Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, Хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

ШИНЭ ҮЕ БА

ХУУЧИН ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ

М

онголын мэргэжлийн болон олон

нийтийнбайгууллагуудхэзээчардчилсан

зохион байгуулалттай байсангүй. Эдгээр

байгууллагууд урьд Хувьсгалт намын гишүүдийн,

одоо цөөн тооны хэсэг бүлэг хүмүүсийн хяналтад

байсаар иржээ. Ардчилал, хүний эрх, эрх зүйт төр

гэсэн үнэт зүйлд чих нь дассан шинэ үе насанд

хүрч, хөдөлмөрийн зах зээлийг эзлэж байгаа

энэ үед эдгээр байгууллагууд олон нийтийн,

залуусын дэмжлэгийг авах сорилттой тулгарч

байна. Энэхүү нийтлэлээр монголын тогтолцоо

нь яагаад ардчилсан бус, яагаад эрх мэдэл, бодит

нөлөөгөө бүр мөсөн алдах эрсдэлтэйг жишээгээр

тайлбарлая.

Европ дахь Өмгөөлөгчдийн Холбоод

Австри, Эстонийн Өмгөөлөгчдийн Холбооны

(ӨХ) жишээ нь монголын тогтолцооны ялгааг

харуулахад суурь мэдээлэл болох боломжтой юм.

Австрид нийт 6000 гаруй өмгөөлөгч байдаг.

Энэ бүх өмгөөлөгч өөрийн харьяа нутаг дахь ӨХ-

нд гишүүн байх хуулийн үүрэгтэй. Энэ үүрэг нь

хуулийн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаа

явуулах урьдчилсан нөхцөл болдог. Австрид нийт

9 ӨХ байдаг. Австрийн 9 ӨХ нь тус бүрдээ нийтийн

эрх зүйн субъект, хуулийн этгээдийн статустай

бие даасан холбоод. Хамгийн том ӨХ нь 2900

гишүүнтэй Вена хотын Өмгөөлөгчдийн Танхим.

ӨХ тус бүр өөрийн харьяалах нутагт өмгөөлөх

эрх олгох, өмгөөлөгчдийн ёс зүйг сахиулах бүрэн

эрхтэй. Үндэсний түвшинд Австрийн ӨХ (the

Austrian Bar) гэж байдаг. Тус үндэсний түвшин дэх

холбооны эрх мэдэл нь ихээхэн хязгаартай ба

энэ нь үндсэндээ 9 ӨХ-ны хамтын ажиллагааны

платформ шинжтэйгээр ажилладаг, өмгөөлөх эрх

олгох, сахилгын арга хэмжээтэй холбоотой 9 ӨХ-

ны ажилд шууд оролцох эрхгүй байдаг.

Эстонийн хувьд хүн ам цөөтэй улс тул нэг ӨХ-

той (The Estonian Bar Association). Тус ӨХ нь 1200

гишүүнтэй (676 нь өмгөөлөгч, 343 өмгөөлөгчийн

туслах ба бусад нь өмгөөлөл хийхгүй байгаа

идэвхгүй гишүүд).

Австрид ч, Эстонид ч ӨХ тус бүрийн бүрэн

эрхийг бүх гишүүдийн хурлаар хэрэгжүүлдэг.

Бүх гишүүдийн хурал нь жилд хамгийн багадаа

нэг удаа болдог. Эстонийн ӨХ-ны тухай хуулийн

дагуу бүх гишүүдийн хурал нь холбооны гишүүн

өмгөөлөгчдийн талаас илүү хувь нь хүрэлцэн

ирснээр хүчин төгөлдөр шийдвэр гаргах эрхтэй

байдаг. Австрид хурлын шийдвэр хүчин төгөлдөр

байх, хурлыноролцогчдынтоогтухайншийдвэрлэх

асуудлаас шалтгаалж янз бүрээр зааж өгсөн байдаг.

Чингэхдээ энд хамгийн чухал зүйл нь холбооны

гишүүн бүр бүх гишүүдийн хуралд оролцох эрхтэй,

бодит боломжтой байх зохицуулалт Австрид

ч Эстонид ч байдаг. Тус зохицуулалтын дагуу

холбооны гишүүн бүрт хуралд оролцох урилгыг

хэдэн долоо хоногийн өмнөөс хүргүүлж, хуралд

оролцох боломжийг бодитой хангадаг.

Энэхүү Австри, Эстони тогтолцоо нь Европ даяар

нийтлэг, магадгүй дэлхийн бусад олон оронд

байдаг ардчилсан зохион байгуулалтын нэг жишээ

юм.