Previous Page  2 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 9 Next Page
Page Background

2

№409 449

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

М

онгол улстай хамгийн ойрхон, эдийн засаг,

түүхээрээ нягт холбоотой Оросын хамгийн

том хот бол Иркутск (Эрхүү). 360 жилийн өмнө

байгуулагдсан энэ хотод эдүгээ 588 мянган хүн амьдарч

байна. Энэ хотоор 1890 онд дайрч аялсан А.П. Чехов

“Эрхүү бол зүүн сибирийн нийслэл” гэж нэгэн захидалдаа

анх бичжээ. Энд “Зүүн сибирийн газар зүйн нийгэмлэг”

байгуулагдаж Сибирийн газар зүй, геологи, байгалийн

баялагийн талаар бүх судалгаа, мэдээллийг цуглуулж

байжээ.

Оросын хааны сүүлчийн Засгийн газар энд 1917-20

онд ажиллаж байжээ. Түүнийг тэргүүлж байсан Адмирал

А.В. Колчакыг 1920 онд большевикууд буудан хороож, 94

жилийн дараа хөшөөг нь босгожээ. 1830-аад онд Цагаан

хааны эсрэг боссон олон сэхээтнүүд (Декабристууд)

цөллөгдөн ирснээс хойш Эрхүү үйлдвэрлэл, соёл

иргэншлийн томоохон төв болон хөгжив.

Эрхүүд 1926 оноос монголын залуус анх ирж

суралцсанаас хойш манай олон арван мянган боловсон

хүчин бэлтгэгдсэн. Монголыг бараг зуун хувь түлш,

шатахуунаар хангадаг Ангарскийн үйлдвэр бас энд

байдаг учир, Орос Монголын худалдааны хамгийн

том эргэлт эндээс эхтэй. Эрхүү өнөөдөр ч олон улсын

харилцаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн эдийн

засагт өөрийн байр сууриа олохыг эрэн хайж байна.

Өнгөрсөн долоо хоногт Эрхүүд зохион байгуулагдсан

гурван ч үйл ажиллагаанд оролцсон ба монголд ямар

тусгалтай болох талаар энд өгүүлэв.

Европ болон Ази тивийг нэгтгэсэн энэхүү нэр томьёо

саяхан болтол зөвхөн байгалийн шинжлэх ухаанд

хэрэглэгдэж ирсэн. Олон улсын эдийн засаг, улс төрийн

харилцаа олон төвтөй болох хандлагыг дагаад, ялангуяа

барууны орнууд Орост тавьж эхэлсэн хоригийн дараа

хоёр тивийн орнуудын бүх талын хамтын ажиллагааг

хөгжүүлэх шаардлага бий болсон. Тэгээд ч газар

нутгийнх нь 77, хүн амынх нь 26 хувь нь Азид оршдог

учир хоёр тивийн хамтын ажиллагаа нь Оросын хувьд

онцгой ач холбогдолтой.

“Еврази бол бидний хувьд шатрын самбар ч биш,

геополитикийн талбай ч биш, энэ бол манай гэр,

бид бүгдээрээ энэ гэртээ амар тайван, элбэг дэлбэг

амьдрахыг хүсч байна” гэж Ерөнхийлөгч В.Путин

2017 оны 5-р сард Бээжинд “Нэг бүс, нэг зам” олон

улсын хурал дээр хэлжээ.

“Большая Евразия” сэтгүүлийн редакциас энэ сарын

21-нд Эрхүү хотод зохион байгуулсан “Том Еврази ба

Бүс ба зам” дугуй ширээний ярилцлагад Орос, Монгол,

Хятадын төр, хувийн хэвшил, академийн төлөөлөл

оролцож санал бодлоо хуваалцлаа. Гурван улсын

хамтарсан эдийн засгийн том төслүүдийг Бүс ба зам, Том

Еврази, Талын зам гэж тус бүрнээ нэрлэж байгаа ч, гол

нь монголоор дамжуулах эдийн засгийн корридорыг

байгуулах тухай юм.

Улаанбаатарт энэ оны 6-р сард болсон Монгол-

Оросын санаачилга нэртэй чуулган дээр энэ төслийг

эрчим хүч,

байгалийн хий ,

авто болон төмөр зам, шилэн

кабелийг нэгтгэсэн Супер корридор ч гэж нэрлэсэн

билээ. Энэ том төслийг хэрэгжүүлэх нь аль хэр бодитой,

хэн нь яаж хөрөнгө оруулаад яаж нөхөж авах тухай

нарийвчилсан тооцоотой, ажил хэргийн яриа одоог

хүртэл болоогүй байгааг талууд тэмдэглэж байлаа.

Монголоор дамжуулаад корридорууд барилаа

гэхэд ямар ачаа зөөх тухай хэн ч мэдэхгүй, тэгвэл

яаж хөрөнгө оруулалт хийх нь тодорхой биш, тэгээд

ч Оросын бүс нутаг мөнгө гадагшаа шилжүүлэхэд

Москвагаас зөвшөөрөл авдаг одоогийн нөхцөлд

хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны

тухай тусгай хууль гаргахгүйгээр юу ч явахгүй гэж

академич А.К.Тулаханов хэллээ.

Өнөөдөр Эрхүү нь хүлээн авсан жуулчны тоогоороо

Москва, Санкт-Петербургийн дараа гуравт орох

болжээ. Жуулчдын ихэнх нь Азиас, тэдний дийлэнх нь

Хятадаас ажээ. Гэвч Хятадын жуулчид Оросын хямд

үнэтэй онгоцоор нисч, хятад эзэнтэй зочид буудалд

бууж, хоолны газарт ордог учир хотын эдийн засагт

нэмэр болохгүй байгаа гэж иргэд гомдол гаргаж буй.

Хулгайгаар мод бэлтгэхийг хязгаарлаж байгаа ч бүрэн

зогсоож чадахгүй байна гэж хотын сонинуудад бичсэн

байлаа.

Дашрамд хэлэхэд Эрхүүгээс дэлхийн аль ч хэсэгт

нисэх нь Улаанбаатараас хоёр дахин хямд учир хоёр

хотын хооронд нисдэг Аэро Монголын онгоц дүүрэн

хүнтэй нисдэг болов.

ЕВРАЗИЙН ТУХАЙД

ОЙРЫН

ОРОС