Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ЧИЛИЙН САН

30 ЖИЛИЙН АЛСАД

Өмнөд Америкт, Атлантын далайн эргийг эмжин

орших, 19 сая хүнтэй энэ улс байгалийн баялгаас

хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчилж, дэлхийд

өрсөлдөх чадвартай экспортын салбарыг бий болгохын

төлөө олон жил тууштай ажиллаж иржээ.

Өнөөдөр Чилийн нийт экспортын тал хувийг зэс, үлдсэн

хэсгийг самар, жимс, дарс, үхрийн мах, загас, мод модон

бүтээгдэхүүн зэрэг эзлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг

дэлхийн зах зээлд гаргаж, өрсөлдөх чадвартай болгоход

төр хувийн хэвшлийн түншлэл, засгийн газрын

байгуулсан хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрүүд,

экспортыг дэмжих төрийн бодлого, инстүүцүүд чухал

үүрэг гүйцэтгэжээ.

Өнөөдөр Чилийн загас, загасан бүтээгдэхүүн гэхэд л

дэлхийн хэрэглээний 8 хувийг хангажбайна. 1970-аад онд

Чилийн энэ салбарт Америк, Японы компаниуд орж ирсэн

ч, олигтой амжилтанд хүрээгүй юм. Тэр компаниудыг

төр, хувийн хэвшлийн хамтарсан

Чилийн Сан

-ийн

санаачилгаар байгуулсан Salmones Antartica компани

худалдан авч Норвегийн туршлагыг судлаж, технологийг

нь оруулснаар үйлдвэрлэл эрс нэмэгджээ. Мөн Японы

Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж, гадаадын

хөрөнгө оруулалт татаж чаджээ. Эхлээд Чилийн загасны

аж ахуйн салбарт ердөө 4 компани байсан бол 10 жилийн

дотор 200 болж, кластер (хонхорцог) үүсгэжээ. Salmones

Antartica компани нь эхний том хөрөнгө оруулалт хийж

яргай загасыг нутагшуулж, үржүүлэх технологи, мэдлэг

туршлагаа хувийн хэвшилтэй хуваалцаж, тэднийг

өрсөлдөх чадвартай болгожээ.

Яг энэ аргаараа дэлхийн түвшний жимсний аж ахуй

байгуулжээ. Өмнө нь алим, усан үзэм гэсэн хоёрхон

төрлийг гаргадаг байсан бол, өнөөдөр Чили хориод

төрлийн жимс гаргаж, Латин Америкийн хамгийн том,

жимс экспортлогч болжээ.

Жимс, жимсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ахиц

дэвшлийг дагаад зөвхөн дотоодын хэрэгцээгээ анхаарч

ирсэн дарсны салбарт ч амжилт гарлаа. Бизнес тэлж,

гадны компаниуд орж ирэхдээ шинэ технологи, хөрөнгө

оруулалт авчиржээ. Өнөөдөр Чили дэлхийн дарсны зах

зээлийн 4 дэх том экспортлогч болоод байна.

Энэ амжилтын цаана нь төр хувийн хэвшлийн

хамтын “Чили Сан”-аар дамжуулан төрөлжүүлэх

салбарынхаа судалгааг (R&D) эхнээс нь сайн хийж,

бизнес төлөвлөгөөний тууштай хэрэгжүүлэлт байгаа

юм. Эхлээд тулгарсан хамгийн том асуудал бол ур

чадвартай, боловсон хүчин хүрэлцэхгүйд байлаа. Иймээс

Калифорнид 80 гаруй оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр

сургажээ. Энэ хөтөлбөрийг нь АНУ-ын “Фордын сан”

санхүүжүүлж, өнөөгийн ханшаар бол 200 орчим сая

ам.долларыг зарцуулжээ. Ер нь төрөлжүүлэх салбартаа

боловсон хүчин бэлдэх хөтөлбөрөө боловсруулахдаа

АНУ-тай хамтран ажиллаж, Форд, Рокфеллер зэрэг хувийн

хэвшлийн буяны сангууд дэмжиж Чилийн их сургууль,

судалгааны хүрээлэнгүүдэд шаардлагатай техник, хүний

нөөцийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн чанартай

бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Чилийн их сургууль,

хүрээлэнгүүд дэмжиж, судалгаа хөгжүүлэлт хийж,

чанарын удирдлага, хяналт хийхэд нь оролцож иржээ.

Харин гадагшаа гаргахад нь экспорт хариуцсан төрийн

агентлаг

( ProChile )

нь хувийн хэвшилдээ тусгайлан

дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Тухайлбал Чили дарсыг

олон улсад таниулах маркетингийн зардлын талыг нь

энэ агентлаг санхүүжүүлж байлаа. Импортыг орлуулж,

өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн бий болгох

зорилготой ProChile, Corfo зэрэг байгууллагууд Чилийн

амжилтанд ихээхэн үүрэгтэй оролцжээ. Чилийн эдийн

засаг ийнхүү төрөлжин хөгжиж, шинэ салбарууд нь

бойжин томорч, энэ улс эдүгээ дэлхийн зах зээл дээрх

том тоглогч болсон.

30 жилийн дараа Монгол хүний амьдрал дөрөв дахин

дээшилсэн байх эсэх нь төр засаг аль хэр тунгалаг, авлига

багатай байхаас л хамаарна. Бусад бүх хүчин зүйл манайд

хангалттай байна. Эдийн засгаа төрөлжүүлэх салбараа

зөв сонгох; төр хувийн хэвшил хамтарсан судалгаа хийж,

стратеги боловсруулах; шаардлагатай хөрөнгө оруулалт

босгох; боловсон хүчнээ гадаад, дотоодод бэлтгэх зэрэг

ажил биднийг хүлээж байна. Анхдагч компани нь төр,

хувийн компаниуд хамтарсан байх, харин туршлага

мэдлэгээ хувийн хэвшилд түгээсний дараа хувьцаат

компани болгох замаар явж болно.

Мөн одоо байгаа төрийн өмчит бүх компанийг

хувьцаат компани болгож, хөрөнгийн зах зээл дээр

гаргах, төрийн оролцоог 35 хувиас хэтрүүлэхгүй байх,

компани томрохын хэмжээгээр арав арван хувиар нь

хувьцаагаа борлуулж, орлогоор нь тухайн салбарын

цаашдын хөгжлийн судалгаанд зарцуулах хөтөлбөр

гаргах шаардлагатай байна. Төр зохицуулагч, шүүгч

болохоос тоглогч байхаас аль болох татгалзах хэрэгтэй.

Үнийг чөлөөлж, зах зээлд оролцогчдод шударга

өрсөлдөх, урт хугацаандаа зөв төлөвлөх боломж өгөх цаг

ирчихсэн шүү дээ.

Энэ бүхнийг хийхгүй бол Алсын хараа 2050 маань

зэрэглээ шиг алсраад байхаас, ойртохгүй.

2020.03.05

1 Рент нь эдийн засагт бодит зардлаас давсан хэт өндөр ашиг олохыг хэлдэг бөгөөд энэ бол байгалийн баялагтай орнуудын нийтлэг

зовлон. Энгийн үгээр хэлвэл зовлон багатайгаар өндөр ашиг олохыг рент гэж болно. Төрийн янз бүрийн лиценз, зохицуулалтаас үүсдэг

Рент (rent-seeking) гэх үзэгдэл. Төрийн эрх мэдлээ ашиглаж зовлон багатайгаар бизнес хийх сонирхолтой бүлгийг “rent-seekers” гэнэ.