Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

Энэ тогтолцоо нь суурь ардчилал буюу

мэргэжилтнүүд өөрсдөө өөрийн нутгийн

холбоог жилд хамгийн багадаа нэг удаа зохион

байгуулагдах хурлаар дамжуулж шууд хянах

замаар эрх мэдлийн бааз суурь өөртөө байнга

хадгалж, хянаж байдаг явдал юм.

Монгол Улс дахь Хуульч, Өмгөөлөгчдийн

Холбоод

Монголын Хуульчдын Холбоо (МХХ) нь хараат бус

хуулийн мэргэжлийн зөвлөх, өмгөөлөх үйлчилгээ

үзүүлэгчдийнмэргэжлийнхолбообишюм

(Дефакто Газет № 23).

Тус холбоонд шүүгч, прокурорууд

ч багтдаг. 2017 оны 9-р сарын байдлаар МХХ-д

5303 хуульч (517 шүүгч, 506 прокурор, 2203 бусад

хуульчид) бүртгэлтэй байсан. МХХ нь нэн ялангуяа

өмгөөлөх эрх олгох, өмгөөлөгчийн мэргэжлийн

сахилгыг сахиулахад холбогдож хуулийн дагуу эрх

эдэлдэг байгууллага.

МХХ-ны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын

их хурал. Тус хурал нь хоёр жилд нэг удаа зохион

байгуулагддаг. Хуралд сонгогдсон төлөөлөгчид

оролцох эрхтэй байдаг. Өнгөрсөн жилийн хурлын

төлөөлөгчдийн сонгуулийг цахим хэлбэрээр

явуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. 2017

оны 10-р сарын хуралд нийт 534 төлөөлөгч

оролцсон байна. МХХ-ны Ерөнхийлөгч, Зөвлөлийг

Их хурлаар сонгодог.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо (МӨХ)

нь өмгөөлөх эрх олгох нийтийн эрх зүйн чиг

үүргээ 2013 онд алдсан. Одоогоор 1200 орчим

гишүүнтэй, 1000 орчим нь Улаанбаатарт, 200

орчим нь хөдөө орон нутагт ажиллаж байна. Энэ

байгууллагын эрх барих дээд байгууллага нь мөн

адил төлөөлөгчдийн Их хурал юм. Тус хурал нь

гурван жилд нэг удаа болдог.

МХХ ч, МӨХ ч дээрээс удирдах пирамид

тогтолцоотой. Ерөнхийлөгч, Зөвлөл (МХХ-д 30

гаруйхүн,МӨХ-д9хүн) ньбайгууллагынэрхмэдлийг

гартаа төвлөрүүлж байдаг. Бүх нутгийг хамарсан

нэгдмэл тогтолцоо болон байгууллагын дээд эрх

мэдлийг 2, 3 жилд нэг удаа болдог Их хурлын

төлөөлөгчдөөр дамжуулж барьж байгаагийн үр

дүнд байгууллагын олонх гишүүд нь байгууллагын

удирдлага, хяналтад шууд оролцдоггүй.

Ирээдүйн зураглал

МХХ, МӨХ зэрэг байгууллагын Ерөнхийлөгч,

Зөвлөл нь хэдий сайн ажиллаад ч олонхын,

залуусын дэмжлэгийг авч чадахгүй. Энэ нь “театрын

тоглолт” үргэлж болж байдаг, “жүжигчид” нь нөгөө

л хэд байдагтай зүйрлэхүйц юм. Жүжигчид үзэгчдэд

гомдоллох хэрэггүй, харин тэдний оролцоог

хангаж өгөх ёстой.

Оролцоог хангах замаар шинэчлэгдэхгүй

бол МӨХ-ны эрхийг 2013 оны хуулиар

халсан шиг “хувьсгал” гарах эрсдэлтэй.

Ингэхээр хувьсаж, ардчилсан тогтолцоонд

шилжихээс өөр зам үлдсэнгүй.

2018 оны 9-р сар