Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 457

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

А

ливаа гадаадын оронд ажлаар явахдаа,

уулзаж учирсан хэн ч улс орны чинь тухай

ярих бүх зүйлийг бид анхааран сонсдог. FM

радиогийн тодорхой долгион дээр “сууна” л гэсэн үг.

Японы нийслэл Токиод болсон хөрөнгө оруулалтын

6-р чуулганд оролцож, сонсож мэдсэнээ нэгтгэн энэ

нийтлэлийг бичлээ.

Монгол шиг валютын нөөц бага улс, хөгжиж буй

орнуудтай өрсөлдөн гадаадын хөрөнгө, технологи

татахаас өөр сонголт байдаггүй. Манай төр засаг,

хувийн компаниуд гадаадын хөрөнгө татахын тулд

сүүлийн хориод жил дэлхийн том хотуудаар явж, манайд

хөрөнгө оруулах нь яагаад ашигтай болох, бизнесийн

ямар боломж, давуу тал байгаа, ажиллаж амьдрах

нөхцөл, хууль журмаа ямар буйг танилцуулж ирлээ.

Японы Фронтиер компаниас жил бүр зохион

байгуулдаг энэ чуулган 2018 оны 11- р сарын 19-нд

ЖАЙКА-ийн Глобал плаза-д болж, 250 орчим төлөөлөгч

оролцов. Элчин сайдууд, эрдэмтэд судлаачид,

сэтгүүлчдээс гадна монголд бизнес хийж, хийхээр

төлөвлөж буй японы, бизнесийн түнш хайж буй

монголын компаниуд цуглав.

Яг энэ өдөр Улаанбаатар хотод ЕС У.Хүрэлсүхийн

Засгийн газрыг огцруулах, эсвэл Их хурлаа тараах

тухай улс төрийн тэмцэл ид өрнөж байлаа. Ийм учир

чуулганд уригдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар нарын төлөөлөгчид ирсэнгүй. Зорьж

ирсэн төрийн цөөн ажилтнууд, түүний дотор ЭСЯ-ныхан

өглөөгүүр харагдаж, зарим нь үг хэлчихээд алга болж,

бүтэн өдрийн хуралд хэн нь ч буцаж ирсэнгүй.

Ийм өдөр тохиосон хөрөнгө оруулалтын чуулган

дээр хэлж байсан зарим асуудлыг багцлан, дүгнэж

уншигчдын сонорт хүргэж байна.

Т О К И О

F M :