Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ДЭЭД ШҮҮХ ДЭЭР ЯЛЛАА

Шүүх 49 хувийг төр авсан нь зөв үү, үгүй юу

гэдэг дээр л шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл МУ-

ын Хууль зүйн сайд Ц.Нямдорж даргалсан шүүгч

нь Худалдаа Хөгжлийн Банкинд ажиллаж байсан

хүн гэж хэлсэн. 2017 оны 2-р сарын 10-ны өдөр

УИХ-ын байнгын хорооны хурал дээр Эрдэнэттэй

холбоотойасуудлыгхэлэлцэхүеэр“ЗГхуульзөрчсөн

гэсэн дүгнэлт гаргасан, МБ-ны Ерөнхийлөгч нууц

тушаал гаргаж 360 тэрбум төгрөгийн зээл олгосон,

МБ-ны Ерөнхийлөгч өөрөө ХХБ-д ажиллаж байсан

гэж ярьсан л даа. Эх үүсвэрийн тухайд Дарханы

төмөрлөгийн үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт

оруулж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр

QSC компанид өгсөн 90 сая ам.доллар байна.

10 тэрбумаар тооцсон 18 вексель бичиж өгсөн

байдаг. Одоо 14 хувийн хүүг Засгийн газар төлж

байна. Энэ мөнгийг буцааж өгөх ямар ч үндэслэл

байгаагүй. Албан тушаалаа урвуулан ашигласан.

QSC компанид өгчихсөн 120 сая гаруй ам.доллар

байгаа бөгөөд зээлээ төлөх хугацаа нь болчихсон,

хугацааг 2020 он хүртэл сунгасан байдаг. Зээлийн

эргэн төлөх хугацааг хойшлуулсан Б.Шинэбаатар

гэдэг этгээд Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр

захирлаар ажиллаж байна. 2012, 2013 оны ногдол

ашиг гээд 58 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрийн

49 хувийг худалдан авсан нөхдүүд авчихсан.

ОХУ-д өгдөггүй байсан ногдол ашгийг араас

нь хөөцөлдөж байгаад олоод авчихсан гэсэн

мэдээллийг Ц.Нямдорж өгч байсан.

Монголд шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс

нөлөөлөөгүй хэрэг гэж бараг байхаа больсон.

Стандарт банкны 112 сая долларыг Эрдэнэт төлнө.

Өөр арга байхгүй. 112 сая долларыг Эрдэнэт төлж

таарах ч дараа нь хэнээс авах вэ гэдэг бол өөр

асуулт. Жишээ нь Ш.Батхүү хариуцна гэж байгаа

ч түүний эзэмшилд байсан Хадгаламж банкыг төр

аваад Төрийн банкны мэдэлд шилжүүлсэн. Тэгвэл

энэ мөнгөнөөс Ш.Батхүүд очоод, Ш.Батхүү нь

Эрдэнэт компанийн мөнгийг төлөх журам байх

ёстой. Гэхдээ энэ бүхэн хэзээ ч болохгүй. Засгийн

газар л төлнө. Тэр нь иргэд бидний татварын

мөнгөөр төлнө гэсэн үг.

Улсын Дээд Шүүх өнгөрсөн Пүрэв гарагт Монгол Улсын Засгийн Газар болон зарим

төрийн байгууллагууд УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж

шийдвэр гаргасан гэлээ. Энэхүү 23 дугаар тогтоолыг УИХ-аас 2017 оны 2-р сард гаргасан

байдаг. Энэхүү тогтоолд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах

тухай заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн Газарт даалгасан байдаг.

Тэгвэл энэхүү тогтоолыг хууль зөрчсөн гэж Дээд шүүхээс шийдвэрлэлээ.

Гэхдээ МУ 2 дахь удаагаа энэхүү гэрээг

хийж байгаа тул төслийн зарцуулалтын 15

хувийг өөрсдөө гаргах ёстой байдаг ба 52 сая

орчим доллар улсын төсвөөс гарах байх.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ

МУ-ын зээл 27 тэрбум долларт хүрсэн гэж

мэдээлсэн. Гэтэл доллараар бол 10-аад тэрбумын

эдийн засагтай улс 27.5 тэрбум долларын зээл

авчихсан, энэ зээлийг хэн авсан, юунд авсан, яаж

төлөгдсөн тухай ярихгүй байна. Одоо МУ зээлийг

зээлээр төлж, хүүгийн зөрүү л бага байгаа болохоос

биш бид өөрсдөө өр төлөөд байгаа юм биш.