Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.09.23-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЕРӨНХИЙ САЙДЫН АНУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

Энэ айлчлалын онцлох зүйл нь буцалтгүй

тусламжийн 350 сая долларын асуудал. “Millennium

Challenge Corporation” гэдэг нь АНУ-ын бусад

оронд 2 талын хамтын ажиллагаа ба тусламж

үзүүлдэг бие даасан корпораци. Үүнийг 2004 онд

Ерөнхийлөгч Жорж Буш санал гаргасны үндсэн

дээр байгуулсан. Аль нэг орныг сонгож авахдаа

17 хараат бус хэмжигдэхүүнээр сонгож авдаг. Үүнд

тухайн улс иргэдийнхээ эрх чөлөөг хангаж байна

уу, улс төрийн эрх нь байна уу, улс орноо зөв

шударга удирдаж байна уу, иргэдийн дуу хоолойг

сонсож байна уу, иргэддээ тайлан гаргаж байна уу

гэх мэт Дэлхийн банкны гаргадаг хэмжигдэхүүний

дагуу сонгодог байна. Мөн Засгийн газар нь

өгөөжтэй юу, хуулийн засаглал байгаа юу, авлига

байна уу, иргэдийн эрүүл мэндийн төлөө тодорхой

зардал гаргаж үр дүнтэй ашиглаж байна уу гэх

мэтээр 17 индексээр шалгаруулдаг. Хөгжиж

байгаа орны тодорхой хэсэг нь буюу 20-оод

орон шалгарсан байна, 10-аад орон шалгарах

түвшиндээ явж байгаа. Харин МУ энэ удаа 2

дахь удаагаа хамрагдах гэж байна. Эхнийх нь

2007 оны 10-р сарын 22-нд гарын үсэг зурж 285

сая долларын буцалтгүй тусламжаар хот орчмын

бэлчээр, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл

мэнд, авто зам, цэвэр агаар гэсэн 6 гол салбарт

хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөтөлбөр 2008

оноос 2013 оны туршид үргэлжлэн дууссан. Энэ

тусламж нь өөрсдийн хэрэгцээтэй гэж шийдсэн

төслүүдэд хөрөнгө оруулдаг тул 2016 оны 12-р сард

манайх өөрсдийн төслийн саналыг хүргүүлсэн

ба 2017 оны 4-р сард үүнийг хөрөнгө оруулалт

менежментийн холбоо нь баталсан бөгөөд үүний

дараа 2018 оны 5-р сард УИХ баталсан байна.

Энэ мөнгийг Улаанбаатар хотын нийт усан

хангамжийг

нэмэгдүүлэхэд

зарцуулна

гэж

байгаа. Энэ хүрээнд газрын доорх усны доод

эх үүсвэрийг шинээр байгуулна, хаягдал усыг

дахин боловсруулна, үйлдвэрийн зориулалтаар

ашиглана, усны салбарын тогтвортой байдлыг

хангах үйл ажиллагаа хийнэ гэж байгаа бөгөөд 52

цэвэр усны худаг гаргаж холбоод нөөц рүү явуулах

ба цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг

дахин боловсруулж ДЦС-4-ийн хөргүүрт ашиглах

ба энэ байдлаараа байвал цэвэр усны хангамж

одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ гэж

байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар

болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-д айлчилж байна. АНУ болон

монголын тал хэлэлцээр хийж “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн хамтын ажиллагааны

үндсийг тавьж байгааг мэдэгдсэн. Уг харилцаа нь 2004 онд “иж бүрэн түншлэл”-ийн хамтын

ажиллагааг тавьснаар эхлэж байсан бол эдүгээ өргөжиж байгаа энэ аж. Айлчлалын хэлэлцээгээр

Мянганы сорилтын сангийн хүрээнд манай улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж

олгохоор болсон. Энэ тусламжийг Улаанбаатар хотын усны хангамжийн төслийн санхүүжилтэд

зарцуулах гэж байгаа ба төслөөр манай улс анх удаа саарал ус ашиглах технологийг нэвтрүүлнэ.