Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

Ш Ү Ү Х И Й Г У Л С Т Ө Р Ө Ө С ,

Х У У Л Ь Ё С Ы Г “ Б Ү Л Э Г Л Э Л Ү Ү Д Э Э С ”

Т У С ГА А Р Л А Х Н Ь

З

ахиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн

асуудал нь Үндсэн Хуулийн Цэц төдийгүй

Улсын Дээд Шүүх улс төрийн маргааны нэг

хэсэг болж хувирах замаар эцэстээ эх толгой

нь мэдэгдэхээ байх байдал руу улс орныг түлхэх эрсдэл

бийг харуулсаннэг тоджишээюм. Энэхүү нийтлэлээрэнэ

үйл явцыг түүхчлэн харуулж, үзэл бодлоо илэрхийлье.

2002-2005 он

2002 онд Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүх

гэсэн шүүхийн нэг мэргэшсэн салаа, мөчрийг байгуулах

зорилготой хуулиудыг батлаж, шинээр байгуулагдсан

Захиргааны хэргийн шүүх нь 2004 оны 6-р сарын 1-ээс

эхлэж хэрэг маргаан шийдэж эхэлсэн байна. Үүнээс

хойш жил хүрэхгүй хугацааны дотор Үндсэн хуулийн

цэц нь Засгийн газрын шийдвэрийг Захиргааны

хэргийн шүүх хянах нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж

үзсэн дүгнэлт гаргажээ

(2005 оны № 2 дүгнэлт).

2005

оноос хойш Захиргааны хэргийн шүүх нь Засгийн

газрын шийдвэрийг хянаагүй байна. Цэцийн энэ

шийдвэрийг

Б.Чимид

болон бусад хуульчид ихээхэн

шүүмжилж байжээ. Гэхдээ Захиргааны хэргийн шүүх

Засгийн газрын шийдвэрийг хянахгүй байсан ч гэсэн

ердийн шүүхүүд иргэний өмч хөрөнгө, хөдөлмөрийн

маргаанд холбогдож Засгийн газрыг хариуцагчаар

татаж хэрэг маргаан шийдвэрлэж, хувь хүн, хуулийн

этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж ирсэн байна.

2015, 2016 оны хуулиуд

Захиргааны ерөнхий хууль

,

Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

гэсэн хоёр шинэ

хуулийг өмнөх Улсын Их Хурал 2015, 2016 онуудад

баталсан. Эдгээр хуулиуд нь 2016 оны 7-р сарын 1-ээс

хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш

Захиргааны хэргийн шүүхүүд Засгийн газрын 20 орчим

шийдвэрийг хуульд нийцэж байгаа эсэхийг хянасан

байна. Энэ хэргүүдийн дундаас Эрдэнэт үйлдвэрийн

49 % болон өвөл, хаврын морин уралдааныг хориглох

асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан

билээ.

Үндсэн хуулийн цэц болон Улсын дээд шүүхийн

хоорондын сөргөлдөөн

2018 оны 4-р сарын 2-ны өдөр

Цэцийн дарга Д.Одбаяр

УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод “Шүүхийн үйл

ажиллагааг Үндсэнхуулийнцэцийншийдвэртнийцүүлэх

тухай” албан бичиг ирүүлж, уг бичигтээ Захиргааны

хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх

маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг

залруулж, хуулийг зөв хэрэглэхийг шаардсан.

2018 оны 5-р сарын 4-ны өдөр

УДШ-ийн нийт шүүгчдийн

хуралдаан болж Цэцийн даргын “хүсэлтийг хангахаас

татгалзлаа” гэдгээ УДШ олон нийтэд мэдээлсэн.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын зүгээс

шинээр 2015/2016 онд баталсан хоёр хуулийн хүрээнд

ч Цэцийн 2005 оны дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилнэ

гэж үзсэн. Харин Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх

талаар иргэнээс очсон мэдээллийн дагуу маргаан

үүсгэж, маргааныг Цэц их суудлаараа шийдвэрлээгүй

байхад Цэцийн дарга саналаа ийнхүү урьдчилан хэлсэн

нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл болсон

гэж үзэж байгаагаа доктор

Мөнхсайхан

илэрхийлжээ.