Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРСАН МАТЕРИАЛ

Үйл явдлын товч:

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай

холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны

тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн

газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар

шийдвэрлэсэн.

Дүгнэлт тайлбар:

Энэ шийдвэртэй холбоотойгоор Засгийн газрын

хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл

хийсэн. Та түүний хийсэн мэдээлэлтэй бүрэн

танилцсан уу? Онцлох зүйл юу байна?

Танилцсан. Түүний мэдэгдлээс дараах зүйлс онцлох

байсан.

w

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын

хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар

буруутгаагүй

w

Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг

хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй

таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил

болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал

w

“Монголын зэс корпораци”-ийнхан санхүүжилтээ

хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий

компаниудын эзэд нь хэн байсан

w

Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас

ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн

зэргийг тэрээр сэтгүүлчдэд тайлбарласан

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нууцаас

гаргасан бүх материалыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-

Эрдэнэ Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд

танилцуулж, холбогдох зөвлөмжийг гаргуулсны дараа

олон нийтэд ил болгоно гэж байгаа.

Үүнтэй холбоотойгоор хэлэхэд 2016 оны 12-р сард

батлагдаад саяхнаас хэрэгжиж байгаа Төрийн болон

Албаны нууцын тухай хууль нь мэдээллийн эрх чөлөөг

хязгаарласан, төрийн болон албаны нууцад яг юу

хамаарахыг субъектив байдлаар тогтоох боломжтой

болсон гэж судлаачид шүүмжилж байгаа. Тиймээс

Төрийн болон Албаны нууцын тухай хуулийг эргэн

харах, дүгнэлт хийх шаардлагатай.

Энэ материал нууцын зэрэглэлээс гарах нь олон

нийтэд ямар ашигтай вэ?

Мэдээлэл ил тод байна гэдэг нь төрийн байгууллагын

хариуцан тайлагнах нөхцөл байдлын гол суурь болж

бий болж байна гэсэн үг. Мэдээлэл ил тод байснаар

иргэд төрөөс шаардлагаа нэхнэ, залруулах арга

хэмжээ авч байгаа эсэхийг харна, хянана. Мэргэжлийн

байгууллагууд хөндлөнгийн, хараат бус дүгнэлт өгөх

боломжтой болно. Мэдээлэл ил тод биш байх тусам

мэдээлэл өгч байгаа хүмүүсийг хөндлөнгийн, хараат

бус байж олон нийтийн эрх ашгийг харгалзаж чадаж

байна уу гэдгийг хэлэх боломжгүй болдог. Тиймээс

энэ мэдээлэл ил тод болсноор бид энэ асуудалтай

холбоотой үйл явц хууль ёсны дагуу явагдсан уу гэдэгт

хөндлөнгийн дүгнэлт гаргах боломжтой болно.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE