Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

.

БСШУСЯ 30 ДАРГЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН

УИХ-ын дарга М.Энхболд яагаад ийм асуудал

байгаад байгаа, яаж шийдэх тухай өөрөө тайлбар

өгөх ёстой байхгүй юу. Түүнээс биш төрийн албанд

сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар ордог

асуудлыг бол хүн бүхэн харж байгаа. Төр засгийн

удирдлагууд байдлыг яриад л байдаг ч бид бол

яах хэрэгтэй вэ гэдгийг л хүлээж байгаа. Гэхдээ

авууштай нь ядаж ингээд ярьсан нь юм даа.

Төрийн албанд хууль бусаар томилох, зарж

борлуулах явдал улс төрийн намын санхүүжилтээс

л угшилтай. Оруулсан мөнгөний хэмжээгээрээ тэд

чинь албан тушаал авч байгаа шүү дээ.

Энэ бүхний цаана намыг дагаж амьдардаг,

хоол олж иддэг паразит бүлэглэл бий

болчихсон байгаа. Улс төрийн намыг ашигтай

гэж эдийн засгийн үүднээс л харж байгаа бол

тийм улс орон хэзээ ч хөгжихгүй.

2013-аас 2018 оны эхний хагас жилд төрийн

албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас

улсад 14.4 тэрбум төгрөгийн хохирол гарсан

байдаг.

Өнгөрсөн Баасан, Бямба гарагт Төрийн ордонд “Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн”

болсон. Уг чуулганаар УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн

сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур

мэдэн томилоод, ажиллуулж байна” гэсэн. Мөн Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд

2015 онд 626; 2016 онд 630; 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн гэв. Төрийн албаны зөвлөлөөс

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд 8

газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зохион

байгуулахыг даалгажээ. Үүнээс гадна тус яамны сайд Ц.Цогзолмаад зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү

зөвлөмжид тус яаманд хамаарах 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон

шийдвэрийг хуульд нийцүүлэхийг тусгасан байна.

ТОЙМ

ДеФакто