Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

МӨНХИЙН ХӨРШҮҮДИЙН МААНЬ “ЗУЗААРСАН” ХУДАЛДААГ

Н.СОЁЛГЭРЭЛ

Аюулгүй байдал судлаач

НИЙТЛЭЛ

БНХАУ-д анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусын тархалт (2019-nCoV/COVID-19) тэлж, халдвар авагчдын

тоо нэмэгдсээр хэдийнээ таван тив, 70 гаруй улсыг хамарчээ. Эм, ерөндгийг гарган авах ажиллагаа олон оронд

хийгдэж, үр дүнгийн талаар төрөл бүрийн мэдээллүүд гарч, клиникийн туршилт хийгдэж эхэлсэн ч ерөндгийг

гарган авахад жил гаруйн хугацаа шаардагдахыг ДЭМБ-аас албан ёсоор сануулсаар байна.

COVID-19 ийнхүү хурдтай тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учруулахаар байгаа юм. Халдвар

тархахаас сэргийлэхийн тулд олон улсын авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээ болох хорио цээрийн дэглэмийн үед

иргэд, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаас дэлхийн эдийн засаг, ялангуяа хоорондын худалдаа, хөрөнгийн зах

зээлд томоохон эрсдэл үүсээд байна. Эдгээрээс хоёр хөршөө онцлон, сүүлийн жилүүдэд зузаараад байсан эдийн

засгийн харилцаа нь хэр нимгэрч, ямар хохирол амсаж буйг энэ удаад тоймлохыг зорив. Талуудын харилцаан дахь

бүхий л салбарт сорилт учирч байгаагаас эдийн засгийн салбарт нь хамгийн их эрсдэл учрахыг шинжээчид онцолж

байна.

Зураг 1. COVID-19-ийн тархалтаас дэлхийн болон Хятадын эдийн засагт учирч буй сорилтууд

1