Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Эрхүү мужийн захиргаа Байкалын олон улсын

экологийн усны чуулганыг хоёр дахь жилдээ энэ

сарын 20-21-нд зохион байгуулав. “Байгаль далай

бол амьдралын булаг” уриатай энэ үйл ажиллагаа

нь дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль далайг

хамгаалах хамгийн өгөөжтэй арга замын тухай

ярилцах болно гэж мужийн амбан захирагч

С.Левченко мэдэгдлээ.

Оролцогчид усны орчны экологийн чанар болон

хүний эрүүл мэнд хоорондын холбооны тухай экологи,

соёл, боловсрол, эко-залуу үе гэсэн дөрөв хэсэгт

хуваагдан ярилцав. Чуулганд НҮБ-аас төлөөлөл,

ус цэвэршүүлдэг гадаад, дотоодын олон компани

оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа.

Байгаль далай дэлхийн цэвэр усны тавны нэгийг

агуулдаг учир түүнийг арчилж хамгаалах нь мэдээж

маш чухал. Эдүгээ Оросууд нуурыг хамгийн их

бохирдуулж байсан целюлоз-цаасны үйлдвэрээ

хаагаад таван жил болж байгаа ч, одоог хүртэл

бохирдуулсан хогийг бүрэн цэвэрлэж дуусаагүй ажээ.

Монгол улс Байгаль далай руу цутгадаг Сэлэнгэ

мөрний эх дээр, усан цахилгаан станц барих болсноос

хойш Оросууд Байгаль далайг хамгаалах ажлыг олон

улсын анхааралд оруулахаар идэвхтэй ажиллах

болсон юм. Монгол улсад эрчим хүчний нийлүүлэлт

хангалттай биш, хамгийн гол нь цахилгаан станцын

үйл ажиллагааны зохицуулалтыг хийхэд Эгийн

голын усан станц онцгой үүрэгтэй. Оросууд өөрсдөө

ч Байгаль далайгаас гарч буй Ангар мөрөн дээрх

усан станцуудаараа тэгж тохируулдаг. Нөгөө талаас

Байгалиас 600 км зайд баригдах далан бол Байгаль

далайг хамгаалахад чухал үүрэгтэй. Учир нь гантай,

эсвэл үертэй жил Байгаль далайд очих усыг тогтмол

түвшинд зохицуулах юм. Байгаль далайн орчинг

үерийн усанд автуулахгүй байхын тулд эх дээр нь хэд

хэдэн далан барих ёстой гэж Оросын эрдэмтэд үздэг

ажээ.

Усаа ашиглан хөгжих, усаа хамгаалан үлдэх

хоёрын хэврэг тэнцлийг Орос, Монгол хоёр улс

эрчимтэй эрэлхийлж байна.

Эрхүү болон Улаанбаатар түүхэн холбоотой. 1920

онд Д.Сүхбаатар тэргүүтэй монголчууд Эрхүүд очиж

Зөвлөлтийн төлөөлөгчидтэй уулзаж зэвсгийн тусламж

хүсч байжээ.

Дээр дурдсан супер корридорын дотроос хийн

хоолой нь заавал Эрхүүгээр дамжих юм. Хоёр орны

боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын

ажиллагаа сэргэх хандлагатай болж байна. Өнгөрсөн

долоо хоногт Байкалын улсын их сургуулийн

санаачилгаар эх сурвалжийн төв (ресурсный

центр) байгуулагдаж анхны чуулга уулзалтаа зохиов.

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлого

болон экологийн салбарт хоёр улсын хамтын

ажиллагааг хөгжүүлэх, холбогдох мэдээ, баримт,

мэдээллийн эх сурвалжийн санг байгуулах зорилготой

энэ төслийг Оросын Засгийн газар дэмжиж, тодорхой

санхүүжилт гаргаад эхэлжээ.

Энэ чуулган дээр хоёр улсын болон мужийн

холбогдох төрийн байгууллага, их дээд сургуулиуд,

соёл урлагийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөл

оролцож хамтын ажиллагааг сэргээхэд ямар

ажил хийх тухайгаа дэлгэрэнгүй ярилцав. Юуны

өмнө монголын залуусын орос хэлний мэдлэгийг

дээшлүүлэхэд оросын сургуулиуд оролцох, 2019

онд Халх голын ялалтын 90 жилийн ойг тэмдэглэх,

түүхийн кино бүтээх, соёл спортын үйл ажиллагаа,

залуучуудын солилцоог дэмжих төслүүдийг эхлүүлэх

ажээ.

Монгол улстай шууд холбоотой гурван чухал үйл

ажиллагаа, агуулгынх нь тухай товчлон мэдээлэхэд

ийм байна.

Хамгийн гол нь Монгол улсын тухай орос

хэлээр мэдээлэл олдохгүй болсныг уулзсан хүн

бүр хэлж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Монголд

өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн

үйл явдлуудын тухай мэдээллийг орос хэлээр

өргөнөөр бэлдэж, цацахгүйгээр ямар нэг хамтын

ажиллагаа нь нийгмийн болон бизнесийн дэмжлэг

авахгүй нь тодорхой юм.

Эрхүү - Улаанбааатар

2018.09.26

БАЙКАЛЫН УСНЫ ЧУУЛГАН

МОНГОЛЫН ОРОН ЗАЙ