Previous Page  7 / 7
Information
Show Menu
Previous Page 7 / 7
Page Background

7

В. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Вирусын улмаас хил гааль, тээврийн урсгалын хорио

тавигдсаны сөрөг үр дагаврыг мэдрэх өөр нэг салбар бол

аялал жуулчлал. Судалгаанаас үзэхэд 2019 онд Хятадын

Орос руужуулчилсаниргэдийн тообусад улсынжуулчдын

тооноос давжээ. Хятадын 1.5 сая жуулчны тоо 2018 оны

тооноос 19% -аар их байна. Хятад эх сурвалжуудад ч

Хятадаас ОХУ руу аялагчдын урсгал их байгааг батлаж

байгаа юм.

Өмнөд хөршийн эх сурвалжид дурдсанаар, 2018 онд

Хятадын жуулчдыг ихээр татаж чадсанаараа Орос нь

БНСУ, Япон, АНУ-ын дараа жагссан байна. Одоо харин

хорионы улмаас Оросын аялал жуулчлаын салбар 100

орчим сая ам.долларыг алдахад хүрээд байна. Яг энэ тоо

их биш байж болох ч Хятадаас ирэх жуулчдын урсгал

сэргэхэд удаан хугацаа шаардагдах тул цаашдаа илүү

их хэмжээний алдагдал ч хүлээж магадгүй гэж Оросын

шинжээчид тооцоолж байна. Хятад руу чиглэх Оросын

жуулчдын урсгалаас ч мөн Хятадын эдийн засаг тодорхой

хэмжээний хохирол амсах нь. Хятадын хэвлэлүүдийн

мэдээлснээр, Оросын эдийн засгийн байдал аажмаар

сайжирч байгаагаас тус улсаас ирэх жуулчдын урсгал

2019 онд огцом нэмэгдсэн аж.

Хорионы хугацаа удаан үргэлжилсэн тохиолдолд

талуудын эдийн засгийн хамтын ажиллагааны эрч

суларсаар байхыг хоёул зөвшөөрч байна. Тиймээс

Кремлийн өмнө Хятад руу нийлүүлэх Оросын экспортыг

төрөлжүүлэх асуудал тулгарч, шийдлээ хүлээж байх шиг.

Бас нэг асуудал бол Оросын үйлдвэрүүдийн Хятадын

түүхий эдээс хамааралтай байгаа явдал юм. Гэхдээ ганц

ОХУ ч биш, дэлхийн олон улс, тэдгээрийн үйлдвэрлэгчид

Хятадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай байгаа.

Хятадад үйлдвэрүүд түр зогсож, хаагдсанаас болж бусад

улсын электроник, автомашин, хувцас үйлдвэрлэдэг

үйлдвэрлэгчид ажлаа бүхэлд нь зогсоох юм уу, шинэ

нийлүүлэгч хайх, өөр альтернатив хувилбарын эрэлд

гараад байна. Ялангуяа Оросын хувцас, электроник,

автомашин үйлдвэрлэгчид Хятадаас шаардлагатай

материалыг авчрахгүйгээр ажиллах боломжгүйг эдийн

засагчид нь сануулж байна. Ниссаны Санкт-Петербург

дахь үйлдвэр гэхэд л Хятадаас цаг тухайд нь түүхий эд,

хэрэгслээ аваагүй тохиолдолд үйлдвэрлэл тасалдахад

хүрээд байгааг анхаарууллаа.

Эцэст нь цөөн үгээр дүгнэхэд, мэдээж хэрэг Хятадад

дэгдэж, дэлхийн олон улсыг хамраад буй шинэ төрлийн

коронавирусын улмаас дэлхийн эдийн засаг, болон хоёр

талын худалдаанд учрах эрсдлийг тооцож, эдийн засгийн

алдагдлын хэмжээг бодитоор үнэлэх цаг одоо хараахан

болоогүй байна. Зөвхөн мөсөн уулын орой төдий зүйл

л харагдаж байна. Бидний мөнхийн хөршүүдийн тухайд

хоорондын худалдаа, экспортын бүтцэд нь төрөлжүүлэлт

хангалтгүй байгаа энэ тохиолдолд ялангуяа Оросын

эдийн засгийн төлөвлөлтөд сорилт учирч болзошгүй юм.

Гэхдээ бас эрсдлийг боломж болгох жишгээр улс төрийн

найрсаг харилцаа, бусад өргөн нөөц бололцоондоо

түшиглэн шинэ арга замуудыг эрэлхийлэх бүрэн боломж

тэдэнд буй нь эргэлзээгүй.

2020.03.04

1 “Coronavirus could trim 1 percentage point from China GDP growth: government researcher”.,

https://www.reuters.com/article/us-china-

economy-health/coronavirus-could-trim-1-percentage-point-from-china-gdp-growth-government-researcher-idUSKBN20506X

2 “The impact of COVID-19 outbreak on China’s External Balance”.,

https://www.fxstreet.com/analysis/the-impact-of-covid-19-outbreak-on-chinas-

external-balance-202002261440

3 “Oil prices are falling”.,

https://news.am/eng/news/562610.html

4 “Price Impacts of the Coronavirus on Global Fuel Markets”.,

https://www.breakthroughfuel.com/blog/coronavirus-global-fuel-markets/

5 “Coronavirus could hit China's 2020 natural gas demand”.,

https://www.spglobal.com/platts/en/market-insights/latest-news/natural-

gas/020520-coronavirus-could-hit-chinas-2020-natural-gas-demand

6 “Запуск «Силы Сибири» поможет «Газпрому» снизить зависимость от Европы”.,

https://www.vedomosti.ru/business/

articles/2019/12/02/817690-zapusk-sibiri

7 “China’s 2019 oil imports from Saudi Arabia rise 47 percent”.,

https://www.brecorder.com/2020/02/04/567643/chinas-2019-oil-imports-from-

saudi-arabia-rise-47-percent/

НИЙТЛЭЛ

оролдож байгаа аж. Жишээлбэл, Хятадад цагаан сарын амралт залгаад хорио цээрийн хугацаа сунгагдаж байгаатай

холбогдуулан боловсруулах үйлдвэрүүд ажиллахгүйн улмаас Оросын наймаалжны махны эрэлт Хятадад 2020 оны

эхний улиралд 7-8 мянган тонн болж буурч, улмаар орлого нь тэн хагасаас илүү хувиар буюу 60-70 сая ам. доллараар

буурч магадгүй байна.