Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Мөн 2018 оны 10-р сарын 25-ны өдөр нийтлэгдсэн

ярилцлагад Улсын дээд шүүхийн шүүгч

Г.Банзрагч

нь

Үндсэн хуулийн цэцийн 2005 оны дүгнэлт нь тухайн

үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотой байсан. Уг

хууль хүчингүй болж, шинэ хууль батлагдан хэрэгжиж

байгаа бөгөөд шинэ хуулийн ямар нэгэн зүйл, заалт

Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт одоогоор

гараагүй байна гэжээ.

Захиргааны хэргийн шүүхийн ач холбогдол

Цэцийн 2005 оны № 02 дүгнэлт гарсны дараа

ч иргэний процессын шугамаар Засгийн газрын

шийдвэрийг иргэний хэргийн шүүх хянаж, иргэний

эд хөрөнгө, хөдөлмөрийн харилцаатай холбоотой

маргааныг шийдвэрлэж ирсэн.

Онолын хувьд захиргааны хэргийн шүүх нь иргэний

эрхийг төрийн байгууллагын халдлагаас хамгаалах илүү

өргөн боломжийг өгөх юм. Учир нь иргэний хэргийн

шүүх нь хоёр талын маргааныг таслах хөндлөнгийн

маргаан таслах институт маягаар ажиллах ёстой.

Харин Захиргааны хэргийн шүүх нь хэрэг маргаанд ач

холбогдолтой нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний

хүрээнд цуглуулах замаар хэргийг шалгах эрхтэй байдаг.

Энэхүү зарчмыг герман хэлээр Amtsermittlungsgrunsatz

гэдэг. Монголын Захиргааны хэргийн шүүхийг ХБНГУ-

ын дэмжлэгтэйгээр байгуулсан. Захиргааны хэргийн

шүүх гэж тогтолцоо нь герман, францад байдаг

төрөлжсөн шүүхийн тогтолцоо юм.

Үзэл бодол

Энд захиргааны хэргийн шүүхэд төрийн халдлагаас

иргэний эрх, өмчийг илүү үр дүнтэй хангах боломж бий

гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Захиргааны хэргийн шүүх

Засгийн газрын шийдвэрийг хянах боломж нь нээлттэй

байвал алс хэтдээ иргэний эрхийг хамгаалах боломж

илүү үр дүнтэй байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө

талаас монголын тогтолцоо нь хуучин социалист

нийгмийн

“байцаагчийн”

тогтолцооноос

салж

чадахгүй байгаа өнөө үед жишээ нь оюуны өмчийн

маргааны асуудалд гэхэд захиргааны хэргийн шүүх

байгуулагдсанаас ойлгомжгүй байдал ихээхэн үүсэн

гэдгийг онцолмоор байн

а (дэлгэрэнгүйг эндээс).

Өөр нэг чухал зүйл нь Захиргааны хэргийн шүүх

жинхэнэ шүүх шиг ажиллаж, өдөр тутмын улс төрийн

тэмцэлдээнээс зайгаа авах чадвартай байх боломжийг

шинээр баталсан хуулиар олгож өгсөнгүй. Шинэ хуулиар

төрийн бус байгууллагууд нийтийн эрх ашгийн үүднээс

Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой байна.

Энэ боломжийн дагуу өвөл, хаврын хурдан морины

уралдааныг хориглох асуудалд гэхэд хэд хэдэн төрийн

бус байгууллага шүүхэд хандсан байна.

Өөрийн эрхийн төлөө бус, “бүх нийтийн” эрх ашгийн

төлөө шүүхэд хандана гэдэг нь угтаа шүүхийг улс

төржүүлэх нэг үүд хаалгыг нээдэг. Өнөөдөр Монгол

Улсын Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд шороотой

хутгалдсаны нэг шалгаан нь мөн л ямар улс төрийн

хүчний захиалгаар ирсэн нь тодорхойгүй дугаар

хорооны иргэний мэдээллийг хэлэлцэж, эцэстээ

Цэц өөрөө дунд нь ороод “зодолдож”, “наймаалцаж”

эхэлсэнтэй холбоотой бус уу? гэж асуух учиртай юм

(дэлгэрэнгүйг эндээс).

Улс төрийн намуудын өрсөлдөөнт тогтолцоотой улс

оронд төрийн ноён нуруу нь шүүх байдаг. Шүүхийн

зүгээс улсынхаа ноён нуруу болохын тулд хуулийг

сахиулахыг урьтал болгох ёстой болохоос “бүх нийтийн

эрх ашгийн төлөө” гэх нэрийдлээр ямар нэг улс төрийн

бодлогыг хэрэгжүүлэх “гар хөл” болох ёсгүй юм. Цаад

санаа, зорилго нь зөв байлаа ч гэсэн шүүх аль нэг

улс төрийн бүлэглэлд үйлчлээд эхэлвэл өөр нэг улс

төрийн бүлэглэл нь шүүх рүү эрээ цээргүй дайрна...

Ингэхээр юуны өмнө, Засгийн газрын шийдвэрийг

хянах Захиргааны хэргийн шүүхийн эрхийг хасаж,

иргэдийнхээ төрийн хамгаалалтыг үр дүнтэй авах

боломжийг хаахыг урьтал болгохын оронд Захиргааны

хэргийн шүүхэд “хэний захиалгаар” ирсэн нь тодорхой

бус “төрийн бус байгууллагууд” хандах боломжийг

сайтар хязгаарлах нь илүү оновчтой шийдэл юм.

2018 оны 11-р сар

НИЙТЛЭЛ