Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

Монголын хамгийн чухал салбар бол уул уурхай. Гэтэл

хамгийн том коксжих нүүрстэй уурхайгаасаа хил хүртэл

төмөр зам тавихгүй байгаа учир Монгол улс тонн тутам

22 долларын алдагдал хүлээж буй ажээ. Машинаар

зөөхөд тонн нь 28 байгаа бөгөөд, төмөр замаар бол 6

доллар байх аж. 30 сая тонн экспортлоод 660 сая доллар

алдаж байна. Нэг жилийн алдсан хөрөнгөөрөө 270 км

төмөр замаа барьчих байжээ.

Төрийн өмчийн ЭТТ нүүрсээ уурхайн аман дээр

нь зардаг. Тээвэрлэгч компаниуд ямар ч хамаагүй

машин, жолоочоор зөөлгөж байгаа учир замд осол их

гарч, хүний амь үрэгдэж байна. Төрийн компаниудад

нийгмийн хариуцлага алга.

Гэтэл хувийн Энержи Ресурс компани нүүрсээ

баяжуулаад (угаагаад) тонныг нь Ганц модны боомт дээр

135 доллар, Хятад дотор тээврээ зохион байгуулаад зүүн

эрэгт нь 175 доллар хүргэж өгч болоод байна. Тэгвэл

ЭТТ уурхайн аман дээрээ 60-70 доллараар өгдөг, хил

дээр очихдоо 100 орчим доллар болж, хилийн цаана

байгаа хятадын компаниуд түүнийг нь угаагаад цаашаа

150 доллар хүргэж байна. Тонн тутам 50 доллар буюу 30

саяыг гаргахад 1.5 тэрбум доллар алдаж байна. Энэ бол

жилд 15 сая тонн нүүрс угаах 4-5 үйлдвэр барих хөрөнгө

ажээ.

ЭТТ-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээл дээр

гаргах тухайд, улс төрийн томилгоотой ТУЗ-тэй төрийн

компанийн хувьцааны жижиг хэсгийг худалдан авах

сонирхол бага ажээ.

Бүтээгдэхүүний гарал үүсэл, органик гэдгийг баталгаажуулах,

бүтээмжийг нэмэгдүүлэх блокчэйн, IoT (internet of things) зэрэг

технологийн шийдэл бий болсныг түргэн ашиглах, хөдөө аж

ахуйн бүтээгдэхүүний хувьд чанар, сав баглаа боодол дээрээ

анхаарах.

Японоос ачуулсан чингэлэг Солонгосын Бусан, Хятадын урд

эрэг хүртэл усан онгоцоор, дараа нь машинаар, тэгээд галт

тэргээр явж Улаанбаатарт ирж байгаа учир, үнэ өндөр, удаан

байна. Тяньжинаар болохоор нэг чингэлэгт нэг төрлийн ачаа

байхыг шаарддаг учир DHL ийм тойруу замыг сонгодог.

Хятадын төрийн дарга Монголд айлчлахдаа УБ-Тяньжиний

хооронд ямар ч асуудалгүй, хил гааль гэхгүйгээр төмөр

замаараа транзит тээвэр хийлгэнэ гэсэн яасан бэ?

Монголын Засгийн газар, бодлого нь тогтворгүй

байна. Төр засаг хоорондоо өрсөлдсөн олон төслүүд

зэрэг зарлаж эхлүүлдэг, үр дүнд нь аль нь ч хэрэгжихгүй

хоцордог. Хэрэгжсэн ч, барьсан төслүүд нь төдөлгүй

үнээрээ өрсөлдөөд бүгд алдагдалтай ажилладаг.

Нүүрсний уурхайнуудынхаа аман дээр цахилгаан

станц барина гэж олон жил ярьж ирсэн ч ганц нь ч

баригдаагүй. Цахилгааны үнийг хэт хямд барьж төсвөөс

татаас өгч байна. Цахилгаан машхямд учраас цахилгаан

станцуудад технологио шинэчлэх, дамжуулах, түгээх

дэд бүтцээ сайжруулах хөрөнгө хуримтлуулж чадахгүй

байна.

Цахилгааны үнэ хямд биш, зөв байх ёстой, бүх хүнд

татаас өгөх шаардлагагүй. Маш хуучирсан цахилгаан

станцуудаа ажиллуулаад байгаа нь монгол сайн

инженерүүдтэй гэсэн үг. Гэхдээ шинэ технологийн

шинэ цахилгаан станц барих шаардлагатай.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАЛААР

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТЫН ТАЛААР

ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТАЛААР

ТӨРИЙН БОДЛОГЫН ТАЛААР

НИЙТЛЭЛ

ДеФакто