргөлдөөний

зангыг зогсоох хандлага гэхээс илүүтэй их гүрнүүд

болоод хөрш орнуудын ашиг сонирхлыг хамгаалах

зорилготой байдаг.

Олон улсын дүрэмд сайн засаглалыг дэмжсэн

байх шаардлагатайг онцолсон ба уламжлалт

засаглалын схем үр ашигтай байж чадахгүйг мөн

дурджээ. Тэрээр энэ орнууд өөрсдийн онцлог бүхий

засаглалыг бий болгох шаардлагатай гэж үзсэн.

Мөн засаглалыг хянах гол механизм болох хэвлэл

мэдээллийн оролцоо буюу хяналтын тогтолцоо

сул байна. Уг бүс нутагт сэтгүүлчид амь үрэгдэх,

баривчлагдах, цензур тогтоох зэрэг нийтлэг дүр

зураг ажиглагддаг.

Коллерын ядуурлын шалтгаан буюу дөрвөн

занганы тухай санаа нь тийм ч шинэ санаа биш

юм. Миний бодлоор түүний энэ ном өөрийнх

нь судалдаг Африкийн орнуудад илүү хамаарна.

Мэдээж хэрэг байгалийн баялагийн занга, муу

засаглалын занга зэргийг монголын нөхцөлд

тооцож үзүүштэй. Харин манайх шиг хоёр том

хөрштэй орныг далайд гарцгүй орны занганд

оруулах уу үгүй юу гэдэг эргэлзээтэй.

А.Бат-Оргилын “Хөгжлийн тухай онолууд:

Монголын хөрсөнд” номын хэсгээс ...

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД БА МУУ ХӨРШҮҮДИЙН ЗАНГА