Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.11.18-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

НИЙТИЙН ЗАСАГЛАЛЫН ЧИЧИРГЭЭН

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон бусад

28 сангийн мөнгийг хууль бусаар ашигласныг

тойруулаад төрийн эрхийг барьж буй улс

төрийн намууд томоохон өөрчлөлт хийхийг

оролдож байна. МАН-ын Удирдах Зөвлөлийн

хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх

өөрийн байр суурийг илэрхийлж, УИХ-ын дарга

М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх,

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг

огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага

тооцож, ажлаа өгөх асуудлыг ярьсан. МАН-ын УЗ-

ийн 29 гишүүн байдгаас 28 нь хуралдаа ирсэн.

Гишүүд Д.Хаянхярвааг 16:12 харьцаатайгаар

огцрохыг, Хотын дарга Су.Батболдыг 15:12-ын

харьцаатайгаар ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй

гэж тус тус дэмжсэн. МАН 65 гишүүнтэйгээс нэг

нь огцроод 64 гишүүн үлдсэн ба 32:32-оороо

хуваагдаад байгаа.

Төр засгийн суудалд гараад нийтийн хөрөнгийг

завших үзэгдэл нь үндсэндээ монголын засаглалд

хэвшсэн. Сүүлийн нэг сарын турш өрнөж буй үйл

явдал нь намуудын асуудлуудыг нээх, тэдгээрийн

уруудах шатны хаалга нээгдлээ гэж харж байна. 9-р

сарын 22-нд нийслэлийн МАН-ын хурал болж 369

хүн оролцсоноос нийслэлийн МАН-ын даргаар

гишүүн, сайд Д.Сумъяабазар 50.4 хувиар ялсан.

Энэ нам бол үзэл бодол нь 2 хуваагдсан гэхээс

илүүтэй ашиг сонирхлоороо л зөрчилдөөд байгаа.

Улс төрчид сонгогдохын тулд юу ч хийхээс

буцахгүй болсон. Өнгөрөгч сонгуулийн үеэр

Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг тарсан, гэтэл

саяхан Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх

Г.Уянга хотын даргыг ижил хүйстэн гэж өөрийн

фейсбүүкээрээ зарласан. Ер нь хүний бэлгийн

чиг баримжааг ингэж улс төржүүлэх ёсгүй буюу

улс төрчид ямар ч үнээр хамаагүй албан тушаал

олохын тулд тэмцэлдэж байгаа, тэгэхийн тулд ямар

хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл хийж байгааг л

харуулж байна.

У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулна гээд 30+ гишүүн

гарын үсэг зурсан л гэж байна. Энэ мэтээр МАН

бүтцээ болон хүнээ солих ч зарчмын өөрчлөлт

гарахгүй. Сайд болж магадгүй гэж хараад сууж

байгаа гишүүд их хуралд байгаа учраас ахиад л

ээлжит тоглолт явагдаж байна. Үр дүнд нь МУ-ын

төр засаг гарын бээлий шиг солигдоод байх юм уу?

Хаадын нэртэй бондуудын санхүүгийн тайланг

өгөөгүй, Монголбанкны Үнэ тогтворжуулах

хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөг тараасан

ч хэнд яаж өгсөн нь нууц, тайлан нь гараагүй. 2017

оны 5-р сарын 15-нд 2012-2016 оны МБ-ны үйл

ажиллагаанд гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 5-6

гишүүн шалгалт хийгээд тайланг нь

parliament.mn

дээр нийтлэсэн ч Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн

мөнгө хэний гарт очсоныг улсын нууц гээд тавьсан

байна.

Ер нь төр үнэ тогтворжуулах боломжгүй атал

боломжтой гэж ард иргэдийг итгүүлээд дундаас нь

мөнгө завшчихдаг. Мөн 888 төслийн тайлан, АСЕМ-

ын хэргийг тайланг нэхэж байна. АСЕМ-ын үйл

ажиллагаа МУ-ын түүхэнд чухал ач холбогдолтой

байсан буюу тухайн үеийн төр засгийн удирдлага

сайн зохион байгуулсныг тэмдэглэх хэрэгтэй

ч үүнийг нь далимдуулаад хөрөнгө завшсан

хүмүүсийг зүгээр орхиж болохгүй. Эдгээр хүмүүс