Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Хоёр жилийн өмнө нээгдэх ёстой байсан онгоцны

буудал яасан бэ?

Японы тал буудлаа цагтаа барьчихсан, монголын

тал замаа барихгүй удсан. Өнөөдөр бол онгоцны

буудлыг ажиллуулах компаниа (оператор) шийдэхгүй,

хойшлуулсаар байна. Уг нь 2014 оноос хойш монголын

Зам тээврийн хөгжлийн А.Гансүх, М.Зоригт, Д.Ганбат,

Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар зэрэг таван ч сайдаар

дамжин японы компани байхаар тохирсон ажээ.

[Буянт Ухаагийн онгоцны буудлын олон үйлчилгээ,

татваргүй барааны дэлгүүрүүд бас л сайд дарга нарын

хөрөнгө учир тийм хурдан асуудал шийдэхгүй, шинэ

буудал дээр ч эрх ашгаа авч үлдэхийн тулд дахиад л

иргэд бидний ашиг сонирхлыг уландаа гишгэж байгаа

бололтой. ДЖ]

Хөшигийн хөндийн “хөшиг” хэзээ нээгдэх вэ?

2018.11.21

ШИНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТАЛААР

Дэлхийн том банк, компаниуд монголд хөрөнгө

оруулахдаа

хамтрах

түншийнхээ

бизнесийн

хэрэгцээнээс гадна нийгмийн хариуцлагыг нь хардаг.

Гэтэл байгаль орчны болон хүмүүнлэгийн ямар

хариуцлага хүлээж, нийгэмдээ ямар дэмжлэг үзүүлж

буй нь мэдэгдэхгүй байна. Хувьцаат компани мөртлөө

үйл ажиллагааны мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн

нэрсийн бүрэн жагсаалт ил тод байдаггүй, Монголын

Хөрөнгийн Биржийн суурь нь 28 жилийн дараа ч улс

төржсөн хэвээрээ байгаа.

Япон улс гаднаас ажиллах хүч авах тухай шинэ

хуулийг ирэх оны 4-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлвэл

монголоос маш олон хүн ирнэ. Учир нь монголчууд

боловсролтой, япон хэлийг шаардлагын түвшинд

харьцангуй хурдан сурдаг, сайн ажилчид. Японд эдүгээ

хамгийн олон гадаадын хүн байгаа нь хятадууд ч,

хүн амтай нь харьцуулвал монголчууд. Мөн визний

хугацаандаа буцдаггүй, үлддэг тоогоороо Монголчууд

түрүүлж, Бангладеш удаалж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТАЛААР