Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

Б. ХӨДӨӨ АЖ АХУЙ

дэлхийн байгалийн хийн худалдан авалтын 17%ноогдож,

2017–2018 оны дэлхийн эрэлтийн өсөлтийн 55%-ийг

дангаар эзлэж байсан. Хятадын хийн хэрэглээний 40%

нь үйлдвэр, ААН-үүдэд ноогддог

5

тул хорио үргэлжилж,

эдгээрийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсаар

байвал дотоод дахь хэрэглээ нь огцом буурахад хүрнэ.

Энэ мэт эрчим хүчний зах зээл дэх сөрөг үзэгдэл хэсэгтээ

хадгалагдсаар байхыг мэргэжилтнүүд онцолж байна.

Мэдээж Хятадын эрчим хүчний түүхий эдийн дотоодын

эрэлт буурвал хоёр талын худалдааны өсөлтийн

хөдөлгөгч хүч болох Орос-Хятадын эрчим хүчний

хамтын ажиллагаанд хүндрэл учрах нь дамжиггүй.

Өнгөрснийг эргэн санавал, 2018 онд ОХУ-аас Хятад руу

нийлүүлсэн эрчим хүчний түүхий эдийн экспортын өсөлт

55.1% болж, экспортын нийт бүтцэд эзлэх хувь нь өмнөх

онд 66.2% байсан бол мөн онд 71.6% болж өссөн

6

байна.

Дашрамд дурдахад 2019 оны эцсээр талууд жилдээ 38

тэрбум куб.метр хүртэл хэмжээний хий дамжуулах хүчин

чадалтай “Сибирийн хүч” дамжуулах хоолойг нээсэн.

Мөн 2017 оны 11-р сард Хятадын Үндэсний Газрын

тосны корпораци нь (CNPC) ОХУ-аас Дачин руу газрын

тос дамжуулах шугамын хоёр дахь хэсгийг газрын тосны

экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, жилд 30 сая тоннд

хүргэх зорилготойгоор барьж дуусгасан. Улмаар 2019

онд Орос улс Хятадын газрын тосны нийт импортын 16%-

ийг (77.64 сая тонн)

7

дангаар хангаж, Саудын Арабын

дараа Хятадын хоёр дахь том газрын тос нийлүүлэгч

болсон юм.

Зураг 5. Хятадын газрын тосны импорт

/экспортлогч улсуудаар/

Харин одоогийн нөхцөл болох Хятадын дотоод дахь

эрчим хүчний түүхий эдийн эрэлт багасч, дэлхийн зах

зээл дээрх үнэ буурч байгаа энэ үед Орос, Хятад хоёуланд

нь хоорондын худалдааны эргэлтийн өсөлтийн өнөөг

хүртэлх хурдаа цаашид хадгалж үлдэхэд нь бэрхшээл

тулгараад байна. Дашрамд дурдахад, мөн Хятадын

тухайд АНУ-тай байгуулсан Худалдааны гэрээний

эхний үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-аас Хятадад

эрчим хүч нийлүүлэх тухай тохиролцоо биелэхэд мөн

хүндрэл учирч байна. Тохиролцоо ёсоор Бээжингийн

зүгээс ОХУ, Венесуэл, Саудын Арабаас худалдан авах

газрын тос, байгалийн хийн худалдан авалтын тодорхой

хэсгийг АНУ-д хэсэгчлэн шилжүүлэх, нийлүүлэлтийн зах

зээлээ төрөлжүүлэх үүрэг хүлээсэн. Тэгэхээр одоо бүх

зүйл Бээжингийн шийдвэр, тэдний сонгох стратегийн

шугамаас хамаарна. Тэдний АНУ-тай байгуулсан

гэрээндээ их ач холбогдол өгөх үү, эсвэл уламжлалт

түншүүд болох Орос, Венесуэлтэй эрчим хүчний хамтын

ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг илүүд үзэх

эсэхийг цаг хугацаа харуулах нь ээ.

Коронавирусын сөрөг нөлөөнд өртөж болзошгүй

талуудын хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа. Хэдийгээр

энэ нь хоорондын худалдааны өсөлтийн гол хүчин

зүйл биш (2018 онд ОХУ-ын Хятадад нийлүүлсэн ХАА-н

бүтээгдэхүүний экспортын хэмжээ хоорондын нийт

худалдааны 5.4%, Хятадаас ОХУ руу гаргасан экспорт

4.1%-ийг л эзлэж байжээ) хэдий ч өсч буй салбар

бөгөөд, ялангуяа Кремлийн зүгээс ихээхэн ач холбогдол

өгч, дэмжиж байгаа юм. Үр дүнд нь ОХУ-аас Хятадад

нийлүүлсэн ХАА-н бүтээгдэхүүний экспортын хэмжээ

2017 онтой харьцуулахад 2018 онд 51,4%-аар өссөн аж.

Хоёр талын ХАА-н чиглэлийн худалдаанд ОХУ-д

Хятадаас нийлүүлж буй бүтээгдэхүүнтэй холбоотой

ариун цэврийн болон фитосанитарийн стандартыг

мөрдөхтэй холбогдсон асуудал ихээхэн сорилт болж

байна. Хятадтай энэ чиглэлээр худалдаа хийж байгаа

улсуудын адил дүрэм журмыг Оросын зүгээс мөрдөх

гэхээр Хятадын худалдаанд хүндхэн тусах нь ойлгомжтой.

ХАА-н бүтээгдэхүүн Хятадаас импортолдог Зүүн Өмнөд

Азийн орнууд Хятадаас ирж буй бүх хөлөг онгоцонд 14

хоногийн хорио цээрийн дэглэмийг нэвтрүүлсэн нь

хадгалалтын богино хугацаатай бүтээгдэхүүн муудахад

хүрч, улмаар үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн

хүлээх алдагдлыг нэмэгдүүлжээ. Малайз улс гэхэд л

Хятадаас гахайн мах, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн

импортлохыг бүрэн хориглосон. Ариун цэврийн

хяналтыг чангатгахгүй ч тээврийн урсгалыг хязгаарлах

нь ч мөн ялгаагүй (ялангуяа агаарын тээвэр) худалдааны

эрчмийг бууруулж, бүтээгдэхүүнийг муудахад хүргэх

хүчин зүйл болно. Үүссэннөхцөл байдлын улмаасОросын

зарим жижиглэн худалдааны сүлжээнүүд хэдийнээ

Хятадаас ХАА-н гаралтай бүтээгдэхүүн (жимс, хүнсний

ногоо) худалдан авахаас татгалзаж, бараа татан авалтаа

Турк, Марокко зэрэг бусад зах зээл рүү чиглүүлэхээр

НИЙТЛЭЛ