Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

Хятадын Цагаан сар эдийн засгийнх нь бүхий л салбарт

ямар нэг байдлаар нөлөөлдөг. Энэ жилийн тухайд аялал

жуулчлал, жижиглэн худалдаа, автомашин, электроник,

үйлдвэрлэл, агаарын болон төмөр замын тээвэр зэрэг

салбарт сөрөг нөлөө дагууллаа. Хятадын дотоодод

зорчих иргэдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад

энэ жил 55% -аар буурчээ. Энэ бол ганцхан баримт. Энэ

мэт хүчин зүйлсийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт

2020 онд 1 хүртэлх хувиар буурах урьдчилсан тооцоог

гаргаад байна. БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2019 оны 6.2%-

аас 2020 оны эцсээр 5.5%-д хүрч буурах

2

таамаг байгаа

аж. Цаашлаад дэлхийн худалдааны 12% ноогддог Хятадад

учирч буй хүндрэлийн улмаас дэлхийн эдийн засгийн

өсөлт мөн буурч болзошгүй байна.

Хятад бол Оросын хамгийн том худалдааны түнш

бөгөөд, Оросын эдийн засаг Хятадынхаас нэлээд

хамааралтай гэж хэлж болно. ОХУ-аас 2018 онд Хятадад

нийлүүлсэн экспортын бүтцийн дийлэнх нь эрчим

хүчний түүхий эдийн нөөцийн бүтээгдэхүүнүүд (эрдэс

түлш, газрын тос, тосон бүтээгдэхүүн) байжээ. Гэтэл одоо

Хятадын газрын тосны эрэлт өдөрт 2 сая баррелиар

буураад байна. Үүнтэй давхцан мөн дэлхийн зах зээл

дээр газрын тосны үнэ буурч байна. Хоёрдугаар сарын

27-ны байдлаар WTI маркын газрын тосны дөрөвдүгээр

сарын фьючерс 1.54%-аар буурч, баррель нь 47.98

доллар болсон бол дөрөвдүгээр сард нийлүүлэх Brent

маркын нефтийн үнэ 1.48 хувиар буурч, баррель нь

52.64 доллар болжээ

3

. Харин яг хоёрдугаар сарын

сүүлийн долоо хоногт ханш бараг 15 орчим хувиар

унасан үзүүлэлт бүртгэгджээ. Энэ мэт үйл явдал өрнөсөн

өнгөрсөн сарын сүүлийн 7 хоногийг АНУ дахь томоохон

хувьцааны индексүүд хүртэл 2008 оны санхүүгийн

хямралаас хойшхи хамгийн муу үзүүлэлт үзүүлсэн долоо

хоног болсныг онцолж байна.

Дэлхийн эрчим хүчний зах зээлд Хятад улс томоохон

тоглогч. Тиймдээ ч 2019 онд дэлхийн газрын тосны

эрэлтийн өсөлтийн 75 хувь нь Хятадад ноогдож байлаа.

Оны өмнө тус улс газрын тосны 2020 оны хэрэглээгээ

өдөрт 600 мянган баррель болгон нэмэгдүүлж, энэ нь

дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн гуравны

нэг байх болно гэж таамаглаж байсан бол вирусын

тархалтын улмаас энэ дүн огцом унаж, эхний улиралд

гэхэд л газрын тосны эрэлтийн өсөлтийн дөнгөж 20%-

тай тэнцэж, өдрийн хэрэглээ нь 435 мянган баррель

байхаар шинээр тооцжээ. Дэлхийн зах зээл дээр хүртэл

газрын тосны эрэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр

улирлын эцсээр 1,3 сая хүртэл баррелиар буурах төлөв

гаргажээ

4

.

Байгалийн хийн зах зээлд мөн сөрөг үзэгдэл

ажиглагдаж байна. Хятадын шингэрүүлсэн байгалийн

хий импортлогчид төлөвлөсөн худалдан авалтынхаа

70%-ийг цуцлаж магадгүй байна. Хятадад 2018 онд

ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ҮР ДАГАВАР

А. НЕФТЬ БА ХИЙ

Зураг 2. Хятадын ДНБ-ий өсөлтийн төлөв

Урьдчилсан төлөв

7.0%

6.5%

6.4%

6.2% 6.0%

6.0%

6.0%

6.0%

5.6%

4.5%

6.0%

5.5%

5.0%

4.5%

4.0%

3.5%

2019.03 сар

2019.06 сар

2019.09 сар

2019.12 сар

2020.03 сар

2020.06 сар

2020.09 сар

2020.12 сар

ДНБ-ий өсөлт

Эх сурвалж: BBVA Research and CEIC

Орос, Хятадын худалдаан дахь дараах хэдэн салбарыг түшиглэн, нөхцөл байдлыг тодорхойлохыг хичээе.