Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

ТАТВАР БУЙ ДОР ТӨР БУЙ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн

зээлийг УИХ-ын гишүүд, сайд зэрэг төрийн өндөр

албан тушаалтнууд хулгайлж авсан хэргийн баримт

мэдээллүүд улам дэлгэгдэж, эрчимжсээр байгаа.

Энэ үед Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах

зөвлөлөөс “энэ хэргийг шударгаар шийдэхгүй бол

бизнес эрхлэгчид өнөөг хүртэл шударгаар төлж

ирсэн татвараа төлөхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын уур

бухимдлыг ойлгож байна. Төрийн өндөр албан

тушаалтнуудаас хулгайлсан мөнгийг нь эргүүлэн

авч албан тушаалаас нь огцруулахаар тэмцэж

байгаа нь шударга тэмцэл мөн. Энэ бол бид

хуулийн хүрээнд ярьж, тэдгээр хүмүүст хуулийн

хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа хэрэг.

Харин тэмцэж байгаа хэлбэр нь хууль зөрчсөн,

хуулийн эсрэг үйлдэл байх нь өөрөө шударга бус

тэмцэл болчихно. Татвар төлөх нь хуулиар зааж

өгсөн бидний үүрэг мөн.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 157

мянган аж ахуйн нэгж байгаагаас Худалдаа аж

үйлдвэрийн танхимд бүртгэлтэй нь 3600 компани.

Үүнээс топ 100 компани нь ДНБ-ий 93 хувийг

үйлдвэрлэдэг байна. Үүнд төрийн өмчит 16

компани багтаж байгаа ба энэ 16 компани ДНБ-

ий 37 хувийг үйлдвэрлэдэг. Ер нь улсын татварын

гол орлогыг 500 компани бүрдүүлдэг. Жижиг, дунд

үйлдвэрлэлийнхэн татварын орлогын хоёр хувийг

бүрдүүлдэг боловч идэвхтэй ажиллаж, 800 мянга

гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгадаг том

салбар.

Танхимын ерөнхийлөгч Лхагважавын хэлж

байгаагаар, хэрвээ эдгээр компаниуд нэг сар

татвараа төлөхгүй бол улсын орлого 600 тэрбум

төгрөгөөр тасарна. УИХ ирэх жил татварын

орлогыг 1.2их наядаарөсгөнө гэж төсвөө баталсан.

Энэ тохиолдолд татвараа төлөхгүй зөвхөн нэг

сар болоход ирэх оны төсвийн орлого жилийн

дүнгээрээ биелэхгүй, тасалдах эрсдэл үүснэ.

Тиймээс Танхимын мэдэгдлийг шударга бус

тэмцэл гэж үзэж байна. Учир нь хуулийн хүрээнд

биш. МХАҮТ-ын удирдах зөвлөл ийм зүйлд

уриалсан, санаа өгсөн мэдэгдэл гаргаж ярихаа

хойшлуулаачээ гэж хэлмээр байна. Танхим бол улс

төрийн намын гишүүнгүй, улс төрийн намд байдаг

удирдлагагүй байвал сайн.

Татвар төлөх бол мэдээж хамгийн гоё ажил биш.

Гэхдээ хуулиараа нэгэнт л баталсан бол бид дагах л

ёстой. Ардчилсан орны суурь зарчим бол хуулийн

засаглал. Хууль гартал эсэргүүцэж болно. Харин

хууль батлагдчих юм бол бид заавал биелүүлэх,

дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Яагаад ЖДҮХС-ийн асуудал бүх хүнийг хамарч

байна вэ гэвэл өөрсдөд нь очих ёстой байсан

мөнгө очоогүй учраас л хүмүүс анхаарч үзэж

ТОЙМ

ДеФакто

бол нийтийн хөрөнгийг авсан, мөнгө хүүлсэн, энэ

бүхнийг зохион байгуулалттайгаар хийсэн гээд 3

давхар гэмт хэрэг хийсэн гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс энэ хүмүүс завшсан мөнгөө буцаан өгөх

нь хангалттай биш ба энэ хүмүүсийг дахин хэзээ

ч улс төр рүү оруулж болохгүй. ЖДҮХС бол улс

төрчдийн бусад ууж идсэн мөнгөний хажууд

хүүхдийн тоглоом шүү.