Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.03.03-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТАТАН БУУГДСАН САНГУУДЫН ДАТА, АРХИВ ХААНА ҮЛДЭХ ВЭ?

Үйл явдлын товч:

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг

улс төрчид авч байсан асуудлыг баримттайгаар

гаргаж ирснээс хойш энэ асуудал олон сарын турш

яригдсаар байгаа. Улмаар зөвхөн ЖДҮ гэлтгүй бүх

сангуудыг шалгах ажлыг Сангийн яам хийсэн. Ингээд

Сангийн сайд долоон санг татан буулгаж, гурван санг

нь нэгтгэхээр болж байгаагаа мэдээлсэн.

Дүгнэлт тайлбар:

Жижиг дунд үйлдвэрлэл бол нийгмийн дундаж

давхаргыг бий болгодог хамгийн чухал салбар.

Гэтэл тэдэнд очих ёстой байсан боломжийг булааж

байгаа өндөр албан тушаалтан, эрх баригчдын энэ

завхралын гол шалтгаан юу гэж та харж байгаа вэ?

Магадгүй олон нийтийн ХЯНАЛТ гэдэг зүйл анхнаасаа

аль ч салбарт байдаггүйтэй холбоотой юу?

Энэ асуудал Засгийн газрын 2016 оны 11-р сарын 19-

ний өдөр батлагдсан 138 тоот тогтоолоор “ЖДҮХС-аас

урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон

шалгаруулах түр журам”-ыг батлаж, тухайн яамны

сайдын гарын үсгээр зээл гарах боломжтой болсон.

Эндээс асуудлын эх үүсвэр гарсан гэж харагдаж

байгаа.

2014 онд Олон Улсын Валютын сан болон IRIM

судалгааны төвөөс жижиг дунд бизнес эрхлэгчдээс

бизнес хийхэд хамгийн их тулгамддаг асуудал юу

вэ гэхэд санхүүжилт олох, зээл авах гэж судалгаанд

оролцогчид хариулсан байдаг. Мөн жижиг дунд

бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдгийг

дурдах хэрэгтэй.

Зөвхөн иргэдийн хяналт дутагдсанаас болоод

энэ санд авлигын эрсдэл бий болсон гэхэд учир

дутагдалтай. Харин үүнд нөлөөлсөн хоёр зүйл байна

гэж харж байна.

1. Улс төрийн манлайлал, сангийн үйл ажиллагааг

шударгаар явуулах хүсэл зориг алга байна гэдэг

нь харагдаж байна.

2. Төрийн дотоод хяналтын механизм буюу аудит,

мониторинг, үнэлгээ гэдэг зүйл алдагдсан.

Өөрөөр хэлбэр хариуцан тайлагнах механизм

алдагдсан гэсэн үг. Бусад орнуудад 3-5 жилд

тухайн сан анх байгуулагдсан зорилгодоо

хүрч ажиллаж байна уу гэдэг үнэлгээг хийж

мэдээлдэг. Гэтэл манайд одоог хүртэл нэг ч

ийм үнэлгээ хийгдээгүй байгаа. Тэгэхээр эдгээр

сангуудыг зорилгодоо хүрч ажиллаж байгаа

эсэхийг хэмжих, хэлэх боломжгүй болж байгаа

юм.

Төрийн зүгээс энэ шуугианд авч байгаа арга

хэмжээ нь долоон санг татан буулгаад, гурвыг нь

нэгтгэчихнэ гэж байна. Тэгэхээр бууж байгаа болон

нэгдэж байгаа нийт 10 сангийн мэдээлэл, архивыг нь

хаана хэн хариуцаж үлдэх бол? Учир нь тэдгээр дата

хариуцах эзэнгүй алга болчихвол гэмт хэрэгтнүүдийн

үйлдлийг баримтаар нотлох боломжгүй болчихно

шүү дээ?

Эдгээр сангууд улсын нэгдсэн төсөвт хамаараад

явдаг. Тиймээс улсын нэгдсэн төсвийн мэдээллийн

аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтын хуулиараа

зохицуулагдаад явах болов уу гэж бодож байна.

Уг нь гол буруутан нь тухайн сангууд биш тухайн

сангаас зээл авсан улс төрчид шүү дээ. Бусад хөгжиж

буй манайх шиг ардчилсан оронд ЖДҮ шиг ийм

асуудлыг яаж шийддэг туршлага байдаг вэ?

Хариуцан тайлагнах механизм гэдэг нь зөвхөн

хэсэг хүмүүсийг шийтгэх асуудал биш л дээ. Мэдээж

хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага

тооцох ёстой, энэ нь хамгийн анхан шатны хийх ёстой

ажил нь. Харин дараагийн ажил болох алдаа гарсан

системээ засах, сайжруулах нь хариуцан тайлагнах

механизмын бас нэг хэлбэр. Ийм учраас угаасаа

хийгдэх ёстой зүйл хийгдэж байна гэж харж байна.

Зочин тоймч:

IRIM судалгааны

төвийн зөвлөх А.Долгион